БАЙР СУУРЬ-3: 2020 оны УИХ-ын сонгуулийн талаар хэн, юу хэлэв

Ц.Анударь / Улстөр

“Энэ тогтолцоог буруу гэж харахгүй байна”

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

  • Нэгдүгээрт, Хүн амын тоо, газар зүйн байршлаас хамаарч тойрог болон мандатын тоогоо тогтооно. Тойрог томссоноор улс орны хөгжлийн асуудлыг илүү томоор харах боломж олгодог.
  • Хоёрдугаарт, Сонгуулийг мөнгөнөөс ангид байлгах боломж олгоно.
  • Гуравдугаарт, иргэдэд сонголт хийх том боломж олгож байна. Тийм учраас энэ тогтолцоог буруу гэж харахгүй байгаа.

Үүний нэг сул тал нь нэг намаас нэр дэвшсэн хүмүүс хоорондоо өрсөлдөх магадлал өндөртэй гэж ярьдаг. Үүнийг дүрэм журмаараа зохицуулах шаардлагатай.

Өмнөх сонгуульд тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн мандатын тоог дугуйлахыг дураар нь тавьчихсан байсан. Өөрөөр хэлбэл, нэгийг ч дугуйлж болно. Гурван мандаттай бол гурвыг ч дугуйлж болно. Хэдийг ч дугуйлж болно гэдэг сонголт өгчихөөр сонгогч тойргийнхоо мандатын тоонд дугуйлахгүй орхиж байсан. Үүнтэй холбоотойгоор зарим нэр дэвшигч зөвхөн намайг дугуйлаарай гэдэг саналын хуудас хийлгэж байсан. Энэ нь сонгуулийг будлиантуулах, улс төрийн намаас хамтран зүтгээд явж байсан нөхдөө хуурах, эв эвдрэлцэх нөхцөл бий болгож байсан. Тиймээс энэ удаагийн сонгуулийн хуулиар үүнийг засч, мандатынхаа тоонд сонгогчид саналаа өгч дугуйлна гэдэг заалт оруулсан.

Мөн 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуульд УИХ-ын сонгуульд нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 30 хүртэл хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байх тухай заасан байсныг 2016 оны тавдугаар сард хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 20 хувиас доошгүй болгож өөрчилсөн. Уг нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлдэг том хөшүүрэг нь эмэгтэйчүүдийн квот юм. Улс төрийн намууд эмэгтэй улстөрчдөд хандах хандлагаа өөрчлөх, сонгуулийн тогтолцоо, квотын системийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий болоод байна.

image

“Энэ бол хүн хүнээ сонгодог зөв тогтолцоо”

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Ер нь мажоритар тогтолцоо бол Монголын хөрсөнд буусан тогтолцоо. Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр баталгаажуулчихсан. Сонгуулийн хуулинд яг энэ байдлаар оруулж байгаад баяртай байна. Энэ бол хүн хүнээ сонгодог зөв тогтолцоо. Өмнө нь 2008, 2012 оны сонгуулиудыг энэ тогтолцоогоор явуулж байсан. 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон явдал бол гар тооллоготой л холбоотой. Хар машин будиангүй гэдгийг миний бие 2016 онд мэдэрсэн. Тийм учраас хар машинаар саналын хуудас тоолоход долоодугаар сарын 1-н шиг будлиан гарахгүй гэж бодож байна.

image

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Сонгуулийн тойрог, мандатын тоог хуваарилах асуудалд хот, хөдөө гэж ялгаварлахгүйгээр сонгогчдын төлөөллийг тэгш, тэнцвэртэй байлгах нь туйлын чухал. Энэ зарчмаар АН асуудалд хандаж байсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиудын жишиг болон парламент бүрдсэн нөхцөл байдлыг харахад дийлэнхдээ орон нутагт мандатын тоо нь илүү байж ирсэн. Хүн амын тоон үзүүлэлтээр авч үзвэл нийт хүн амын 43 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаагаас харвал Улаанбаатар хотод 38-аас доошгүй мандат ногдохоор байна. Хот, хөдөөгийн мандат 38:38 гэсэн тэнцүү байлгах боломж байсан.

УИХ-ын гишүүн Б.Батзориг: УИХ-ын 2020 оны сонгуулийг томсгосон мажоритар тогтолцоогоор явуулах шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл болон намын бүлэг дэмжсэн. Монгол Улс хөгжье гэх юм бол нэгдсэн том бодлоготой байх ёстой. Үүнийг хөгжлийн төлөө хийж байгаа алхам гэж харж байна.

image

“Ямар ч хувилбар байсан ард түмэн эцэст нь дүнгээ тавина”

МАХН-ын дарга Н.Энхбаяр: Сонгуулийн хамгийн зөв тогтолцоо гэж хаана ч байдаггүй. Монголд Сонгуулийн хуулийг өөрчилж ирсэн түүхийг эргээд харахад эрх баригч нам өөртөө ашигтай хувилбарыг боддог. Ямар ч хувилбар байсан ард түмэн эцэст нь дүнгээ тавьдаг. Сонгуулийн тогтолцоо ямар байх нь чухал биш. Сонгуульд ард иргэд маань санаа бодлоо худалдахгүй, айж эмээхгүй, идэвхтэй оролцох байх гэж бодож байна. Тэд сонгуульд идэвхтэй оролцох тусам МАН ялагдана. Ард түмэн үүнийг ойлгож сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Хамгийн энгийнээр тайлбарлавал аймаг, дүүрэг тус бүр нэг тойрог, үүн дээр гишүүдийн тоогоор 2-3 мандаттай байна гэсэн үг. Тухайн тойрог хэдэн мандаттай байна, тэр тоогоор сонгогчид хүнээ дугуйлна. Хоёр мандаттай бол хамгийн олон санал авсан хоёр хүн сонгогдоно. Энэ хувилбарыг сонгосноор жалга довны үзэл гэдэг зүйл багасна, хөрөнгө санхүүгийн оролцоо хумигдана гэж үзсэн. Тиймээс томсгосон мажоритар тогтолцоог өмнөхүүдээсээ илүү хувилбар гэж харж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 2008 онд энэ хувилбараар сонгууль явуулсан. Долоодугаар сарын 1-нд нь маш харамсалтай, хараар бичигдэх үйл явдал болсон. Ийм байдал гаргахгүйн тулд хуульдаа сайн зохицуулалт тусгаж өгөх ёстой. Ялангуяа намууд, сонгогчид ч сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөр хууль боловсруулах нь чухал. Тэгэхээр одоо том мажоритар гэдгээ тохирсон ч гэсэн хуульдаа нарийн зохицуулалтыг нь сайн тусгах хэрэгтэй.


Сэтгэгдэл

зочин [124.45.101.202] 2020-02-04 23:26:11

Төрийн агентлаг, байгууллөгуудыг 10 гаруй жил удирдсан нэртэй суугаа, 60 гаруй настай, хуучинсаг үзэлтэй, мэдлэг чадваргүй, хов хэрүүлээр голдуухан ажлаа явуулдаг, хөрөнгөжсөн, тойрон хүрээлэгчээ дэргэдээ цуглуулсан хөгшчүүлээсээ МАН хэзээ салж ангижрах вэ? Ийм байдлаар Монгол улс хөгжихгүй, дэвшихгүй, мандан бадрахгүй нь тодорхой гэдгийг МАН ойлгохгүй байгаа хэрэг үү?

Иргэн [103.212.119.120] 2020-02-04 17:00:50

Энэ хэд хоорондоо маргалдаад юу хийнэ. Шунал нь ийм байдалд хүргэдэг. Нарийндаа иргэдийг төлөөлөх чадвар байдаггүй шүү дээ. Улаанбаатарт амьдарчихаад Увсад амьдарч байгаа иргэдийг төлөөлнө гэхэд тэнэг хүн л итгэх байх.

иргэн [202.55.188.36] 2020-02-04 11:35:14

2012--2016 ОН дампуурал байсандаа. Мартчихсан уу???Сонгогчидоо!!!!Дахиад улсаараа АН аа сонгоод ДАМПУУРАХ уу????айн.хахаха

зочин [64.119.19.42] 2020-02-04 10:21:50

2016 оны морийн хотолборт чинь естой молиго шаалгуулсандаа тийм ээ МАН пиздакуудаа? Одоо ард тумэндээ ирж дунгээ тавиулаараа муусайн лалруудаа!!!

Зочин [124.158.95.138] 2020-02-04 09:40:19

Энхбаяр нэг их урваганахгүй байгааг бодоход өөрт нь таалагдсан л хувилбар бололтой. Төрийн бүх өндөр дээд албан тушаалыг хашиж, эрх мэдлийг нь атгаж явсан энэ хүн одоо ингээд солиороод яваа нь үнэхээр ой гутам харагддаг.

Зочин [103.229.121.131] 2020-02-04 08:18:22

Тэнэгууд юу гэх нь огт хамаагуй !! Энэ удаа Намб. Энхбаяр зов хэлж .... Тоглоомын дурмээр хожих гэж эрх баригчид ямагт булхайцдаг - ухаантай тоглогчид ( тоглогчид тэнэгч гэсэн эрх чолоогооо алдах тусам ухааждаг !) ХАРИУ барьдаг ..?!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.