Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив

Aдмин / Гадаад мэдээ

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр барив. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Элчин сайд Д.Давааг ИЖБ-ээ барьж буйтай нь холбогдуулан баяр хүргэхийн хамт Монгол Улс бол сайн хөршийн харилцаатай, цаг хугацаагаар шалгарсан анд нөхөр юм. Өнгөрсөн онд бид хамтдаа Халхын голын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг хугацаагүй байгуулсан. Улс төрийн нягт харилцааг эдийн засгийн тодорхой төслүүдээр баяжуулах нь чухал болохыг тэмдэглэв. Түүнчлэн Орос, Монгол, Хятад гурван талын яриа, хэлэлцээнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өөрийн мэндчилгээг уламжилж Элчин сайдад үүрэгт ажлаа хэрэгжүүлэхэд нь бүх талын туслалцааг үзүүлэн ажиллах болохоо нотлов.

Энэ өдөр Монгол Улсаас гадна БНХАУ, АНУ, Их Британи, Франц зэрэг 22 орны Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөв барив.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:40:26

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:40:25

зочин [103.80.211.37] 2020-02-10 08:25:14

Үхсэний чинь 30 жил санкци тавьж байгаа биз дээ. Арчаагүй лаларууд дандаа өөрсдийнхөө дураар байх гэсэн хөлдүү оросууд энэ дэлхийд хэн ч тоохгүй болно доо эргэн тойрны хиэнхи улсуудтай хэл, маргаантай байгаа ш дээ

Зочин [202.179.31.23] 2020-02-06 12:10:21

мргэжлийн бус нэгнээр элчин явуулаад гурилдаж бнаа

Зочин [202.179.25.195] 2020-02-06 09:33:43

үл тоогдож бгаа бол биднээс л шалтгаадаг байлгүй дэ

Зочин [64.119.17.31] 2020-02-06 07:47:02

Aguu Putind bayar hurgei

1 [203.91.112.115] 2020-02-06 07:40:11

Ёстой новшийн эр бол Даваа даа, Зэвсэгт хүчгээр даанч нэг тоглосон доо

Иргэн [119.40.98.106] 2020-02-06 06:12:15

Энэ Лавров дандаа Монголыг үл тоосон шинжтэй харагддаг

Зочин [202.9.46.3] 2020-02-06 06:16:37

Монгол орныг биш монголчуудыг үл тоож байгаа юм. Монголчууд үл тоогдохоор новшийн хүмүүс


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.