Угаарын хий мэдрэгчийг зааврын дагуу ажиллуулахыг анхаарууллаа

Ц.Анударь / Нийгэм

Сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд Хордлогын яаралтай түргэн тусламжийн төвд 14 өрхөөс угаарын хийд хордсон гэх тайлбартайгаар 31 иргэн, /8 хүүхэд 23 том хүн/ хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авсан. Эмнэлэгт нэг иргэн хэвтэн эмчлүүлж байна.

Угаарын хийн дуудлагын ихэнх хувь нь СХД, БЗД-ийн өрхөөс иржээ. Эдгээр нь гэр хорооллын айл өрх ихтэй дүүргүүд юм. Нэгдүгээр сараас хойш угаарын хийн хордлогын шалтгаан нөхцлийг судалж үзэхэд:

Пийшин зуухны сойлтыг хаагаад унтсан.

Ханан пийшин эвдэрсэн

Зуух, яндангийн холбоос завсартай

Яндан маш их хөө тортогтой

Хэт нам яндантай зэрэг тохиолдол зонхилсон байна. Мөн таван ханатай гэрээс илүүтэй байшинд амьдардаг айл өрхүүд угаарын хийд өртсөн тохиолдол илүүтэй бүртгэгджээ.

Мөн иргэд “Мэдрэгч огт дуугарахгүй”, “Дуугараад унтрахгүй байна” гэх дуудлага өгдөг байна. Иймд иргэд, олон нийтийг угаарын хийн мэдрэгчийг ажиллуулах гарын авлагатай сайтар танилцаж, зааврын дагуу ашиглахыг анхаарууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

zochin [59.153.85.111] 2020-02-06 07:54:29

bayn zvrh dvvreg 21r horoo hiin medregchee ailuudad taraaj uguhgui yum shalgaj ugnu vv

.. [150.129.143.35] 2020-02-06 06:50:07

Oigosoon


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.