"Алдарт эх"-ийн одонгийн мөнгийг энэ сарын 10-нд олгоно

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас хоёрдугаар сарын тэтгэвэр тэтгэмжийг олгохдоо шат дараатай олгож эхлэхээр болжээ. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дараах хуваарийн дагуу халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн байна. Тухайлбал Алдарт эхийн одонгийн мөнгө, насны хишгийг хоёрдугаар сарын 10-нд олгох бол бусад тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт тусламжийг хоёрдугаар сарын 15-нд олгоно. Цалинтай ээж буюу 0-3 насны хүүхдээ гэртээ хардаг ээжүүдэд олгодог 50 мянган төгрөгийг хоёрдугаар сарын 18-нд, харин хүүхдийн мөнгийг 20-нд олгохоор болж байна. Мөн иргэдийг халамжаас авч байгаа мөнгөө заавал банкинд очиж урт дараалал үүсгэхгүйгээр өөрийн дансандаа байршуулан авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна гэлээ.

Монгол улсын Засгийн газраас халамжийн тэтгэвэр тэтгэмж болон асаргааны тэтгэмжийг энэ сарын нэгнээс эхлэн нэмэгдүүлэхээр болсон. Нийгмийн халамжийн тэтгэвэр өмнө нь 174 мянган төгрөг байсан бол 188 мянган төгрөг болгож нэмэгдсэн. Харин асаргааны тэтгэмжийг сар бүр 76 мянган төгрөгөөр олгож байсан бол 84500 төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ харж байгаа эцэг эхчүүдийн асаргааны тэтгэмж 114 мянга байсыг 123100 төгрөг болгон нэмэгдүүлсэн аж.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:32:56

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:32:56

irehbauarmaa [202.126.88.156] 2020-02-08 17:26:14

baingaii acargaatai joohon hvvhedeec ilvv Tom hvn ilvv acargaa heregtei bdag bizdee76 ach bcan odoo 84500 hvvheded76 muanga bcan odoo123100 boloo ene uagaad ualgaa gargadag bna


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.