Коронавирусын халдварын улмаас 425 хүн нас баржээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Хятад улсын мужийн түвшний засаг захиргааны 31 бүс нутагт шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны 20438 тохиолдол бүртгэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд мягмар гарагт мэдээлжээ. Мөн уг өвчний улмаас нас барсан хүний тоо 425 хүрсэн байна.

Үндэсний эрүүл мэндийн комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, даваа гарагийн оройны байдлаар 157 хүн эдгэрснээр эмнэлгээс гарсан хүмүүсийн нийт тоо 632 хүрсэн бол тухайн өдөрт коронавирусээр халдварласан 3235 шинэ тохиолдол бүртгэгдэж, 64 хүн /бүгд Хубэй мужид/ нас баржээ. Хятадаас гадна Филиппинд уушгины хатгалгааны улмаас өнгөрсөн ням гарагт 1 хүн нас барсан юм.

Мөн Хятадад коронавирусний халдвар авсан 2788 хүний биеийн байдал хүнд байгаа бол халдвар авсан байх магадлалтай тохиолдлын тоо 23214 хүрчээ. Түүнчлэн вирусний халдвар өвчтөнүүдтэй ойр байсан 221015 хүн тогтоогдсоноос 12755 хүнийг гэр лүү нь буцаасан бол 171329 хүн эмнэлгийн хяналтад байгаа аж.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:56

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:56

Зочин [66.181.176.103] 2020-02-05 02:16:54

Манайхан 200-хан оношлууртай, корона илрээгvй бид сайн ажиллаж байна гээл байгаа

Зочин [59.153.114.12] 2020-02-04 20:32:22

Уханаас чинглэг ачигдлаа гэдэг үнэн үүурд хилээ нэг мөр хаагаач

МХХ [103.229.120.110] 2020-02-04 14:06:00

Хотын төвдөө хүний нягтрал, үйлчлүүлэгч, эмчлүүлэгч ихтэй 1 р эмнэлэгт бэлэн байдлын өрөө тасаг нээх ашиглавал эрсдэл маш ихтэй. Тиймээс хотын төвөөс зайдуу хүний хөдөлгөөн багатай, /Сонсголонгийн зам дагуу шинээр баригдсан улсын эмнэлэгт/ тухайн тасгийг нээж бэлэн байдлыг хангах нь эрсдэл гарахаас сэргийлэх боломжтой.

Зочин [43.242.243.115] 2020-02-04 09:56:18

Ээ, бурхан минь, манай Монголыг тойроод л байгаарай, ноён вирус, битгий илрээсэй, гэхдээ надад жоохон эргэлзээ байна аа, улиралын гэнэ үү, орон нутгийн гэнэ үү, суурьшсан гэнэ үү хамаагүй ээ, энэ гадуур гараад байгаа ханиадын цаана сэмхээн нуугдаад шинж тэмдэг мөн чанараа өөрчлөөд зүсээ хувилгаад яваад байгаа биш биз, өрхийэ эмчид үзүүлэхээр ханиад байна гээд байх юм, эдгэрэхгүй бараг сар боллоо? Миний санаа жоохон зовоод байх юм? Өрхийн эмч нарт сайн мэдээлэл өгмөөр байна аа, маскны цаанаас амандаа бувтнасан нөхөд байх юм,

Зочин [202.55.191.194] 2020-02-04 07:25:16

Цагаан сарыг шууд хөл хорио тогтоох хэрэгтэй

Зочин [202.131.244.210] 2020-02-04 07:14:09

Шууд л 1 дахин 2 дахин үржээд яваад байна даа аймшигтайн

Зочин [202.126.89.116] 2020-02-04 04:28:36

112000hun nas barisan,ovshilson n 2.800000 gee biz de,orosiin neg internet agentlag deer

Зочин [202.55.191.194] 2020-02-04 06:42:17

бусдын үгэнд шууд битгий итгэ эргүү орк минь гавалд чинь жаахан ч гэсэн нус байгаа бол эхлээд жаахан бодож бай

Зочин [192.82.68.227] 2020-02-04 04:05:57

муу ёрын хөөрүү хог вэ, аль болох багасаасаа гэж залибирч байхад

Зочин [203.91.115.56] 2020-02-04 03:24:30

Халдвар өөрийн зүй тогтолтой явж байна. Энэ байдлаараа 9 хоногийн дараа халдвартай хүн 100 мянга хүрнэ. 14 хоногийн дараа 200 мянга хүрнэ.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.