“Хүнсээр хангах” мэргэжлийн ангитай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулав

Aдмин / Нийгэм

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээсболзошгүй гамшгийн үед хүнсний нөөцийн хэмжээг 2020 оны байдлаар тодорхойлох зорилгоор “Хүнсээр хангах” мэргэжлийн ангитай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа.

Арга хэмжээнд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 15 мэргэжлийн ангийг хамруулсан юм.

Энэ үеэр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, ахмад Б.Амандых, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д. Булган нар “Хүнсээр хангах алба, хүн амын хүнсний хэрэгцээг тооцох аргачлал”, “Аж ахуй нэгж байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах” сэдвээр мэдээлэл хийлээ гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [104.238.63.71] 2020-02-05 02:36:11

зөв зөв. инээдтэй сонсогдож магадгүй, гэхдээ ямар нэг юманд янз янзаар бэлтгэж, жинхэнэ биш ч загварчилсан бэлтгэж байнга хийж байх нь зүйтэй шүү.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.