В, С вирусийн идэвхжил тодорхойлох 16 лабораторийг төрөөс санхүүжүүлнэ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол“ үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ онд улсын болон хувийн хэвшлийн нийт 16 лабораторийн элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас үргэлжлүүлэн санхүүжүүлж байна.

Энэхүү тусламж үйлчилгээг өнгөрсөн онд лабораторийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар “хангалттай” гэж дүгнэгдсэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Төв аймгийн нэгдсэн эмнэлэг, УБ Сонгдо, Интермед, Грандмед, Бона Вита, Аллерги мед, Оношмед, Медипас, Элэгний төв лабораториуд иргэд даатгуулагчдад үзүүлж байгаа юм.

Тус шалгалтын хүрээнд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, чанарын гадаад, дотоод хяналтад хамрагдсан Мед аналитик, Гялс, Протлаб лабораториудыг эрүүл мэндийн даатгалын сангаас үргэлжлүүлэн санхүүжүүлж байна.
Дээрх шалгалтаар зөрчил дутагдал илэрсэн Хаппи веритас, Итгэл, Онкоген, Гэгээн ар үр, Ай Ти, Евростандарт, Мобио, Юби, Экспресс, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Багануур дүүрэг, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораториудын эрүүл мэндийн даатгалын гэрээг түр түдгэлзүүлж, алдаа зөрчлийг арилгах зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.

Мөн Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журам, стандартыг баримтлаагүй, эрүүл мэндийн даатгалын байгууллагатай хийсэн гэрээний зүйл заалтыг зөрчсөн зарим лабораториудын илэрсэн зөрчил дутагдалд 1,6 тэрбум гаруй төгрөгийн эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн акт тогтоосон бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллага даатгуулагчдын эрх ашгийг хамгалаах чиглэлээр ажиллаж байна.

Эх сурвалж: ЭМЯ


Сэтгэгдэл

ЗОЧИН [103.57.94.215] 2020-02-07 01:29:15

ХУУРАМЧ ЛАБОРАТОРИ, ХУУРАМЧ ЭМЭЭР ТҮРҮҮЧИЙН ИНГЭЖ ТӨРӨӨС, ТӨСВӨӨС МӨНГӨ УГААСАН, ЛУЙВАРДСАН ЧИНЬ БАГАДАА ЮУ, САЙД САРАНГЭРЭЛ, НӨГӨӨ ЭЗЭН ДЭД САЙД АСАН НАРАА,

Интермед худлаа [192.119.160.120] 2020-02-06 15:17:16

Наад интермедээ болиоч хэнийх юм бэ? Өөрсдийнхөө өмнө нь шалгаруулж байсан юмаа дараа нь үгүйсгэхээр бид юунд итгэх ?

Зочин [64.119.19.192] 2020-02-06 12:39:44

Протлаб ёстой худлаа газар эмч нар ч мэднэ тэхэд орцон л байхийм да

Zochin [103.57.93.81] 2020-02-06 05:43:17

Meregjilten hir medleg chaduartai ni mash chuhal medeej tohooromj chuhal jishee ni 4 bileg "EXO "bvdvvn gedesnii urgatsag durangaar bas CT geer todortoildog bhd ted EXO" d haraad tidortoilso daraa ni duran,CT shinjilgee hiilgehed onosh zou bsn dadlaga turshlaga chaduar medleg gedeg mash chuhal ym gants anagaahin salbart bus bvh ajild

Зочин [64.119.24.7] 2020-02-06 04:30:32

Хаппи вeритас хагас угаалгын машин шиг төхөөрөмжөөр худлаа оношилдог байсан байна ш дээ.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.