ТАНИЛЦ: Намрын ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо хэрхэн ажилласан бэ

Ц.Анударь / Улстөр

Төрийн ордонд Өргөдлийн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа өнөөдөр танилцууллаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 10421 иргэнээс 4091 хуудас бүхий 818 өргөдөл ирүүлсэн. Өргөдлийн байнгын хороонд хандаж, тайлант хугацаанд 201 өргөдөл ирүүлсэн байна. Нийт 164 өргөдлийг шийдвэрлэж, 37 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна.

ӨБХ Намрын чуулганы хугацаанд нийт дөрвөн удаа хуралдаж, таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Монгол Улсын Засгийн газарт Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр гурван удаа үүрэг өгч, дөрвөн удаа албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлэг зохион байгуулсан. ӨБХ-ны дүрмийн дагуу Нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар иргэд, Төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийг багцлан нээлттэй хэлэлцүүлэг, албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгүүдийг удаа дараа зохион байгуулж, иргэдийг төрийн шийдвэр гаргалтад төлөөллийн зарчмаар шууд оролцоог хангаж ажиллаж байна” гэлээ.

Түүнчлэн Өргөдлийн байнгын хороо нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар тууштай ажиллан тодорхой шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавьж байгааг онцлон тэмдэглэлээ.

10 жилийн хугацаанд 750 тэрбумыг агаарын бохирдлыг бууруулахад үр дүнгүй зарцуулсан бол сүүлийн нэг жилийн хугацаанд 75 тэрбум төгрөгийг үүнд зарцуулж, агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулжээ”

  1. Агаарын бохирдлын бууруулах чиглэлээр

Өргөдлийн байнгын Агаарын бохирдол түүний хор хохирлыг бууруулах чигэлээр Засгийн газарт 2017 оны нэгдүгээр тогтоолоор Түүхий нүүрсний хэрэглээг зогсоох хийн хэрэглээг нэвтрүүлж, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах чиглэлийг өгч байсан. Мөн 2018 онд “Цэвэр агаар сан”-д анх удаа аудит хийлгэж, сүүлийн 10 гаруй жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 750 тэрбум төгрөгийг тодорхой үр дүнгүй зарцуулсан талаар мэдээлж байсан. 2016 оноос хойш арван удаагийн хурал, албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг зохион байгуулж, нэг тогтоол, гурван удаагийн зөвлөмжөөр Засгийн газарт үүрэг өгсний үр дүнд:

  • 2018 оны улсын төсөвт 19 тэрбум төгрөг тусгуулж, Нийслэлийн 1298 сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдэд 657 гаруй сая төгрөгийн агаар шүүгчээр бүрэн хангасан.
  • Нийслэлийн хэмжээнд 68 уурын зуух буулгаж, нүүрсээр галладаг төрийн байгууллагуудыг төвийн шугамд холбох ажлыг эрчимжүүлсэн.
  • Засгийн газрын 2019 оны 62 дугаар тогтоолоор 2019 оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрсний хэрэглээг хориглох шийдвэр гаргасан. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдол 50-55 хувь, агаарын нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 38-42 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан.
  • УИХ-ын даргын 81-р захирамжаар байгуулагдсан Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчийн хувиа “Таван толгой түлш” ХХК болон дүүргүүдэд ажиллан иргэдийн саналыг сонсож, Сайжруулсан түлшний хэрэглээг иргэдэд сурталчлах, Сайжруулсан түлшийг НӨАТ-аас чөлөөлөх саналыг Засгийн газарт зөвлөмжөөр хүргүүлж ажиллажээ.
  • Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай “Таван толгой түлш” үйлдвэр ашиглалтад орж нийслэлийн 220 гаруй мянган айл өрхийг сайжруулсан түлшээр хангаж эхэллээ.
  • Айлуудад утаа мэдрэгчийг байршуулж байна.
  • Улаанбаатар хотын дэд бүтцэд холбогдоогүй хэсэгт байрладаг 290 нам даралтын уурын зууханд шүүлтүүр тавьсан.
  • Нийтийн тээврийн автобусуудад агаар шүүгчийг байршуулсан бөгөөд утаа гаргадаггүй “Цахилгаан автобус”-ыг 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэглээнд нэвтрүүлэн туршиж байна.
  • Сайжруулсан түлшний хаягдлыг боловсруулах чиглэлээр иргэдэд таван шуудай үнсээ тушаагаад нэг шуудай сайжруудсан түлш үнэгүй авах боломжийг бүрдүүлэн Нийслэлийн зарим дүүргүүдийн хороодод туршиж эхэлжээ.

  1. Туул голыг хамгаалах чиглэлээр:

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Туул голыг хамгаалах чиглэлээр байнгын хорооны хурал, хэлэлцүүлэг, газар дээр нь очиж ажиллан дөрвөн удаагийн үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгсний дагуу Байгаль орчны тухай хууль тогтоомжийг зөрчиж, Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж байсан 56 иргэд, аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулсан.

Мөн туул голыг хамгаалах чиглэлээр ӨБХ-оос Туул голыг тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн барих, үүнд Туул голыг хамгаалах цагдааг ажиллуулахыг тусгаж өгөх саналыг оруулах чиглэлээр Засгийн газарт 2016 оны 03, 2018 оны 06 дугаар тогтоолуудаар үүрэг өгсний үр дүнд Засгийн газраас 2020 онд Экологийн цагдаагийн нэг байгуулах шийдвэр гаргасан.

  1. Аюултай хог хаягдал болох химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав болон нийлэг уутыг ахуйн зориулалтаар хэрэглэхийг хязгаарлах, орчны бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар Төрийн бус байгууллага болон 927 иргэнээс ӨБХ-нд ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг зохион байгуулж 2018 оны тавдугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн. Үүний үр дүнд:
  • Засгийн газраас 2018 оны зургаадугаар сарын 20-ны 189 дүгээр тогтоолоор нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тогтоол гаргасан.
  • Засгийн газраас 2019 оны наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийн зориулалтаар Нийслэлийн Багануур дүүрэгт 10 га газрыг олгохоор шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:50:38

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:50:38

Зочин [139.5.216.251] 2020-02-09 12:15:33

далайн цагдаа санаачилч далайн дээрэмчидээс хамгаалах зорилготой байх хууль санаачилмаар байна

Aromaopt [176.119.127.129] 2020-02-06 23:34:10

Здравствуйте! Наша компания специализируется на оптовых продажах в сфере автомобильных ароматизатор воздуха. На рынке более 10 лет. Мы представляем следующие бренды: - Caribi Air Fresheners - Areon - Contex - Aroma Top Line - Little trees - Dr. Marcus - Eikosha Кроме того, имеется большой выбор различной продукции в сфере автоаксессуаров. Если Вы заинтересованы в сотрудничестве, свяжитесь с нами, вышлем Вам коммерческое предложение! E-mail: aromaopt24@bk.ru

Иргэн [202.9.46.221] 2020-02-06 13:50:45

Оюунчимэг гишүүн нилээд сайн ажиллаж байгааг сонгогчид бид нар мэднээ. Ер нь их хөөцөлдлөгтэй хүндээ. Улам сайн ажиллаарай. "АМЖИЛТ"

dassh [202.21.108.247] 2020-02-06 13:33:32

Ouyn chimeg gishuun hiicen ajiltai hun gej helehed bolnoo, emegtei gishuud dotroo hamgiin canaachilgatai ajil buteeheer hootsolddog gishuu dee Bi toirgiin ni hun bish gevch ooriinhoo bodliig heleh erhiinhee daguu ooriin dugneltee helj baigaa um

Зочин [103.9.90.98] 2020-02-06 10:53:59

25.000 хүн ногдол ашиг шаардаж өргөдөл өгсөн байхад шийдэж чадаагүй ямар байнгын хороо вэ

Зочин [103.9.90.98] 2020-02-06 10:52:52

1072 ш хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнийг төлөөлж 25.000 иргэн гарын үсэг зурж ногдол ашиг тараахыг шаардаж өргөдөл өгсөн. Тэгээд УИХ ӨБХ 2019.12.10 хуралдаж засгийн газар ЭТТ д ногдол ашиг тараах үүрэг чиглэл өгсөн .ГЭТЭЛ ТЭР НОГДОЛ АШИГ ТАРААСАН НЬ ХААНА БАЙНА. Ингэж цаасан дээр амаараа ажил хийгээд хэрэг байна уу

Зочин [103.9.90.98] 2020-02-06 10:50:31

2019.12.10 өдөру УИХ ын ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО засгийн газар ЭТТ д 1072 ш хувьцааны ногдол ашиг тараах талаар чиглэл өгсөн. өнөөдрийг хүртэл таг шиг. ЭТТ нэг ч төгрөгийн ашиг тараасангүй. Тэр бүү хэл иргэдийн дансанд орох ногдол ашгийн 55.4 тэрбум төгрөг алга болчихоод байхад АТГ аар шалгуулаагүй . Өргөдлийн байнгын хорооны ажил нэг иймэрхүү цаасан дээр явагддаг юм бол хэрэг алга. НОГДОЛ АШИГ ТАРААСАН НЬ ТЭГЭЭД ХААНА БАЙНА..

Зочин [150.129.140.216] 2020-02-06 08:44:07

За энэ ждучин шоучин авгай болье чи юу чхийгээгуй шуу дээ одоо чамайг дахиж гаргахгуй шуу чи тэр аюурсайхантайгаа зайлаарай чамайг дахьж чингэлтэй дуурэг сонгохгуй шуу эртхэн газараа хайгаарай битгий шоу хий ян ян дугарчаад ядаргаатай юмаа


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.