Нийтийн тээврээр зорчсон иргэдээс тодруулах азтанууд энэ сарын 12-нд тодорно

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн системийн таван жилийн ойн хүрээнд сар бүр 10 сая төгрөгийн шагналын сантай азын сугалааг зохион байгуулж буй бөгөөд эхний азтанууд энэ сарын 12-ны өдөр тодорно. Нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулах бөгөөд тухайн сард 10-аас дээш удаа нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэд уг урамшуулалд хамрагдах юм.

Сүүлийн таван орон таарвал 500 мянган төгрөг, зургаан орон таарвал хоёр сая төгрөгийн шагналтай. Урамшуулалт хөтөлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, цахим картны хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулж байгаа аж.

image

“Улаанбаатар Смарт карт” компанийн Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал “Автобусны картны ард 12 оронтой тоо байдаг. E баримттай төстэй байдлаар арын дугаараас нь эхэлж азтанг тодруулах болно. Жишээлбэл, картын дугаарын арын дөрвөн орон таарсан тохиолдолд сарын турш нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болох юм. Сүүлийн таван орон таарвал 500 мянган төгрөг, зургаан орон таарвал хоёр сая төгрөгийн шагналтай. Иргэд смарт картаараа нийтийн тээврээр сард 10-аас дээш удаа зорчсон байхад азтан болох боломжтой” гэв.

Урамшуулалт хөтөлбөр бүтэн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нэг сарын шагналын сан нь 10 сая төгрөг байх аж. Азтангууд сар бүрийн хоёр дахь долоо хоногийн лхавга гарагт тодорно. Хэрэв азтан шагналаа аваагүй тохиолдолд шагналыг дараа сарын тохирлын өдөр хүртэл хадгална.


Сэтгэгдэл

dangaa [103.10.23.5] 2020-02-07 03:54:25

ymar tv garah ym holboo barih utas

Зочин [192.82.69.164] 2020-02-06 12:45:12

Ахмадууд хамрагдах уу??


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.