Бээжин, Эрээн, Хөх хот руу Монгол Улсын иргэдийг галт тэргээр зорчуулахгүй
Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Хөх хот, Улаанбаатар-Эрээн чиглэлд зорчигчийн галт тэргээр Монгол улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болсон талаар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс мэдэгдэл гаргажээ.
Мөн Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар чиглэлд зорчигчийн галт тэргээр БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж буй гадаад иргэдийг тээвэрлэхгүй ба Монгол Улсад нэвтрүүлэхгүй болсныг мэдэгдсэн байна.
Түүнчлэн цахимаар олон улсын тасалбар худалдахгүй болохыг анхааруулжээ.
Харин дээрх хугацаанд Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар,Эрээн-Улаанбаатар чиглэлд зорчигчийн галт тэргээр Монгол Улсад ирж буй Монгол иргэдийг саадгүй тээвэрлэх бөгөөд орон нутгийн бүх чиглэлд зорчигчийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу хэвийн аялж байна.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:37:05
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:37:05
irgen [202.55.191.205] 2020-02-03 05:59:35
Mongot hiatadaar l mongol dvvreh ndee
зочин [66.181.181.208] 2020-02-03 04:08:58
Хятад иргэдийг битхий авч ирээд байгаач ээ