Хадгалалтын горим зөрчсөн түргэн муудах долоон нэр төрлийн бүтээгдэхүүнийг хураан авч, устгалаа

Aдмин / Эрүүл мэнд

Сүхбаатар дүүргийн 3 хороо “Гурван эвтэн” ХХК-ий Меркури худалдааны” төвд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шинэ коронавирусын халдвар болон томуу, томуу төст өвчнөөс хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр гарсан Нийслэлийн засаг даргын А/108 дугаартай захирамжийн хүрээнд хоол хүнсээр дамжих хордлого, халдвар, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллах, зөвлөмж хүргүүлэн ажиллалаа

МХЕГ-ийн даргын баталсан 01/13 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт”-ын удирдамжийн дагуу Меркури худалдааны төвд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч 7, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч 3 нийт 10 байцаагчийн бүрэлдхүүнтэйгээр хийж гүйцэтгэлээ.

image

Хяналт шалгалтын явцад худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, гарал үүсэл, баталгаажилтын баримт бичиггүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалтын горим мөрдөөгүй, түргэн гэмтэж чанар байдлаа алдах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний стандарт, техникийн зохицуулалтад заагдсан нөхцөл горимд хадгалаагүй, ажлын байр эрүүл ахуй нөхцөл шаардлага хангаагүй зөрчил дутагдал илэрсэн байна. Шалгалтын явцад меркури худалдааны төвийн лангуу дээрээс худалдан борлуулагдаж буй 35 нэр төрлийн 50 ширхэг хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч НМХГ-ын төв лаборатори шинжилгээнд хамруулсан байна.Хадгалалт, худалдаалалтын горим зөрчсөн түргэн муудах 7 нэр төрлийн 21 ширхэг бүтээгдэхүүнийг хураан авч устгасан.

Холбогдох зөрчлийг үндэслэн 3 аж ахуй нэгж, 5 иргэнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

image

Эх сурвалж: НМХГ


Сэтгэгдэл

bat [202.9.46.147] 2020-02-06 18:12:23

huzazgaaa lalaruudaaa hvn zvgeer naimaaa hiilge

Зочин [103.10.21.58] 2020-02-06 14:54:25

Бусад бүх захуудыг шалгах хэрэгтэй Бүх захуудын гадаад орчин маш бохир мах зардаг захуудын ойр орчим нь зам нь хүртэл махны өөх тосонд бохирлогдсон гялтайгаад харагддаг ялангуяа дайвар бүтээгдэхүүн хадгалдаг зардаг газрууд нь.наад захын ариун цэврийн шаардлага хангаагүй харагддаг Захын дотоод хяналт шалгалт нь тааруухан юм уу даа гэх бодол төрдөг

ирэн [202.9.46.221] 2020-02-06 13:58:52

Нийслэл ийн хамгийн бохир заваан газар. Энэ захаа цэгцлээчээ.

Зочин [202.55.188.41] 2020-02-06 11:04:36

наад зах дээр чинь байгалмаа гэж авгай мөн ч олон жил тахианы мах зарж байна даа баригдлаа л гэнэ зүгээр л явж байдаг


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.