МХЕГ-ын байцаагч нарын ял хөнгөдсөн гэж УДШ үзлээ

Н.Саранчимэг / Хууль

Улсын Дээд шүүх МХЕГ-ын газар, хэлтсийн дарга, байцаагчид болох Н.Баярсайхан, Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Г.Тэгвандан нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй хөнгөрүүлэн өөрчилсөн, ял хөнгөдсөн, шүүгдэгч Д.Төмөрбаатарт холбогдох хэргийн ял хөнгөдсөн гэсэн үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтуудыг хэвээр үлдээлээ. Харин нэр бүхий 19 шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд МХЕГ-ын албан тушаалтнууд болох Э.Аззаяа, Н.Баярсайхан, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан нар Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн ААН-үүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар ийнхүү нэг тэрбум орчим төгрөгийг хахуульд авсан нь тогтоогдсон байна. Энэ хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 сая төгрөг авсныг мөрдөн байцаалтын шатанд тогтоожээ.

Оймсондоо 10000 ам.доллар нуусан бичлэг нь олон түмэнд ил болж, анхаарал татсан эл хэргийн холбогдогчдод хэт хөнгөн ял оноож, заримыг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр анхан шатны шүүх ялаас чөлөөлсөн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байсан юм. Харин Давж заалдах шатны шүүхээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тус шүүх рүү буцаасан байдаг. Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр авилга, албан тушаалын хэргийг хэрэгсэхгүй болгодог сонгодог жишээ болсон нийт 36 хавтас бүхий энэ хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхийг эсэргүүцэгчид нь шүүгдэгч Н.Баярсайханы өмгөөлөгч О.Сайнгэрэл, П.Одонтунгалаг, Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Н.Маржангулийн өмгөөлөгч Л.Данзанноров, Н.Гантулгын өмгөөлөгч Ц.Одончимэг нар юм.Ийнхүү өмгөөлөгч нар нь Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Баярсайхан нарын 25 хүнд холбогдох хэргийг 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцлээ. Эрүүгийн хэргийн танхимын хэлэлцэх товтой нийт шүүх хурлаас хамгийн сүүлчийнх нь буюу 13 дахь хурал нь энэ байсан. Шүүх хурал оройн 20.30 минутад завсарлаад 21.40 цагийн орчимд шийдвэрээ танилцуулсан юм.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны тавдугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд Н.Баярсайханыг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Харин Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Ш.Тэгванданг хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулалгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсжээ. Ж.Батжаргал нарын 18 хүнийг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 2 сая 700 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. Д.Хандсүрэн, М.Нарангэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир нарын 19 хүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. Харин Д.Хандсүрэн нарын зургаан хүнд холбогдох хэргийг тусгаарлаж, Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн аж.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд МХЕГ-ын газар, хэлтсийн дарга, байцаагчид болох Н.Баярсайхан, Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Г.Тэгвандан нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй хөнгөрүүлэн өөрчилсөн, ял хөнгөдсөн, шүүгдэгч Д.Төмөрбаатарт холбогдох хэргийн ял хөнгөдсөн гэсэн үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтуудыг хэвээр үлдээлээ. Харин нэр бүхий 19 шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:13:58

VTgQlW http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [150.129.141.205] 2020-02-07 10:11:23

Энэ хэргийг шийдсэн шүүгч , прокурор нарыг шалгахгүй юмуу . Тэр мөнгөнөөс нь авилга авсан нь ойлгомжтой болоод л тийм ял өгнө биз дээ

Юу гэждээ [64.119.17.75] 2020-02-08 02:14:26

Юу гэж дээ

Зочин [203.91.115.250] 2020-02-07 07:38:47

Xe xe mergejliin hyanaltiin gazar orii l do.750 sayiig olood 40 sayar torguulax chini yasan saixan biznes ve.

НЯМДОРЖ [64.119.18.186] 2020-02-07 04:07:15

ЯАВАЛ ИЙМ АЖИЛД ОРОХ ВЭ ХААГУУР ХӨӨЦӨЛДВӨЛ ЗҮГЭЭР ВЭ ИЙМЭРХҮҮ Л АЖИЛД ОРЖ ЁСТОЙ НЭГ САМАРМААР БАЙНА НАСНЫХАА ЮМЫГ ХИЙЖ АВЧИХААД ХЭДЭН ЖИЛ АВАХАД ЯАХ ВЭ ДЭЭ ШОРОНГ Ч ДАРАА НЬ БАС ЖООХОН МӨНГӨӨР ҮЙМҮҮЛЖ БОЛНО ШҮҮГЧ ЮМ УУ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ГААЛЬД ОРМООР БАЙНА

syyh prokuroor? [148.60.92.227] 2020-02-06 08:25:49

Delhiid Mongol ylas sig syyh prokuror ni ajilaan hiij chadahgyi boltoloo abilgald idegdsen ylas gyren daaanch alga daa?yamar bohiriin choonog sig emhii ylas oron be?....

Монгол [202.21.107.75] 2020-02-06 08:10:59

Хууль гэж байхийн хэрэг байгаа юм уу? Зөвхөн ядуу борчуудад үйлчилнэ гээд тодотгочихвол болох юм байна. Шударга шүүх гэж Монголд байхгүй.

Зочин [202.179.31.13] 2020-02-06 07:54:34

Хахуулиар мөнгө авсан нь тогтоогдчихоод мөнгө төграг нь хураагдчихсан хахууль өгсөн хүмүүс нь би тэдииг өгсөн гээд хүлээчихээд байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж цагаатгасан шүүгч байгаа гэхэд үнэхээр итгэмээргүй . Ингэж монголын шүүх прокурорууд мөнгатэй хүнд үйлчилж хуулииг уландаа гишгэж байхад тиим шүүгчид хариуцлага тооцож болдоггүй ямар учир байна аа . Тербум гаруй төгрөг хахуульд авчихсан хүнииг 40сая төгрөгөөр торгодог нь ямар шиитгэл вэ? Энэ шүүгч тоо мэддэг юм боловуу . Иим байвал хахууль аваад л байхаас илүү ашигтай ажил хаана байх вэ

Зочин [202.126.89.124] 2020-02-06 06:44:47

Уншаад уншаад албаны модон хэллэгийг ойлгосонгүй шууд асуухад эднийг тэгээд ялласан гэсэн үг үү эсвэл анхан шат руу буцаасан уу үгүй бол анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр баталсан гэсэн үг үү???

Зочин [202.9.46.212] 2020-02-06 06:25:15

Раднаасэд гишүүний хамгаалалт яах аргагүй монгол төрийн шүүхийг сөгдүүлж байх шиг... Эд нар дахиад л ийм аргаар амьдрах нь ойлгомжтой.Залуу үеэ харинч сайн сургах байхдаа.

ard [202.9.46.147] 2020-02-06 06:12:06

mongoliin toriiin alban haagch neriiin dooor hulgaachuuud ylgui vldej baina

ок [66.181.190.128] 2020-02-06 05:36:25

монгол улс авилгал, хар тамхи хоёртоо 2жилийн тэнсэн, хэдэн саяар торгоод өнгөрөөд байх юм бол, нээрээ энэ улс цаашид оршин тогтнож чадхуу гэдэг тухай л яригдана уу гэхээс, өөр юу ч яригдахгүй, үүнийг монгол хүмүүс бүгд ойлго, дэлхийн түүх өөрөө үүнийг харуулдаг, дэлхий дээр өчнөөн улс дандаа авилгал, хар тамхи, шашнаас болж дандаа байлдаж, дандаа устан алга болдог, өнгөрсөн түүхүүддээ дүгнэлт хийхэд ийм байна,

pkxny [64.119.18.31] 2020-02-06 05:22:43

Тэрбумаар нь хахууль авчихаад 40 саяар торгуулиад байвал ямар сайхан юм бэ? Хахууль цэцэглэн хөгжих нь аргагүй юм даа. Хөнгөдсөн ч биш бүр ялгүй салсан бна ш дээ. Олон жил хорихгүйгээр авилгалтай тэмцэх аргагүй

zochin [202.179.31.57] 2020-02-06 04:44:57

Eree tseeree aldsan shuugch prokuror nariig bugdiig oorchilj oorsdod ne yal uuruul tenger Burhan gesgeene shuu jiriin huniig bol yaj iigeed l shorond yavuuldag iim umnuud oorsdoo l yavbal taarna

Зочин [66.181.160.27] 2020-02-06 04:34:07

azzaya jingeriig ha taarsan gazar n bogsiin zadartal hoshnogodoj bai

Зочин [202.179.31.70] 2020-02-06 04:29:47

Тэрбум төгрөгийн хахуультай хэргийгийм өнгөцхөн хиймэрээр бага ялаар шийтгэж болдог юм уу? Илт ийм хэргийг дахин дахин худал үнэн нааш цааш гүйлгэж байх нь ер нь ял заж завшуулах вэ гэсэн агууллагатай юм биш үү? Шүүхийн шийдвэр гээч нь тун ойлгомжгүй.

Эрка [202.126.89.156] 2020-02-06 04:15:24

Овоо доо, үнэн гэж юм хорвоо дээр байх л ёстой,уул нь.

Aglut [202.131.249.202] 2020-02-06 03:47:57

Chi setguulch uu. Xun oilgoxoor uym bicheech Chinii bichsen uymand ymarch nairuulag alga

Иргэн [64.119.18.253] 2020-02-06 03:39:47

Зориуд хамгийн хөнгөн ялыг өгсөн шүүгчлэд ямар хариуцлага хүлээлгэх вэ Дорлигжав Жаргалмаатай ярилцахдаа би Алтанхуягмйн охины хэрэг Дэмбэрэлийн хүүгийн хэргийг болиул гэсэн гээд хээв нэг би хаан би хууль гэсэн шиг сууж байсан Жаргалмаа ч гэсэн та тэгж болдиймуу гээд асууж чэдахгүй л өнгөрсөн Ийм янзаар прокурор шүүгч цагдаа нар хуулийг завхруулж байдаг

Зочин [103.229.121.131] 2020-02-06 03:20:34

Нэн ойлгомжгуй ! Анханд буцаадаг л юм л дээд шуухэд хандаад яах юм ?! Оймсонд монго ( асар их хэмжээний !) угаасан нь дэлхий дахинаа ил байхад БАНДААЖ ( дотоож ...!) - даа монго угаасан л байгааш дээ , дотоожийг нь шувталж узсэн юм уу ...

иргэн [64.119.27.49] 2020-02-06 02:58:20

Eнэ эрээ цээргүй ичиж зовдоггүй шүүгч нарыг яах вэ.

Sodmaa [202.55.188.87] 2020-02-06 02:55:52

Shuuh gej uheents wumba. Bugd hyyliar togloj ba. Bugdiin yaliin hu d og dahij hylgai hiihgui baih bol yy. Toriin alband ajillah erhiin buh nasaar ni has

ZZ [203.217.139.225] 2020-02-06 02:53:29

Novshiin shuugchuud n' baigaa l juum bna. Arai ch dee Battulga, Khurelsukhee!!!! Ta nariig songuulaar archaad khajnaaa!!!

Зочин [202.131.233.10] 2020-02-06 02:25:03

Юу вэ энэ одоо

Зочин [103.80.210.119] 2020-02-06 02:03:09

Hund yal onogduul gesen bn aa.

Зочин [103.26.194.49] 2020-02-06 01:48:16

Ene hun Ngoo Radnaased in yahiin ter mongiin abaad bsan gee bizdee ??

ШИХИХУТАГ [103.229.122.161] 2020-02-06 01:29:54

МУУ ХҮМҮҮС, ХУЛГАЙЧ НАР ҮЕИЙН ҮЕД Л БАЙНА. ШҮҮГЧ НАР ШҮҮХ ЗАСАГЛАЛ НЬ ХУЛГАЙЧ БАЙХ ГЭДЭГ Ч ДЭЭ...

Зочин [103.229.176.130] 2020-02-06 01:27:28

толгойг илээд өнгөрөөж байгаа юм уу

Зочин [203.91.115.37] 2020-02-06 01:27:26

Хөнгөдсөн байна гээд хөнөдрүүлж байна гээд торгоод өнгөрч бөйгаа юм байхдаа монголд хахуул сайн авч чадвал хэрэгтэй юм байна

Зочин [59.153.113.240] 2020-02-06 01:24:54

Юу ч ойлгосонгүй

ZOCHIN [122.201.22.130] 2020-02-06 01:23:00

40 sayar torgood.vldsen ni shvvgchidin harmaand.

Hi, [66.181.183.13] 2020-02-06 01:14:57

Юу гээд байгаа юм бэээ. Ойлгомжтой бичээч. Ял нь хөнгөгдсөн гээд яаж шийдвэрлээд бгаа юм бээээ.

966 [59.153.112.159] 2020-02-06 00:59:31

энэ хэргийг шүүсэн шүүгчид яаж шүүхээр торгуул өгөөд байгаа бол хулгайчдыг авилгачдыг хар тамхичдыг дэндүү даврааж толгойг нь илж авилга аваад байгаа юм биш үү хуулийг гууль болгож амьдарч байна мөнх тэнгэр гэсгээх нь тодорхой

Зочин [202.179.25.195] 2020-02-06 00:58:13

40 өөр торгоод үлдсэн 360 ийг нь хураахгүй байгаамүү 402 саяас

Зочин [202.9.40.82] 2020-02-06 00:35:59

Дахин төрийн байгууллагад ажиллах эрхгүй болгоочээ. Хөнгөдөх бүү хэл хөнгөдөж бна.

sda [66.181.161.70] 2020-02-06 00:21:09

lalariin mongold yaj amidran da

Zochin [202.126.88.207] 2020-02-06 00:33:51

Uls ni lalar bish bhoo. Humuusdee l gomd


37 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
37 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.