С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарт хар тамхины хэргээр ял оноов

Л.Батцэнгэл / Хууль

Хар тамхи худалдан борлуулсан С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Тэднийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Баярмааг зургаан жилийн хорих ял, Х.Мөнх-Эрдэнийг таван жил хорих ял шийтгэж, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

“Мөсний хатан” гэх нэрээр хар тамхи хэрэглэгч, худалдан авагчдын дунд танил болсон гэгддэг С.Баярмааг хууль сахиулагчид арванхоёрдугаар сарын эхээр хил дээрээс саатуулсан байдаг. Тэр бусдаар хар тамхины төрлийн бодис хил давуулан авчруулж, удаа дараа худалдсан хэрэгт холбогдоод байсан нэгэн бөгөөд Баянгол дүүргийн шүүхээс 2016 онд арван жилийн хорих ял сонссон юм. Гэвч давж заалдах, хэрэг шийдвэрлэх шүүхийн харьяаллыг өөрчлөх арга хэрэглэн хугацаа идэж явсаар хил давж зугтсан гэдэг нь тогтоогдсон. Түүний хамтрагч Х.Мөнх-Эрдэнэ Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байсан ч тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдсон тул хоёр жилийн хорих ял оноож байжээ.

С.Баярмаа 2015 онд хилээр 93 гр “мөс” оруулж ирээд баригдаж байв.


Сэтгэгдэл

Зочин [192.82.72.229] 2020-02-05 08:35:23

Өө хөөрхий шүүхэд танилгүй байж...

хх [192.82.77.17] 2020-02-05 06:28:42

зарж бга хүмүүсд яагаад ийм бага ял өгөв хамгаалалт бндаа

Зочин [192.82.65.160] 2020-02-05 04:26:55

Тэгээд зарим нь яагаад өршөөгдөөд байна. Хэрэглэсэн л бол гүйцээ биздээ

Зочин [122.201.22.191] 2020-02-04 16:28:26

Хар тамхичдад 10-аас доош жил битний өгөө?! Тэгж байж л эх орноо монголоо аврар болно!!! Бурхан багш нь....

irgen [192.82.76.75] 2020-02-04 14:01:09

хууль бүх хүнд тэгш үйлчлэх хэрэгтэй. тэр муу *буриадын ардын дуучин* гэх тэнэгт яагаад ял өгдөггүй юм. өнгө мөнгөөр нь ялгаадаг хуультай юм уу

Зочин [182.160.40.209] 2020-02-04 09:09:36

Энэ 2 новшыг 6-хан жилээр шийтгэж байгаа нь бас шүүх авилгад өртсөний шинж шүү

Зочин [59.153.85.136] 2020-02-04 09:09:19

шүүхйин буруу биш ээ шинэ эрүүгийн хуулиар ял шийтгэл нь багассан.

hi [202.131.233.11] 2020-02-04 06:23:23

10 жилийн ял аваад оргон зайлсан хүнд 6 жилийн ял өгч байгаа юмуу арай хөнгөн бишүү

Зочин [202.55.191.205] 2020-02-05 05:21:35

harin tiimee, bi bas gaihaad l bna...

Зочин [202.179.26.0] 2020-02-04 05:36:29

энэ хэд мөнгөөр ял наймаалцдаг байх өө,тэр хор нь их үнэтэй гээ биз дээ,мөнгөжөөд байдаг нь учиртай байх,тэр шүүх прокурор нь..,удаа дараа өчнөөн хор зарж иргэд хордуулсан хулгайч ийм бага ял авч байхад 2 жил авсан гомо бацаан 20 хоног суугаад гарч ирж байхыг бодоход

Зочин [66.181.179.181] 2020-02-04 05:23:46

Хар тамхины хэргийг ийм хөнгөнөөр авч үзэхлээр чинь үйлдэхээс яах юм Цаазаар авдаг байх хэрэгтэй

Зочин [103.229.121.131] 2020-02-04 05:19:22

Дахин дахин , цаадуул нь ч огч сурсан - наадуул нь ч авч сурсан , нэгэнт цагаандаа гарсан учраас ...

Zochin [202.126.89.8] 2020-02-04 05:01:24

Ene shuuh utga aldlaa

Дахин хэрэг хийхэд ял нь хөнгөрдөг юм уу? [202.131.225.53] 2020-02-04 04:35:12

10 жилийн хорих ял 2016 онд авсан хүн яахлээ 2020 он 6-хан хилийн хорих ял оноодог юм бэ? Нийтдээ 16 жил хоригдох ёстой юм биш үү? 2016 оныхоо ялаа энэ хүн эдлээгүй гэж бичсэн байна ш дээ.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.