БНСУ дахь монголчууд 10 000 гаруй амны хаалт илгээжээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

БНСУ-д ажиллаж, амьдардаг залуусын “Хамтдаа гүйж алхацгаая" фэйсбүүк группээс санаачлан “БНСУ-аас 10 000 маск” аяныг зохион байгууллаа.

Аяны хүрээнд залуус нэгдүгээр сарын 28-наас энэ сарын 3-ныг хүртэл 10 040 амны хаалт цуглуулан илгээсэн байна.

Энэ талаар “Хамтдаа гүйж алхацгаая” группийн гишүүн С.Амгалан хэлэхдээ, “Бид дэлхийн зарим улсад гараад буй шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд монголчууддаа санаа зовж энэхүү аяныг эхлүүлсэн. Эрүүл мэндийг дэмждэг “Хамтдаа алхаж, гүйцгээе” гэдэг бидний группийнхэн ийнхүү амны хаалт цуглуулах аяныг эхлүүлээд Солонгост байгаа монголчууд маш идэвхтэй оролцлоо. Бид амны хаалтаа эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, сэтгүүлч, багш, цагдаа, үйлчилгээний ажилтнуудаас эхлээд албан байгууллага, зах худалдааны төвөөр явж иргэдэд тарааж дууслаа. Амны хаалтыг үнэгүй тээвэрлэж, саадгүй нэвтрүүлсэн МИАТ компани болон Буянт-Ухаа гаалийн газрынханд талархал илэрхийлье” хэмээв.

Эдгээр амны хаалтыг Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, ХӨСҮТ-ийн химийн эмчилгээний тасаг, Драгон авто буудал, Төмөр замын буудал, 196-р цэцэрлэг, ТТАХНЭ-ийн хүүхдийн тасаг, Оюуны нахиа дунд сургууль, 7 дугаар сургууль, СБД-ийн цагдаагийн газар, Барс, Нарантуул, Хүчит шонхор зах, СӨХ-ийн ажилчдад үнэ төлбөргүй тараажээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

Baigal [103.57.93.81] 2020-02-06 09:28:49

Saihan vils hj bgd vneheer baharhaj bn ta bvgdiin ajil vils delgerch baih bolnoo bvgded ni amjilt hvsie


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.