Парламeнтын үлгэр жишээ гишүүд байж мөн ч монголгүй ааш араншин гаргацгаалаа даа

Л.Батцэнгэл / Хууль

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ дүрэм ёсоор төрийн бүх шатны албан тушаалтан дотоод, гадаадад мөрийтэй тоглохгүй байх, энэ төрлийн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхгүй байх заалтыг нэмж тусгасан гэдгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлж байлаа.

Л.Оюун-Эрдэнэ сайд “Төрийн албан хаагч бол олон нийтийн сайн сайхны төлөө ажиллах тангараг өргөдөг. Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчид казинод тоглож мөнгө угаах, авлига, бусдын нөлөөнд автах болсон. Ялангуяа, төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга, удирдах албан тушаалтнууд казино тоглосон талаар дэлхийн хэвлэл, мэдээллээр гарах боллоо. Засгийн газрын энэхүү шийдвэрийн биелэлтийг улирал тутамд хянаж, дүгнэж байхыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Гэхдээ үүнд олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын хяналт маш чухал. Хэрэв төрийн албан хаагч мөрийтэй тоглож байгааг мэдвэл ЗГХЭГ-т шууд мэдээлэл ирүүлж болно. ЗГХЭГ-аас уг албан хаагчийг шалгаад, ажлаас халах хүртэл арга хэмжээ авах юм. Энэ дүрмийг эхний ээлжинд зургаан сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Хэрэв энэхүү дүрмийг хэрэгжүүлэхгүй бол хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барих юм. Мөн хар тамхи, биеэ үнэлэхтэй холбоотой гэмт хэрэгт хууль, хяналтын байгууллагын удирдлагууд оролцсон тухай мэдээлэл ирэх болсон. Уг асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах болно. Цаашдаа, Засгийн газар төрийн албан хаагчийн сахилга хариуцлагатай холбоотой журмуудыг шинэчлэн, хэрэгжилтэд иргэд, олон нийттэйгээ хамтран хяналт тавина” гэж байсан нь МОНЦАМЭ болон цахим мэдээллийн эх сурвалжуудад 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр дурайтал гарсан буй. Мөн сайд “Мөрийтэй тоглосон УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох уу” гэсэн сэтгүүлчийн асуултад“Төрийн бүх шатны албан хаагч гэсэн тодотголд улс төрийн албан тушаалтан багтана. УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох боломж Засгийн газарт байхгүй. Гэхдээ УИХ-ын гишүүний талаар мэдээлэл ирсэн тохиолдолд олон нийтэд нээлттэй зарлах болно” гэж байв.

Тэгвэл Австралийн Холбооны Улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28дугаар чуулганд манай улсаас УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын төлөөлөгчид оролцохдоо казино тоглосон хэрэгт холбогдсон. Энэ талаар эх орондоо ирсэний дараа тайлбарлахдаа “Зүгээр сонирхсон. Тоглоогүй” гэх утгатай тайлбарыг өгснөөр энэ асуудал намжсан. Харамсалтай нь УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын казино тоглож байгаа зураг “Check.mn”, “Zarig.mn” сайтуудад гарсан. Зураг дээр Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан, Д.Эрдэнэбат нарнэгдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сидней хотын “Star” гэх казинод шөнийн 00-03 цагийн хооронд казинодохдоо саравчтай хар малгайг арагш нь харуулж өмсөөд таашаан тоглож буй нь тодоос тод гарчээ.

Монгол ёсоо уландаа дэвсэлсэн МАН-АН-ын кадрууд

МАН болон АН-ын том толгой “феодалууд” төр засгийн тогтоол шийдвэрийг уландаа дэвсэлж монгол төрийн түшээгийн нэр хүндийг шороотой хутгаснаас гадна найман настайгаас наян настан монгол хүний мэдэж байвал зохих ариун нандин ёс заншил, бичигдээгүй хуулийг ч давхар зөрчив. Тэд бол “төр төмбөгөр, ёс ёмбогор” гэдэг утгаар бодсон ч монгол түмний ёс заншлыг мэдэхгүй байх насны хүмүүс биш. Данзангийн Лүндээжанцан 1957 онд төрсөн, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул монгол. Профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор энэ хүн Монгол Улсын их сургуулийн багшаас ажлын гараагаа эхэлж Хууль зүйн байнгын хорооны нарийн бичгийн дарга, УИХ-ын дарга зэрэг ажил гүйцэтгэсэн чухал хүн.

Дуламдоржийн Тогтохсүрэнгийн хувьд Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнаас Өвөрхангай аймгийн Засаг дарга, УИХ дахь Монгол ардын намын бүлгийн дарга болтлоо өгсүүр замын дуу аялсан этгээд. Энгэртээ Төрийн хяналтын тэргүүний ажилтан, Алтангадас одон, Хууль зүйн салбарын болон Байгаль орчин, хэмжил зүйн тэргүүний ажилтан гэх баахан одон медальтай хүн.

Дондогдоржийн Эрдэнэбатын тухайдСэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын харьяат,1983 ондЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль Авто-инженер, механик мэргэжлээр төгссөн. Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга, “Ноён” группын ерөнхий захирал, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга зэрэг алба хашиж яваа намынхаа нэр хүнд бүхий кадр шүү дээ.

Ийм арвин баялаг түүх намтартай, ариун гэгээн амьтад гэмээр улс Австрали тивд очоод ард Монголын ёсыг асар муухай гутаав аа. За тэр өөрсдийнхөө баталсан хууль дүрэм, ёс журмыг зөрчих яах вэ гэж уучлан бодъё л доо. Харин хэдэн зуун, мянган жилд монголчуудын баримталж ирсэн ёс заншлыг хөсөрдүүлдэг нь тэднийг МОНГОЛ ХҮН мөн үү гэх асуулт өөрийн эрхгүй төрөн гарч байна. Тэд казинодоо сууж төрийн албаны хууль, Зөрчлийн хуулиа биечлэн зөрчиг, хамаагүй. Хамгийн гол нь монгол ёсыг л үхэн үхтлээ уландаа гишгэж хөсөрдүүлэхгүй байх учиртай. Тэд үлгэрлэх үр хүүхэдтэй, дууриал авах хойч үетэй л байлтай.

Малгайгаа буруу харуулж өмсөнө гэдэг монгол хүний цээрлэдэг хамгийн муу ёр

Малгайгаа буруу харуулж өмсөхийг яагаад цээрлэдэг вэ.Яс барих буюу шарил хөндөх хүн дээлийнхээ ханцуй захыг дотогш чихэн, малгайгаа буруу харуулж өмсөөд нэг хоёр хүний хамт талийгаачийг байршуулсан гэрт ордог. Хөлөөрөө хөлийнх нь өлмийд зөөлөн хүрч “Явах цаг чинь боллоо”, “Цаг нь боллоо” гэж хэлж сэрээгээд баруун доор явган суугаад исгэрдэг байна. Энэ бол нас барсан хүнийг сэрээж авч явах арга бөгөөд хөгшчүүл малгайгаа буруу харуулах, гэрт исгэрэхийг цээрлэдэг нь ийм учиртай билээ.

Хаа байсан Сэлэнгийн Эрдэнэбатыг “ёс мэддэггүй ёрын амьтан” гэж хэлж болох ч Сайн ноён хан аймгаас удам угшилтай Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан хоёр даанч яав даа гэмээр давжаа суртахуун гаргажээ. Арвайхээрийн Тарган бандид Цэвэлванчигдоржийн зохиосон “Барсын нуруувчит бичиг” хэмээх судрын Оршуулгын цээр” хэсэгтЕрдийн үед малгайгаа буруу харуулж өмсөх, хормойгоо огшоох,дээлийн нударга, захыг дотогш нугалж өмсөх цээртэй. Ясчин яс барихаар бүрлээчийнд орохдоо ингэдэг) Бар жилтэй хүнээр талийгаачийн ясыг бариулж, хувцас солиулдаггүй” гэж машид тодорхой тоочсон байх юм. Захын монгол хүн малгайгаа буруу харуулж өмсдөггүй ёсыг мэдэхийн дээдээр мэддэг. Талийгаачийн биед хүрэхдээ л малгайны ирмэгийг буруу харуулж өмсдөг. Бусад үед өмсвөл зулай буюу оюун билгийн суваг битүүрнэ гэж цээрлэдэг ёстой аж. Бидний эцэг эх, өвөө эмээ нар маань малгайгаа буруу харуулж өмсөхийг муу ёр гэж цээрлэсээр ирсэн. Энэ нь нас барсан хүнийг хөдөөлүүлээд буцахдаа малгайгаа буруу харуулж өмсдөгтэй холбоотой юм. Ингэвэл нутаглуулсан сүнс “Хөөрхий эд нар маань намайг харсаар буцлаа даа” хэмээн боддог гэж лам багш нар номлодог. Тэрчлэн уугуул монгол ёсонд малгайгаа буруу буюу хойшоо харуулж өмсөх цээртэй байдаг. Энэ нь “Хүн алсан хүн нүүрээ буруулж байгаа хэрэг” гэж үздэг байна.

Үеэс үед захьж, сахьж ирсэн, ийм л нандин бичигдээгүй хууль, ариун ёс заншлыг төр барьж, төрд зүтгэж яваа Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар жирийн нэг үглээ хип хоп хийдэг реппэрчин шиг аашлан шороотой хутгаж, тэр дундаа төрийн албан хаагчийнхаа ёс зүйг умартан харийн мөрийтэй тоглоомын газарт шоудсан нь “МОНГОЛОО АЛДМАР” гэдэг хараалын бодит биелэл боллоо. Ёс ёмбогор, төр төмбөгөр байх учиртай насан дээрээ эднийг ингэж явна гэж хэн ч зүүдлээгүй нь даанч харамсалтай юм даа. Тэд ядарсан Монголоо оршуулах гэж харийн газарт малгайгаа буруу харуулан, толгойгоо уруу хандуулан сууж эмгэнэсэн юм бус уу?


Сэтгэгдэл

zochin [103.229.123.108] 2020-02-10 11:50:50

ард иргэдийнх ихэнх идэх хоолгүй шахуу байж байхад улсаа хувхайлж луйвардсан мөнгөөрөө казино тоглоод явж байдаг төрийн түшээд нэртэй малнуудаа яахыгаа ард түмэн шийдэх цаг болжээ..

иргэн [43.242.242.165] 2020-02-10 07:05:54

Хүн ордоггүй газар орсон биш. ороод тоглож үзсэн л биз. Хүний мууд дуртай хог вэ? Энэ зургийг авсан хүний оронцог монгол хүний жудаг гэдэг юмгүй болчихсон новш юм даа.ийм юмаар хоолоо олж идээд нэг их хол явахгүй дээ.

Зочин [59.153.85.136] 2020-02-10 08:56:36

их л гомдож дээ

Zochin [139.5.217.199] 2020-02-10 05:27:07

Xelber xeesen setguul zuu

зочин [103.10.22.98] 2020-02-09 13:54:27

1990 оноос хойш монголын хамгийн ёс зүй үгүй хүмүүс нам нэрээр төрд төрийн дээд алба УИХ-д зүтгэдэг болсон. эд мэдлэг боловсрол ажлын туршлага улс нийт монголчуудыг гэсэн сэтгэл зүтгэл огт байхгүй өөрсдөдөө төрийн албан тушаалаар овоохон олз олхоор зүтгэж буй луйварчид.

Зочин [182.160.36.209] 2020-02-09 12:18:49

энэ праламент түүхэндээ байхгүй шившигээ хутгасан ичих нүүргүй улс Зөөлөн сэнтийн төлөө худал үнэн амлалт гаргаж элдвийн башир аргаар гишүүн болонгуут ард иргэдэд амласан амлалтаа мартаж ёс жудаггүй төрийн хүний ноён нуруу байхгүй хэрүүлч авгай нараас долоон дор авир гаргаж байгааг бид залхталаа үзлээ харлаа Ядаж чуулгандаа ч суудаггүй хэрүүлч зодоонч гэмт хэрэгтэн гээд ёсөн шид нь бүрэлдсэн парламент байлаа 76 хүний тоог цөөлж талыг нь хасч татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх хэрэгтэй Хуль эрхийн мэдлэггүй дээр нь ажил амьдралын туршлага муутай шударга бус эх орон ард иргэдээ гэх сэтгэл дутсан улсууд хууль батлана гэж юу байсан юм бэ Яасан барагддагүй хууль вэ

Зочин [66.181.176.188] 2020-02-08 06:07:44

Ажлаас нь халж арга хэмжээ авна гээ биз дээ Ард түмэн түүнийг шаардаж б.на

Зочин [103.229.121.42] 2020-02-08 00:57:30

Эр хүмүүс ороод ширээний хойно суугаад зургаа авхуулаа л биз.Харин зураг аваад сонгуулийн хар пиар хийж буй цүнх баригч буюу далдын хар малгайт хэн гэдэг эр эм байсан бол? Тэр сонин шүү! Элчин сайдын яамны тагнуулч байсан уу?

Шинжээч [103.229.122.75] 2020-02-07 16:22:55

Их хурал хулгайч луйварчид,хулиган гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн бол одоо худал чалчигсадаар бас дүүрсэн юм байнаа!!! Тэр малгайгаа буруу харуулж өмсөнөө гэдэг бол тоглоомондоо хэт шимтэж хагас ухаантай байгаагийн шинж төрх юм?! Лав л 3-4 цаг тоглоход нэг тиймэрхүү төрхтэй болдог,харагддаг юм даа...

Сониуч [202.179.26.20] 2020-02-07 15:37:00

Хамт бгаа хүүхэн нь эхнэр нь үү

Зочин [202.126.89.134] 2020-02-09 11:44:22

Юу гэж авгайгаа дагуулж явахав дээ!

Зочин [103.10.21.58] 2020-02-07 14:29:34

Энэ сэтгүүлч нар хажууд нь цэвэр монголоороо бодож сэтгэж баймаар юм Сайхан монгол хэлээ зарим үед хайр найргүй гутаах юм Ард түмэн дунд чинь өөрөөс чинь илүү мэдлэг боловсролтой хүмүүс их олон байдгийг бодож баймаар...

Зочин [103.10.21.58] 2020-02-07 14:23:14

УИХ 76 ТА НАР ИЙМ БАЙХААР УЛС ОРОН ЯАЖ ХӨГЖИХ БОЛЖ БАЙНАА ЯМАР ИХ АВИЛГАЛ ЯАСАН ИХ ЦАДАЖ ХАНАДАГГҮЙ ШУНАЛ ВЭ АРД ТҮМЭН БИД ТА БҮХНИЙГ УЛС ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛ АРД ТҮМНЭЭ САЙХАН АМЬДРАХ ТААТАЙ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭЭД ӨГӨӨСЭЙ ГЭЖ СОНГОДОГ.... УЛС ОРОН МААНЬ НЭГ Л ХӨГЖИЖ ӨГӨХГҮЙ АРД ТҮМНИЙ МААНЬ АМЬДРАЛ НЭГ Л САЙЖИРЧ ӨГӨХГҮЙ Л БАЙНА ....ХАРИН ЕРӨНХИЙ САЙД ОВОО ЮМ ХИЙЧИХ ГЭЭД ЗҮТГЭЭД БАЙДАГ ГЭТЭЛ УИХ н зарим нэгийнх нь байж байгаа царай

Бат [66.181.179.210] 2020-02-07 13:06:18

Үхсэний чинь үлгэр жишээ гишүүд ингэжсолиорох хэнд хэрэгтнй юм бэ

Зочин [150.129.141.205] 2020-02-07 11:22:35

Ийм л ёс зүйтэй улсуудыг л дахин дахин сонгохоо больчих хэрэгтэй ш дээ Монголчуудаа

Зочин [192.82.71.67] 2020-02-07 11:01:52

хужаа эрдэнэбатад ямар ёс байдаг юм

pora [182.160.34.56] 2020-02-07 10:22:43

Casino g Mongold neex xeregtei.Gadniixan orog l dee.Tusuw ch owoo zuzaarna.

Монголоо мэддэггүй монгол уу, энэ чинь. [202.131.225.53] 2020-02-07 10:34:23

Монголчууд Монголдоо байгаа казинод тоглохгүй гэж битгий мөрөөд. Ягшдээ!

surenxorloo [182.160.34.56] 2020-02-07 10:17:17

Sayhan nadtai turk ruu 7 xonogiin umnu sxd n gazriin albnii 20 iod turiin alban xaagch nar nissen.Casino sudlaxaar ywaw uu? Zugaa tsengeliin ene ix mungiig tur daadag yum bolowuu? Ard ni vldsen ajliig ni xen xiix yum bol doo.

санаа [66.181.169.162] 2020-02-07 07:09:08

Яг сайхан тоглож суудлаад хууль гаргах гэж байхаддаа. Мэдэхгүй бол яаж хууль гаргахын. Доор хаяж Нэг сарын томилолт өгч судалгаа хийлгээд туршлага хуримтлуулаад сургалтанд хамруулах хэрэгтэй. Энэ засаг дарга нараа эмэгтэй гишүүдтэй нь томилолт өгөөд явуул

Zochin [103.212.116.165] 2020-02-07 06:43:14

Mongoloo gesen hun bga umuu eden dotor

Huz [103.11.192.186] 2020-02-07 06:19:57

Gishuud Bugd hulgaich ARD tumen min hulgai luivarchidiig demjij bhaar tedniig daramtalj mongiig ni saa

Зочин [64.119.20.120] 2020-02-07 06:01:26

Зүсээ хувиргах гээд л малгайгаа буруу хауулсан биз дээ.хэрвээ төрийн хүн малгайгаа харуулбал муу ёр зөгнөсөн.малгайгаа буруу харуулаад зүсээ хувилгаад казино тоглож байвал гадаад хүн болж байгаа нь тэр.ОЮУН ЭРДЭНЭ САЙД эд нарыг дахин их хуралд дэвшүүлэхгүй гэсэн дээ

Зочин [202.70.34.30] 2020-02-07 05:30:48

энэ зургыг нь аваад байж байдаг хүн муухайяа арайл мөнхбат биш байгаасай

Zochin [202.126.88.153] 2020-02-07 04:58:09

Casino capavchtai malgaitai yvuuldaggui esvel tailna esvel buruu haruulj omsdiin bilee.ternees bish nuugdaj malgai mask pmsno bizdee

Зочин [202.9.40.157] 2020-02-07 04:53:27

ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ц.НЯМДОРЖ “КАЗИНО ОРООД ГАРАХ, ТОГЛОХ ХООРОНДОО АСАР ИХ ЯЛГААТАЙ” ГЭЭД Л НОВШРООД БАЙСАН. Д.ЭРПЭНЭБАТ КАЗИНО ОРООД, БҮР ШИРЭЭНИЙ АРД 3 ЦАГ ТОГЛОСОН БАЙНА Ш ДЭЭ. ОДОО ТЭГЭЭД ЯАХ УУ ? ТУРШЛАГА СУДАЛСАН ГЭХ ҮҮ ???

Тоглохыг хориглох юм уу? Ягшдээ! [202.131.225.53] 2020-02-07 07:02:55

Хүн хувийнхаа мөнгөөр тоглож болдоггүй юм уу? Мөнгө болгон авилгалынх байдаг юм уу? Ажлын бус цагаар, хувийнхаа мөнгөөр, нийтийн газарт боловсон тоглоом тоглохыг хориглох юм уу? Дэлхий нийтээрээ л тоглож байна ш дээ.

УЛСЫН ИХ ХУЛГАЙЧ - ГИШҮҮД [103.111.68.3] 2020-02-07 05:54:35

АВИЛГАЛД АВСАН ХЭДЭН НОГООН ЦААСАА ӨГСӨН ЯАХИЙН ТА НАР ААН?

Зочин [66.181.185.84] 2020-02-07 04:23:28

Эдгээр ноход энгийн иргэд биш : - торийн хэргээр - иргэдийн татварын сонгоор туйлж яваа этгээдууд ; - УИХ - н ЭРХЭМ ГИШУУд ... Хувийнхаа хоронгоор зугаалж яваа ард Лундээжанцанд бол юу хэлэхэв дээ , ендойгоорой л гэнэ биз ...

Зочин [202.126.88.162] 2020-02-07 04:19:59

Hhh

Зочин [202.9.40.59] 2020-02-07 04:11:41

Өөрсдөө тоглож сурч байгаад хууль гаргадаг юм байлгүй дээ бурхан өршөөг

Зочин [180.190.171.148] 2020-02-07 09:28:37

Л

ЛҮНДЭЭЖАНЦАН ГАВЪЯАТ ХУУЛЬЧИД [202.179.25.80] 2020-02-07 03:44:36

БАС НӨГӨӨТЭЙГҮҮР ТӨРИЙН ӨНДӨР ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ АЙЛЧАЛААР ОЧООД ТАТВАР ТӨЛӨГИЙН МӨНГӨӨР ЗУГААЛААД ЗОГСОХГҮЙ , КАЗИНО ТОГЛОЖ БАЙГААД БУЦАХААР ЧИНЬ ЯМАР ХЭРЭГ БАЙХАВ ДЭЭ. ТА СОНС ДОО ЛҮНДЭЭ ГУАЙ МИНЬ 30 ЖИЛ ТӨР ЗАСГИЙН ДЭЭД АЖИЛ АЛБА ХАШСАН ГАВЪЯАТ ХУУЛЬЧ ЁС СУРТАХУУНЫ ХУВЬД НИЙГМИЙН БАРИМЖАА БОЛОХ УЧИРТАЙ ТА Л ИНГЭЖ БАРДАК ЯВАХААР ЧИНЬ ЗАЛУУЧУУД ХҮЧИН ХИЙГЭЭД ЗОДООН ЦОХИОН ХИЙХ БОЛ ЭНҮҮХЭНД ШД

Зочин [202.131.233.10] 2020-02-07 03:42:51

НОХОЙН БААСНУУД

Зочин [192.82.72.52] 2020-02-07 03:40:03

Bur tuhalchihsan, ehnerteugee hamt togloj bnshdee

Зочин [202.9.46.47] 2020-02-07 03:36:18

хэдэн мөнгөөр тоглосныг нь мэдэхийн арга алга..Бүр 5 центээр тоглодог юм байна лаа шүүдээ..Сонин л юм билээ. Тэр их мөнгөөр тоглодог гарууд тусгай өрөө тасалгаатай харуул хамгаалалттай мундаг юм байдаг байлгүйдээ.Тэнд ийм явуулын юмнууд орж чадахгүй ээ.. Тэр нийтийн 5 центээр тоглодог юманд орж нэрээ баасдаж байгаа нь тэр.

Зочин [182.160.40.209] 2020-02-07 03:32:46

Шившиг

Зочин [119.40.98.177] 2020-02-07 03:29:12

yah argagui l togloj baisan bna da edgeer erhmuud tegheer huulid zaasan arga hemjeeg tootsoh ni zov sh dee havriin chuulgan ehleed hiih uls tor ene bolloo doo

Монголчуудыг хуучинсагаар битгий дүрслээд бай. [202.131.225.53] 2020-02-07 03:08:51

"Монгол хүний ааш араншин"-г тэгээд хэн хэрхэн тодорхойлж байгаа юм бэ? Дэлхийд глобалчлал явагдаж бүх хүн л өөрчлөгдөж байна. Арабууд үйл олноор Европруу, латин америкчууд АНУ-руу, азиуд Австралируу нүүж байна. Нутаг болгоны зан байдал, уламжлал цаг үеэ дагаад их өөрчлөгдөж байна. Монголчууд тэгэхлээр яахлээрээ 21-р зууны хүмүүсийн тоглоомыг өөрийн мөнгөөр тоглож болдоггүй юм бэ? Бусад орны хүмүүс тоглож болоод байдаг, гэтэл монголчууд тоглож болдоггүй юм уу? Ягшдээ!!!

Зочин [103.212.119.239] 2020-02-07 07:26:31

Тоголсон мөнгө нь хэнийх тухай биш, төрийн албан айлчлал хийж яваа хүмүүс, татварын мөнгөөр томилолтоор явж байж зугаацаж байгаа нь ёс суртахуунгүй үйлдэл

Хууль, ёс зүйн дүрмийн ялгаа, үр дагавар [202.131.225.53] 2020-02-07 02:58:22

Улсын мөнгөөр тоглоогүй бол бидэнд хамаа юу байна? Хүн ХУВИЙНХАА мөнгөөр казинод орно уу, хүүхэн нүцгэлхийг үзнэ үү, архи авч согтуурна уу гэдэг нь тухайн хүний ЧӨЛӨӨТЭЙ шийдэх асуудал. Харин УЛСЫН мөнгөөр л дампуурч болохгүй. Үүнийгээ эдгээр гишүүд эрх биш мэддэг байх өө. Ёс зүйн дүрэм бол ХУУЛЬ БИШ, хууль шиг заавал биелүүлэгддэггүй.

зочин [203.91.115.56] 2020-02-07 02:53:57

Эрдэнэбат Тогтохсүрэн хоёр байнга казино тоглодог байсан болохоор хорхой нь гозолзоод тэсээгүй л байх харин Лүндээ гишүүн эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр юугаа хийж хүн дагаж намирсан юм болдоо зайлуул хамрын тамхиа татаад буудлын өрөөндөө п о р н о киногоо үзээд сууж байхгүй

Зочин [202.126.89.132] 2020-02-07 03:56:04

Urdu tatsan

Зочин [64.119.16.218] 2020-02-07 02:42:12

Amid hun orood garalgui yadgiin heterhii soliorch bna shu ene niigem

Зочин [195.46.106.44] 2020-02-07 02:31:13

Юун их сүржигнэсэн юм бичдэг юм бэ. Хүн казинод ороод тав арван төгрөгөөр ёндоогоо үзээд гарахад юу нь буруу байгаа юм бэ. Улсаас хулгай хийж, мөнгө угааж, донтож тоглохыг л хориглоно уу гэхээс казино ороод гарахад ёстой хэнд ч падлийгүй асуудал байхаа. Улсаас хулгай хийж казино хэсэж тоглож яваа Бадамжунай, Ж.Мөнхбат,Ж. Эрдэнэбат,Бат-Энх,Ажнай Бат-Эрдэнэ, мэтийн цуутай луйварчидаа л харж хянаж шалгаж байвал зүгээр байхаа. Энгийн хүний эрхийг бүү зөрч. үүнийг нугалаа гэдэг юм.

Svh [202.9.46.122] 2020-02-07 06:17:44

Kazino sudlah ajlaar UIH iin dargaar ahluulsan ajlyn heseg yabsan bailgvi dee shatar darga turshlagatai bolohoor ahalj yabsan baina

Зочин [64.119.20.120] 2020-02-07 06:02:51

Хулгай хийсэн мөнгөөрөө мөрийтэй тоглодог шүү дээ манайхан.хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө тоглодоггүй

Иргэн [202.179.31.50] 2020-02-07 02:55:16

Харамсалтай нь тангараг өргөсөн төрийн хүн бол ЭНГИЙН ХҮН биш болж буй хэрэг.Ажил,ахуйн бүх хүрээндээ монгол ёс зүй.хууль жаягаа ягштал баримтлаж буй эсэхийг нь олон түмэн байнга харж буй гэдгийг төрийн бүх шатны алба хаагчид санаж явбал зүгээр юм шүү.

Zochin [202.9.46.76] 2020-02-07 02:14:19

Manai xairt darga nar mongold mungu olj irex geed kazino xyrtel togloj bn .

Зочин [59.153.114.224] 2020-02-07 02:07:29

Хөөрхийдөө нас нэмсэн хүний орчлонгийн жаргал цэнгэлээс холдож яваа, төрийн төлөө, ард түмний төлөө өдөр шөнөгүй бодол санааагаа гашилгасан хөгшин хүмүүст бага зэрэг алжаалаа тайлах эрх байхгүй юмуу.

Зочин [203.91.115.41] 2020-02-07 02:18:27

за яшигдаа зөв өтлөмөөрдөө. заавал казиноддог нь юу вэ дээ. спорт, урлаг сонирхох, аялалаар явах , ач зээтэйгээ жаргах гээд хүний амьдралын жаргалыг эдлэхээр нас шүүдээ

ok [59.153.115.170] 2020-02-07 02:01:17

ene metiin hulgaich narig dahiad l songono dahiad ard tumnee muulna

Зочин [203.91.115.41] 2020-02-07 02:00:55

залуу хүмүүс бол бас алдаждээ гэхсэн бүгд хөгшин өвгөд ичмээр юм

zochin [64.119.24.14] 2020-02-07 02:00:51

Улс орон олон чухал асуудал байхад ийм асуудлуудаар анхаарал чиглүүлдэг

Зочин [202.179.25.195] 2020-02-07 01:41:52

энэ 2 нүүртнүүдэд бид 30 жил хууртаж яваагаа одоо ойлго эд нар одоо биднээс тасарсан, эргэж харахаа өнгөрсөн, ядуу нь ядуугаараа байх ёстой гэсэн үзэлтэй болсон, хүүхдүүдээ ч тэгэж сургаж бгаа тэд нь ч тийм болсон монгол улс монгол хүнийг бараг үзэн яддаг болсон

Зочин [202.131.235.198] 2020-02-07 01:30:22

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597

Тулга [202.126.88.199] 2020-02-07 01:37:26

Хуулийг яаж ч зөрчсөн бидний дур,ард иргэдэд юу ч гэж бурсан тэд яаж ч чадахгүй. Түй май гэж байгаа юм шиг л байх юм.

mmm [192.82.68.12] 2020-02-07 01:27:26

huuli zuin yam ni taraa saidig ogtsoruul ene yam hogiin baihad yaj zov zamdaa iroh yum

Зочин [103.14.38.134] 2020-02-07 01:08:12

Дэлхий даяар хятадын хар тахал тархаж байгаа энэ үед Монголчууд бид улс төрчдийн ёс зүйгээр хэрүүл хийх цаг биш. Хятадын хар тахал Монгол улсад аюул ойрхон байгаа сануулжь заналхийлж байнав Бид эрүүл мэндээ хамгаалах хар тахалтай хийх дайнд бэлэн байж, гай зовлонгоос зугтах төрийн бодлого ярьж, шаардлагатай авах арга хэмжээгээ хийж байх цаг шүү. Сонгууль болохгүй хойшлуулах болж таарна.

Зочин [202.21.108.224] 2020-02-07 01:06:47

БОСОО ОРООЛОНГУУД

Иргэн [66.181.161.23] 2020-02-07 01:04:04

Эд хамгийн хогийнсхулгайчид Амьдрал дээр тийм хүмүүс байдаг Нэг их төлөв байдалтай нуруутай тжхдээ хамгийн хогийн замд ханьболохгүй Түгжилдэх хүмүүс Лүндээ ТогтохсүрэнмНЭнхболд энхтшвшин Улаан Содбаатар гэхмэт

зочин [66.181.177.53] 2020-02-07 00:55:57

монголгуй ааш... гэж хэлэх зев уу.

Зочин [182.160.40.209] 2020-02-07 00:50:51

Угаасаа энэ хүмүүсийг дахиж л сонгож болохгүй шүү. Иргэдээ

Солиор [66.181.169.91] 2020-02-07 09:50:51

Чамайг ингэхээр сонгохоо болоих уу солиор

Зочин [66.181.185.84] 2020-02-07 00:45:40

Юун парламентын улгэр жишээ гишууд ..!!! Болохоо болилоо шуу дээ , монголчууд аа ..??!!! Юун сонгуул монгуул , энэ параламентыг яаралтай тарааж - торийн эрхээ гартаа авч УЛС ТУМНЭЭ АВРААЧ ЭЭ - монгол улсын еронхийлогч ээ ...?!! Энэ параламентын гишууд дотор 2/3 ч билуу , 3/4 болох эх орноо - улс тумнээ гэх эх оронч сэтгэлтэй гишууд байхгуй ээ , тумэн олоон ..?!! Тэд бол зовхон ЭД , МОНГОНИЙ ШУНАЛТНУУД ... Дээр нь нэмэх нь МОНГОЛОО АЛДАГСАД ...

Зочин [202.9.47.25] 2020-02-07 00:38:46

МАНАН -гийнхан МАН, АН -аа оршуулаад буцахааа ёрлож дээ.

irgen [139.5.219.224] 2020-02-07 00:38:32

Monhbat Erdenebat metiin dontson toglogchid tesch chadalgui orood togloson baih l daa.Harin hashir handgai Lundee yagaad gendchiv dee.Esvel zonoj baigaa yum bolovuu.Zov hunii uildel nudnees dald ch zov baidag busuu.


67 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
67 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.