О.Боргилд холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ

Н.Алтанцэцэг / Хууль

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө орон сууцны хорооллын 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж, нас барсан хэрэг гарсан.

Уг хэрэгт талийгаачийн найз залуу О.Боргил гэгчийг холбогдуулан шалгаж, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн хэмээн шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, гэм буруугийн шүүх хурлыг хоёрдугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагт хийхээр товлосон байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 /Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн/,
  • 11.6 дугаар зүйлийн 2 /Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн/,
  • 11.7.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1 /зодсон /-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.Боргилд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянажээ.
  • Ингэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон байна.


Сэтгэгдэл

Зочин [103.212.119.99] 2020-02-04 19:26:50

Убпаласд мөнхнаран ээж залбирал долоо хоногын 6 дахь өдрийн 10 цагт болдог

Зочин [80.215.13.239] 2020-02-04 14:06:11

Баян хүнтэй сууж бэлэн юман дээр амьдрах гэсэн лалруудад сургамж болоосой

Зочин [202.21.96.76] 2020-02-04 17:48:21

Та таньдаг байсан юм бол эртхэн цагдаад хэлэхгүй яасан юмб? Шинэ хуулиар таны үүрэг болсон. Зүгээр тааж байгаа юм бол тэр нь баян байсан, нөгөө нь бэлэн юман дээр амьдрах хүслээр хамт амьдарч байсныг нь яаж мэдэж байгаа юм? Далдыг хардаг юм уу? Гайхалтай хүн юмөө

Зочин [66.181.179.181] 2020-02-04 13:46:20

Ийм бузар этгээдүүдийг бүх насаар нь хорих хэрэгтэй . Хуулиа чангатга

Зочин [202.179.25.207] 2020-02-04 13:38:51

хамгийн гол нь нотолгоо

Зочин [66.181.182.221] 2020-02-04 13:34:43

АЛУУРЧИН БИШ БОЛЖ ТААРЛАА.

Зочин [202.179.25.207] 2020-02-04 13:39:36

биш бол биш л гэнэ ш дээ. чамайг хүн алаагүй байхад алсан болгох гээд хууль шүүхийг дарамтлаад байвал ямар байх уу?

STALIN [202.9.40.14] 2020-02-04 11:26:27

IIM ETGEEDUUDIIG SHUUD 1937-ONI HUULIAR SHUUD TSAAZAL,ARAATNAAS DOLOON DOOR ARCHAAGUI YUMNIIDIIG MATAR,BAR,CHONO,AVARGA MOGOIN HOOL BOLGOSON DEER,TERN SHULLUXAN AMAR.SHUUH XURAL HIIJ ZARDAL GARGAJ BAIXAAR AMAR,TIIM BIZDEE MONGOLCHUUDAA


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.