НӨАТ-ын буцаан олголтыг 10-наас шилжүүлж эхэлнэ

Л.Батцэнгэл / Эдийн засаг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын мөнгийг энэ сарын 10-ны өдөр буюу ирэх даваа гарагаас иргэдийн данс руу шилжүүлэхийг хэлэлцсэн байна. Энэ удаа 912 мянган иргэн 148 тэрбум төгрөгийг буцаан авах юм. Цаашид НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг улирал бүр олгох бөгөөд 2020 оны I улирлын буцаан олголтын мөнгийг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөжээ. 996 иргэний хоёр тэрбум гаруй төгрөгийн урамшууллыг "эрсдэлтэй" хэмээн үзэж нягталж байна.

Тухайлбал, зочид буудалд ажиллаж байхдаа буудлаар үйлчлүүлсэн иргэдийн 80 гаруй сая төгрөгийн үнийн дүнтэй 1000 гаруй баримтыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн, 600 гаруй сая төгрөгийн 175 баримтын мэдээллийг хууль бусаар олж бүртгүүлсэн, импортоор оруулж ирсэн автомашинаа борлуулахдаа төлбөрийн баримт өгдөггүй байсан бөгөөд гаалийн байгууллагад төлсөн НӨАТ-ын дүнд тааруулан жилийн эцэст баримт хэвлэж өөрөө болон харилцан хамаарал бүхий этгээдүүдээр бүртгүүлсэн зэрэг зөрчил гарчээ.

Засгийн газрын хуралдаанаас мөн Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, цахим төлбөрийн баримтын систем ашиглахгүй байгаа аж ахуй эрхлэгчдийг системд хамруулах чиглэлээр татварын албанаас явуулж байгаа ажлыг дэмжиж, хамтран ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт даалгав.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:32:56

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:32:56

Зочин [202.126.89.165] 2020-02-05 16:24:09

Сангийн сайд 20хувийн буцаан олголт өгнө гэж ярьсан ,үнэн үү хэл нь хальтарсан уу, мэдээлэл өгч байгааг нь сонсоорой

uraa [197.234.55.186] 2020-02-05 11:38:27

uraa

Ura [185.26.153.23] 2020-02-05 11:33:29

Ura

зочин [202.9.46.4] 2020-02-05 11:01:11

НӨАТ-ын баримтаа цуцал.

Зочин [202.9.47.16] 2020-02-05 10:55:55

Сугалаагаа болиод буцаан олголтоо нэмвэл хүн бүр баримт өгдөг газраас үйлчилгээ авдаг болно. Татварын орлого ч эрс нэмэгдэнэ дээ. Хүнсний бүх захыг баримт өгдөг болгоосой...

Зочин [122.201.24.176] 2020-02-05 12:05:20

Санал нэгтэй байна сугалаа гэж хачин юм байна түмэн олны татвар төлсөн мөнгийг ганц нэг хүн бөөнөөр нь авч байдаг суглаагаа цуцлаад хувь хэмжээг нэмчих.

Xolboo [202.55.188.89] 2020-02-05 10:41:26

Ene chini lyiwariin shinjtei wum ba shuu. Sain shalga. Zarim gazar ogoh dyrgui bdag iim ychir ba. Bitgii og


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.