"Олимпын наадмыг цуцлах тухай яригдаагүй" гэжээ

Л.Батцэнгэл / Спорт

Шинэ коронавирусийн халдвар дэлхийн олон улс оронд дэгдэж буйтай холбогдуулан "Токио 2020" зуны олимпийн наадмыг цуцалж магадлал өндөр гэсэн мэдээлэл гараад байгаа. “Ассошиэтэд пресс” агентлаг “Токио 2020” олимпийн наадмыг зохион байгуулах хороотой холбогдож, коронавирусийн халдвартай холбоотойгоор олимпийн наадмыг цуцлах асуудал яригдсан эсэхийг лавласан байна.

Зохион байгуулах хорооноос “Олимпийн наадмыг цуцлах талаар нэг ч удаа яригдаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Зохион байгуулах хороо Олон улсын олимпийн хороо, бусад байгууллагатай нягт хамран ажилласан хэвээр, цаашид авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болж магадгүй зүйлсийн талаар судалж, бэлтгэж байна” гэсэн хариу өгсөн байна.

Япон улсад одоогоор корона вирусээр өвчилсөн тохиолдол гараагүй байгаа бөгөөд олимпийн наадам ирэх долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд болох юм.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:51:10

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:51:09


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.