ЭРГЭН САНУУЛЪЯ: ЖДҮ-чин гишүүддээ хуулийн хариуцлага тооцож Номтойбаяр шиг эрхийг нь түдгэлзүүлье

Л.Батцэнгэл / Хууль

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас албан тушаалын давуу байдлаа ашиглан зээл авсан асуудал хэсэгтээ шуугиан тарьж, олны анхаарлын төвд байсан. Эл гэмт хэрэгт холбогдсон гишүүдийн тоо өсөж, саарал жагсаалтад улс орон маань бүртгэгдэж, угаарт өчнөөн хүн үхэж үрэгдэн, Ашигт малтмалын нөөцийг ашиглах төлбөрийг хэлэлцэж, Нийгмийн даатгалын шимтгэл нэмнэ, тэтгэврийн зээлийг тэглэнэ, Тогтохсүрэн казинодсон, Номтойбаярыг түдгэлзүүлнэ, коронавирус дэгдлээ, хил хаалаа, 31 иргэнээ авчирна гэх олон олон дуулиан дунд ЖДҮ-чдийн хэрэг бүдгэрэх тийшээ хандлаа. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг ч УИХ-ын чуулганаар хэлэлцэлгүй өнөөдрийг хүрч намрын чуулган завсарлалаа. Гэтэл үүний цаана журам, хуулиа хүлээсэн мянга мянган бичил, дунд бизнес эрхлэгчид горьдож сууна. ЖДҮХС-гийн зээл гэдэг жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжихэд зориулсан нэн хөнгөлөлттэй зээл.

Харамсалтай нь албан тушаалын давуу байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий компаниа жижиг, дундын тоонд оруулсан улстөрчид тус бүр багадаа 950 сая төгрөгийн зээлийг авсан гэхээр бүгд тэрбумтнууд болсон гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, 500 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид очих ёстой мөнгийг УИХ-ын дөч тавин гишүүн халаасалж хумсаллаа.ЖДҮ-чин гишүүдийн асуудал нэгэн үе шуугиан дэгдээсэн ч бусад дуулианы аяар мартагдах маягтай боллоо. Олон зуун хүний өөдрөг гэгээн амьдрах боломжийг үгүй хийсэн төрийн түшээдийн ёс зүйгүй гэмт үйлдэл замхарч улстөрийн утаа сарнихад ойрхон боллоо. Зүй нь хэрэгт холбогдсон гишүүдийн асуудлыг УИХ-ын чуулганаар оруулж, хариуцлагын асуудлыг ярих ёстой байсан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Жирийн иргэдийн боломжийг хааж, зээл авсан гишүүдийг шорон руу нь явуулах ёстой. ЖДҮ-чдийн тоо 50 хүрлээ гэж байна. Энэ бол аймшигтай тоо. Авилгатай тэмцэх газар улс төрчдийн гар хөл болчихсон нь тодорхой байгаа. Хэний хэргийг хаах вэ, хэнийхийг авч үзэх вэ гэдэг нь тэдний сонголт. Би Эрдэнэтэд байгаа хулгайч нараа дийлэхгүй байна шүү дээ. Материалыг нь өгөхөөр манай энэ хүн Эрдэнэтийн хүн учраас давхар лобби хийгээд байна би хараад байгаа юм. Ил тод юмаа шийдээд явах ёстой. Би хуульч хүн учраас юу хулгай вэ, юу хулгай биш вэ гэдгийг хараад л ойлгоно. Үүнийг шалгаад өгөөч гээд бичиг өгдөг. Гэтэл эргээд ямар ч хариу өгдөггүй. Дэмжих бичиг хийж өгсөн учраас хэрэг биш юм гэнэ. Тийм зүйл байж болохгүй. Тойргийнх нь иргэдээс ирсэн хүсэлтийг уламжилсан бичиг бол өөр хэрэг. Түүнээс биш мянган хүн дотроос гаргаж ирээд, энэ хүнд заавал өг гэсэн бичиг өгөх бол ялгаагүй гэмт хэрэг. Тэр нь 9.5 сая байсан бол ойлгож болно. 950 сая төгрөг идчихээд байгаад л миний дургүй хүрээд байна” гэж чуулганы хуралдаан дээр мэдэгдэж байсан.

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн тухайд 2017 онд ЖДҮХ сангаас “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийг зээлсэн байдаг. Ингэхдээ сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахад нөлөөлжээ.Эл үйлдлийг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

УИХ-ын гишүүн Л.Энхболд “Хас говь транс” ХХК-ийн нэр дээр 950 сая төгрөгийн зээл авсан. Ингэхдээ өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор "Х" тайлантай байсан авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлжээ. Өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулсан байгаа юм. Улмаар, ЖДҮХС-гаас өнгөрөгч тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Хасговь транс” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан байдаг.

Энэ дагуу Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байгаа.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сафир стоун” компанид авч өгөхдөө өнгөрөгч оны зургадугаар сарын 21-нд гурван үл хөдлөх хөрөнгийг, мөн оны наймдугаар сарын 1-ны дотор тус санд барьцаалах баталгаа гаргаж, дээрх хугацаанд барьцаалаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг гишүүний хувиар хариуцна гэжээ.

Үүнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна.ЖДҮ-гийн талаар олон цуврал бичиж байна. Нийгмийн сэтгэлзүйг харахад шударга ёс хэзээ нэг цагт тогтож тэдэнтэй хариуцлага тооцно гэдэгт итгэж буй нь харагддаг. Нэгэн уншигч “Дамбачир гэж ёстой нэг тамтай хулгайч юм аа. Одоо энийг үхэхээр төр нийгмийн нэрт зүтгэлтэн гэх байхдаа. Манайхан юмыг амархан мартах юм даа. Лүнгийн замыг засах гэж төрөөс хичнээн тэр бумаар нь идсэн билээ. Яасан цадаж ханадаггүй хулгайч вэ. Ийм юмнууд үхэж л далд орохгүй бол байгаад байдаг юм биш үү” гэж аргаа барсан байх жишээний.

Г.Солтан гишүүний хувьд “Монгол шаазан” компанийнхаа нэр дээр 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Ингэхдээ УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанид УИХ-ын гишүүний 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ний өдрийн 4081 дугаартай төслийг дэмжиж "ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье" гэсэн албан бичиг хүргүүлжээ. Түүний хувьд Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн ангилалд багтахгүй байсан, зээлийн материалын бүрдэлд дутуу, зээлийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг нь эхнэрийнхээ данс руу хийж, банкинд хүүлсэн.

ЖДҮХС бол “…Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлнэ” гэдэг гоё уриа, зорилготой үүссэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, жилийн 3.0 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн зорилтот бүлэг нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид юм. ЖДҮХС тэдэнд зориулж, урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох, санхүүгийн түрээс (лизинг)-ээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авч ашиглахад дэмжлэг үзүүлэх, төрөөс дэмжлэг авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн, ажлын байр бий болгосон жижиг,дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах, сургалт явуулж, зөвлөгөө өгөх, зээлийн давхар батлан даалтын үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй төрийн хөрөнгийг төвлөрүүлэн түгээдэг сан.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Засгийн газар чинь ЖДҮ-жсэн, нам ЖДҮ-жсэн, намын Удирдах зөвлөл нь ЖДҮ-жлээ. Үүндээ хариуцлага тооцъё. Эсвэл бүр тарцгаая бүгдээрээ” гэж байсан. Энэ бол төрийн түшээд өөрсдөө хэрхэн ялзарч, шуналын тулам болсны хамгийн энгийн жишээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл ЖДҮ-чин гишүүдэд хориг тавьсан. Харамсалтай нь энэ бүтээгүй.

УИХ-аар 2007 оны долдугаар сарын 27-ны өдөр баталсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдгийг “…ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажиллагчдын тоо нь 149-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий бөөний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажилллагчдын тоо нь 49-өөс дээшгүй бөгөөд нэг тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажиллагчдын тоо нь 19-өөс дээшгүй бөгөөд үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл ажиллагчдын тоо нь 9-өөс дээшгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, 50-250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн”гэж тодорхойлсон байна.

Гэхдээ үүнд Тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл; Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа; Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ; Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах” зэргийг хамааруулахгүй гэж заажээ.Энэхүү “зорилтот бүлэг”-т дээрх гишүүд, тэдний хамаарал бүхий этгээдүүд, эзэмшлийн компаниуд нь орох бил үү? Хэзээ ч үгүй шүү дээ. Одоо ЖДҮ-чин гишүүдтэй хуулийн дагуу л хариуцлага тооцохгүй бол тэрбум тэрбумаар халаасалсан тэд Монголын ард түмний амьдралыг цаашид ч хувалз шиг сорсоор л байх болно. ЖДҮ-чин гишүүдийн жагсаалт олшрох тусам Монгол Улс авилгын индэксээрээ олон улсад тэргүүлж, саарал жагсаалтаас гарах удаашрах нь тун чиг гашуун үнэн юм.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:12

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:11

Зочин [202.131.244.210] 2020-02-04 00:23:56

ДАМБА-ОЧИР БАЙХГҮЙ БАЙНА ЖДҮ-чин

За яахав дээ аваа л биз [202.131.251.234] 2020-02-03 09:47:26

Хэдэн сайд нь бага хүүтэй зээл аваал биз. Үхлээ юу

Зочин [66.181.169.116] 2020-02-03 07:20:17

Хүрэлсүхийн ЗГ бүгдээрээ Жидуучид мөнөөс мөн. Хүрэлсэх өөрөө загалмайлсан эцэг байдлаар хүмүүстээ тарааж өгөөд дуугарахгүй байгааг ойлгож байна уу. Өөрөө ах дүүдээ нэлээд юм өгсөн нь үнэн үү

Zochin [202.126.88.133] 2020-02-03 07:09:51

Мөнгөө аваад идсэн байх даа ккк. Сайхан гарууд шүү ккк.

Baastai burhan [202.9.46.45] 2020-02-03 06:48:57

Hvrelsvhzandan shatar nar hamtragchid bizdee naad zeeliin chini hvcheer albantushaalaa avch vldsen baih reheer bolomjgvi huuli bus zvil baih bvv shaard gesenshdee

Zochin [66.181.170.73] 2020-02-03 06:37:17

Zuv sh dee. Nomtoibayar ch yakhav tankhairsan yum bna zailuul. Uls oron deeremdej, JDY-chdiin bolomjiig khulgailsan naad khulgaich nariigaa zailuulaach eee KHYRELSYKH EEE.

ЗОЧИН [139.5.217.82] 2020-02-03 05:24:51

202.9.46.139 ХАЯГААР БИЧСЭН НӨХӨР ЖИНХЭНЭ ЖДҮЧИН, АВИЛГАЛЫН ҮҮР УУРХАЙ, АЯГҮЙ БОЛ УИХ, ЗГ-ЫН ГИШҮҮН, ЭСВЭЛ ТҮҮНИЙ ТӨРӨЛ ТӨРӨГСӨД, АР ГЭРИЙНХЭН БАЙХ, ЖИРИЙН ИРГЭД ЖИЛИЙН 3% ХҮҮТЭЙ АВАХ ЗЭЭЛИЙН МӨНГИЙГ УИХ-ЫН ОЛОН ГИШҮҮН ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛАА АШИГЛААД ХУУЛЬ ЗӨРЧӨӨД ӨӨРСӨДДӨӨ, ЭСВЭЛ ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНУУДДАА 950 САЯАС ХЭДЭН ТЭРБУМААР НЬ ХУЛГАЙЛААД ХУУ ХАМААД ХУВААГААД АВЧИХСАН Ш ДЭЭ, ИХЭНР НЬЭНЭ МӨНГӨӨ ББСБ, ХЗХ, БАНК, ЛОМБАРДАД БАЙРШУУЛААД ЖИЛИЙН 35-40% ХҮҮТЭЙ ЗЭЭЛЖ МӨНГӨ УГААСАН БНА, ЗАРИМ НЬ ХҮСЭЛТЭНД НЬ ЦОХОЛТ ХИЙЖ ӨГЧ МӨНГӨНИЙ НЬ 10-30%-Р АВИЛГА АВДАГ АЖ, УИХ-ЫН ИЙМ ГИШҮҮН 50 ХОЛ ГАРСАН АЖ, ДАВХАР ЖИРИЙН ИРГЭДИЙН БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛСАН, ЭДГЭЭР УИХ-ЫН ДАРГА, ЕЩС НЬ НЭР ХОЛБОГДЧИХСОН БНА, ЭНЭ ЯМРАВ, ЭДГЭЭР НЬ АРИУН ЯВДАЛУУ, ХЭЛЭЭДЭХЭЭЧ ХОГОО, НАРИЙН УХВАЛ МАН-ЫН ОДОО 63-ААС ГЭМТ ХЭРЭГТ ОРООЦОЛДОХГҮЙ ХҮН ГАРАХ БОЛОВУУ,ЭРГЭЛЗЭЖ БНА,

ЖДҮ [124.158.111.6] 2020-02-03 04:57:51

ЗӨВ ШҮҮ МАШ ЗӨВ ААВЫН ХҮҮГ АЛАГ ҮЗЭХГҮЙ ШҮҮ.

Зочин [202.9.46.139] 2020-02-03 04:51:31

МАН ирэх сонгуульд унавал шалтгаан нь гаднаас бус хэвлийдээ хадгалаад байгаа хэдэн нөхдөөсөө болох байх шүү. Хүрэлсүх даргаа...

Иргэн [202.179.31.71] 2020-02-03 04:23:08

.Ждү иин хэрэг бол зарим нь өөриин хамаарал бүхии кампануудад өгүүлсэн байгаа . Энэ хүмүүс бол цөөхөн хэдэн хүн байгаа . Түүнээс биш хэн нэг тойргын хүнээ дэмжиж өгөөч гэсэн бичиг өгсөны нь төлөө буруутгах нь шударга ёс гэж үү . Хэн ч байсан үйлдвэрлэл явуулах гээд тойргынхоо гишүүндээ хандаад тэр нь дэмжигдвэл бас л буруутан болох уу . 40-50гишүүн . Ждү иин зээл авсан гээд л цуурах юм . Үнэндээ 4-5гишүүнээс бусад нь зүгээр тойргынхоо гишүүдэд тусалсан болохыг шүүх тогтоогоод байна шүү дээ . Хүрэлсүхиин засгын газрыг унагаах гэж элбэгдорж энхболд хоёрын дэгдээсэн сенсаци гэдгииг хүн бүхэн л мэднэ шүү дээ . Харин үүнии хажууд элбэгдорж энхболдын үед яаж дураараа дургисныг улсын мөнгыг өчнөөн тербумаар зүгээр л идэж уусан нь ил болоод л байна шүүдээ

Зочин [202.179.27.49] 2020-02-03 03:34:42

ЖДҮ-гээс өмнө 60 тэрбум, газрын наймаачин М.Энхболдыг шүүж, ард түмний өмнө шүүх хэрэгтэй ..Энэ нөхөр Хүрэлсүхийн ЗГ болон Монголчуудад маш их гай тарьсан, тарих ч болно....

Болд [202.21.117.34] 2020-02-03 03:04:37

Одоо л Хүрэлсүхийг харъя, үнэхээр шударга юм бол хариуцлага тооцно доо уул нь, тооцохгүй бол сонгуульд ялагдах үндэслэл нь болно доо

Зочин [103.26.193.138] 2020-02-03 02:51:15

Jdu - d holbogdson gishuudee songuulid devshuulehguu bailgui de , ed nart ch itgeh itgel alga da

Ard [202.21.117.178] 2020-02-03 02:50:02

Tiimee hariutslagaa toochooch!

Зочин [103.229.121.42] 2020-02-03 02:44:39

Буцаагаад өгсөн гэж байна лээ.Одоо болиоч муу ч гэсэн наад хэдэн хүүхдүүд тэтгэвэр тэглэж өгсөн дахиад 6сараар зээл авахад буян болж байна.баярлалаа хүүхдүүд минь Сонгуульдаа сайн бэлд Хү Занданхоёрын нам их хэцүү дээ нөгөө 190 мянган хөгшид 00 үнэлгээ тавих байх даа.Би гэсэн зангаа хувиргах байх даа өгвөл аваад байна шүү.

Зочин [182.160.40.209] 2020-02-03 02:02:53

Хариуцлага тооц. Хүрэлсүхээ

Зочин [103.229.121.131] 2020-02-03 01:49:42

ПРОКУРОР яагаад ЖДУчин ГИШУУДИЙГ тудгэлзуулэх САНАЛАА УИХ - д ИРУУЛЭХГУЙ ( дахин !) байгаа вэ ??? УЧИР НЬ : ЖДУчин гишуудийн ТОО нолоо бухий прокуроруудын ТООНООС 3-4 ДАХИН ОЛОН байгаа юм байна !!! Мэдээж , ийм байхад хэн ( МОНГОНООС буцах юм ... ) АШИГГУЙ БИЗНЕСТ Хол алдах юм ...

Иргэн [202.72.245.123] 2020-02-03 01:38:38

Битгий нэг юмыг нөгөөтэй нь сөргөлдүүлж утгыг нь саармагжуулаад бай. Бүгдэд нь л хариуцлага тооцох ёстой

Зочин [182.160.36.14] 2020-02-03 00:24:01

бас Асемдорж бонд идэгчид нийгмийн даатга эрдэнэ нарыг яах уу?


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.