УПЕГ-аас иргэн Г.Буяндоржийн гомдлыг яаралтай шийдвэрлэх мэдэгдэл гаргажээ

Л.Батцэнгэл / Хууль

Иргэн Г.Буяндорж өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод “Нэр бүхий шүүгч, прокурорын авлига авсан баримт” гэх 65 хуудас материалыг өгч, хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтээ илэрхийлсэн. Г.Буяндорж “Би 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл бизнесийн салбарт ажиллаж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж, хуулийн байгууллагын зарим нэг ажилтнуудын хууль бус ажиллагааны тухай, тэдний ажил, албан тушаалтай холбоотой авлига, хээл хахуультай холбоотой байж болзошгүй нотлох баримтуудыг бүрдүүлж, гомдол гаргаж байна. Манай “Ноёд” группийн охин компани болох “Ноёд констракшн” компанийг хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүс зохион байгуулалттайгаар бүлэглэж, дээрэмдэж авсан. Үүний уршгаар би сүүлийн есөн жил хуулийн байгууллагаар шалгагдсан ч Монгол Улсын шүүх миний хэргийг цагаатгасан. Миний компанийг дээрэмдэж, надаас 100 мянган ам.долларын авлига өгөхийг шаардсан зарим нэг прокуроруудын зохион байгуулалтай үйлдлийг онцлон хэлмээр байна. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор байсан прокурортой холбогдох гомдол бий.

Миний хэргийг шалгах явцад хэрэгт хяналт тавьж байсан прокурор нь надаас 100 мянган ам.доллар нэхэж, шантаажилж дарамталсан. Тэр үед би хэрэгт шалгагдаж байсан тул түүний санал болгосон буюу гэр бүлийн гишүүний өмгөөлөгч эмэгтэйтэй 100 мянган ам.долларын гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, 10 мянган ам.долларын урьдчилгаа, 90 мянган ам.долларыг хэрэг ашигтайгаар шийдэгдсэн тохиолдолд өгнө гэсэн гэрээ хийсэн. Гэрээ хийгдсэний дараа би мөнгийг өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн юм. Ингэж хэлснийхээ төлөө би Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар 5 удаа, 409 хоног буюу 1.2 жил цагдан хоригдсон. Үүний дараа надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж би 16 удаа шүүх хуралд орж, нийт компанийнхаа 25 тэрбум төгрөгийг алдсан. Сүүлийн үед баялаг бүтээгч, бизнес эрхлэгч нараас бизнесийг нь булааж, дээрэмддэг, төрийн байгууллагын хүчээр айлгаж, сүрдүүлдэг, дарамталдаг ажиллагааны эсрэг төр засгаас тодорхой арга хэмжээ авч байгаа учраас Монголын төрд итгэх итгэл маань сэргэсэн. Иймд нэр бүхий прокуроруудыг хуулийн дагуу шалгаж, зохих хариуцлагыг нь хүлээлгэх байх хэмээн итгэж 65 хуудас нотлох баримтыг өгч, гомдол гаргаж байна” гэж байсан.

Иргэн Г.Буяндорж авлига, хээл хахууль авсан гэх прокурор, шүүгчийг нэрлэсэн бөгөөд тэдгээр нь Салхитын мөнгөний ордод шалгагдаж буйтай адил буюу шүүгч, прокурор нар нь гэр бүлийн, ураг төрлийн харилцаатай байгаа гэсэн юм. Үүний хариуд Улсын прокурорын Ерөнхий газраас өнөөдөр мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Иргэн Г.Буяндоржоос 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан нэр бүхий прокуроруудтай холбоотой гомдол гаргаж байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр цацагдсан. УЕПГ-аас холбогдох асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагаар шалгуулахаар шийдвэрлээд байна. Тус мэдээлэлд нэр дурдагдсан П.Халиун нь 2015 онд прокурорын байгууллагаас чөлөөлөгдсөн болно” гэжээ.

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэн Г.Буяндорж хууль шүүхийн нэр хүн бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрх ашигт нь ноцтой хохирол учруулсан тухай гомдол ирүүлсэнтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын холбогдох хэлтэс танилцжээ. Улмаар Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2-т заасны дагуу иргэн Г.Буяндоржийн өргөдөл, гомдлыг Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа нарт “Гомдол шилжүүлэх тухай” албан бичгээр шилжүүлж, иргэний гомдлыг зохих журмын дагуу судлан шийдвэрлэж, хариу өгөхийг хүссэн байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:35:56

tDXjxL http://pills2sale.com/ levitra nizagara

Банди [64.119.17.16] 2020-02-05 02:48:33

Моголбн

Shuuhiin [71.194.255.133] 2020-02-04 17:50:44

Shuuh yalzarchihsan. Omgoologchid ch itgeltgui bolchihson. shuugch prokurortoigoo neg honjild orchihson buh yumiig ni yariad l yaj heden tog shantaajilj salgahaa bodno. Mongold business hiih ni baitugai amidrahad ch hetsuu bolchihson. Barag buruu amisgalla geed shorond hiichih geed baidag bolchihson shd ee. Mongotei bol hahuuliig ni ogood boloh l baih mongogui ni shorondoo hataa. Heden jiliin daraa tor uuchlal guigaad l boloo. za barag guihgui dee... Tiim setgel ch baihgui. helmegdsen humuus zonoo l baigaa gol ni il gargaj helj chadahgui boltol ni mafijsan shuu dee..

Зочин [202.9.46.150] 2020-02-04 14:55:00

Монголын цагдаа шүүх прокурорууд баяжихын дон туссан дээрэмчид болчихсон юм биш үү

Зочин [103.242.47.66] 2020-02-04 09:14:55

Ерөнхийлөгч дээрээс нь хэлсэн гэж буруу ойлгож болохгүй байхаа . Иргэн Буяндорж иргэний зориг гарган бас өмчөө олж авахаар тэмцэж байгаа нь зөв шүү дээ.Өөр хохирсон иргэд байгаа бол дуугүй суухаар тэмцэх эрхтэй шүү дээ.

Зочин [182.160.40.209] 2020-02-04 09:10:24

Прокуроруудын чадвар маш муу болсон шүү

зочин [202.179.24.151] 2020-02-04 07:03:34

Авилагч үл бүтэх хуулийн нөхдүүд Элбэгдоржийн хар тороор торлогдсон мафи байгаа лдаа.Иймээс энэ сүлжээ одоохондоо бөх бат байгаа.Гэхдээ шудрага засаг төр хүчээ авахад энэ сүлжээ сүнс сүлдгйү болж мөхнө.

temuujin [202.9.40.36] 2020-02-04 06:05:59

Ерөнхийлөгч дээрээс нь юм хэлэхээр түргэн шуурхай ажилладаг, бусад тохиолдолд элий өвчтэй юм шиг ажилладаг юм байна л даа. Шүүх ингэж 1 хүний харцаар хөдөлдөг болж болох уу?

tumur [203.91.115.50] 2020-02-04 05:35:25

sain shalgaarai gutgej baij magadgui etgeed shuu anx shalgagdaj baix ued xevlel medeelleer ene etgeediin buruutai uildliin talaar ix bichidej baisan daa .Ter uedee MAXnamd ix mongo ogch yalgui garax gej baigaa tuxai bichigdej baisan

Зочин [66.181.179.181] 2020-02-04 05:20:24

Хуулиа чангатгаж авилга албан тушаалын хэргийн ялыг дээд хэмжээгээр нь нэмэх хэрэгтэй

Зочин [103.229.121.131] 2020-02-04 05:15:55

Овоо доо , овоо шуурхай - замхрачихгуй л бол ....


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.