Шаардлагатай тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслээр хангах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ

Aдмин / Нийгэм

Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь “Гашуунсухайт” хилийн боомтод ажиллалаа.

Ажиллах үеэрээ шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулахад тулгарч байгаа асуудлын талаар санал хүсэлтийг сонссон байна.

Гашуунсухайт боомтоор орох чиглэлд 01 дүгээр сарын 28-наас 02 дугаар сарын 05-ны хооронд нийт 2615 Монгол иргэн, 36 БНХАУ-ын иргэн, 1432 тээврийн хэрэгслийг хорио цээрийн дэглэмийн дагуу хяналт, шалгалтад оруулж, улсын хилээр нэвтрүүлсэн.

Мөн Цагаанхаднаас хилийн боомт хүртэл сайжруулсан болон засмал зам дагуу оочир дараалал үүсгэж, бөөгнөрсөн нүүрс тээврийн автомашинуудыг Цагаан хад дахь гаалийн хяналтын талбай болон нүүрс тээвэрлэлт эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн зогсоон байрлуулах асуудлыг орон нутгийн болон хилийн хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулжээ.

Улсын хилээс 195-210-км-т ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн төв Линхэ хотод 2, Үеэн хотод 2 хүн, нийт 4 хүн коронавирусын халдвар авсан сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Мөн Баяннуур аймгийн Халиун хотод 2 хүн халдвар авсан байж болзошгүй мэдээлэл ирсэн байна.

Үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад шаардлагатай гар ариутгах бодис, нэг удаагийн амны хаалт болон бээлий, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг аймгийн нөөц сангаас бүрдүүлсэн ч 2-3 хоногийн нөөцтэй байгаа аж.

Тиймээс шаардлагатай тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, яаралтай тусламжийн эмийн нөөц, тусламж үйлчилгээ үзүүлэх автомашинаар хангах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Г [203.91.115.48] 2020-02-07 04:24:39

АРИУНБУЯН ЯМАРЧ ЧАДВАРГҮЙ АРМИАС ЖИИГДСЭН ГАР ДАА ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОРЛОГЧ БАЙХДАА АРХИ ИХ УУДАГ НӨХӨР ХӨӨГДСӨН ОНЦГОЙГ САМАРЧ БАЙГАА ГЭСЭН ТЭНДЭР ШААЖ ОДОО АТГ Д ШАЛГАГДААД ЯЛЛАГДАГЧ БОЛСОН НӨХӨР ИЙМ ХҮНЭЭР ИНГЭЖ БОЛДОГ ЮМУ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.