Шинэ төрлийн коронавирүсийн /2019-nCoV/ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарсан. Мөн БНХАУ-ын талаас Монгол Улсын иргэдээ эх оронд нь авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа. 02-р сарын 01-ний өдөр Ухань хотоос иргэдээ авчирсан бол 02-р сарын 04-ний өдөр Эрээн хотод ажиллаж, амьдарч байсан иргэдээ хил нэвтрүүлэв. Улсын онцгой комиссоос ирүүлсэн зөвшөөрлийн дагуу хоёр талын консулын газар, хил хяналтын байгууллагууд хамтран ажиллаж, 02-р сарын 04-ний өдөр зургаан автобусыг Эрээн хот руу илгээсэн ба Монгол Улсын 367 иргэн, үүнээс 53 хүүхдийг авто замын боомтоор нэвтрүүлжээ.
Монгол Улсын Шадар сайдын А/08, МХЕГ-ын даргын А/192 тоот тушаалын дагуу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба хилийн нэвтрэх цэгийн бэлэн байдлыг ханган өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигч бүрийн биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж, тодорхойлолтыг авч хяналт шалгалтыг чангатган ажиллалаа. Хилийн нэвтрэх цэгт ажиллаж буй хяналтын байгууллагуудын албан хаагчид иж бүрэн хамгаалалтын хувцастай ажиллаж байгаа ба төмөр замын боомтоор Монгол Улсын иргэдийг нэвтрүүлэх ажил хуваарийн дагуу үргэлжилж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.205] 2020-02-06 06:30:18
hyatadiin irgen blson mgl pasporttoi hvmvvsiig hileer oruuldgni buruu eh nutagaa gj ireegui ami zulbaj irj bga hvmvvs
Зочин [66.181.184.152] 2020-02-06 04:24:45
hil garahgui bol hytad ruu yvahgui bol uhlee yu.tiim l ih shaardlagatai baigaa ym baihdaa
Зочин [202.179.24.33] 2020-02-06 03:30:11
ямар юмаа хийж тэнэж явдийн бэ. нутагтаа өөртөө байгаа юмаараа болгоол түр амьдараачдээ тэгж яваад өвчин олж ирж түмэн олонд лай болох вий дээ
Зочин [66.181.169.108] 2020-02-06 03:10:00
Хориотой байхад яваад байхдаа яаадаг юм хотруу оруулж ирэхгүй Чойр дээр тусгаарлах хэрэгтэй
Зочин [202.9.46.47] 2020-02-06 02:47:15
Чойр хотын орчимд 24 хоног байлгаж харъяа
Зочин [203.91.115.49] 2020-02-06 02:50:57
Хэдэн гэр бариад оруулчих. Ер нь бол нөгөө жуулчны бааз нэртэй гэрүүдийг ашиглах хэрэгтэй. Тийм газар 21 хоног тусгаарлах хэрэгтэй. Өмчийн эзэдтэй яриад шийдвэл.
Зочин [203.91.115.49] 2020-02-06 02:41:58
Хилээр хүн оруулахаа зогсоо. Хэн тэднийг хятад яв гэсэн юм. Эдний дунд халдвар тараагч байгаа шүү.