Алтан Орд улсын 750 жилийн ог тэмдэглэнэ

Л.Батцэнгэл / Улстөр

Монгол Улсын Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг өчигдөр (2020.02.06) хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад туршлагатай дипломатч Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.

Элчин сайд Жалгас Адылбаев 25 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон. Айлчлалын үеэр хэлэлцэн тохиролцсон гэрээ, хэлэлцээрт тусгасан асуудлыг бодит ажил хэрэг болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа. Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит VIII хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон. Мөн БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин тавдугаар сард Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд тус улсад айлчилна гэдэгт итгэж буйгаа хэллээ. Түүнчлэн тэрбээр ирэх долоодугаар сарын 05-ны өдөр Нур-Султан хотноо болох “Бүгд Найрамдах Казахстан Улсын анхны ерөнхийлөгч –Елбасы Н.А.Назарбаевын манлайлал” сэдэвт олон улсын бага хуралд Монгол Улсаас өндөр, дээд түвшинд оролцоход дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын даргаас хүсэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр талын өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалуудыг тогтмолжуулж, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр анхаарах хэрэгтэй гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлээд парламентын зүгээс бүхий л талаар дэмжин ажиллана гэв

Элчин сайд Жалгас Адылбаев Казахстан Улс Абай Кунанбаевын 175 жилийн ой, Алтан Ордын 750 жилийн ойн баярыг тус тус тэмдэглэх гэж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт дуулгаад Монголын ард түмэнд удахгүй болох сар шинийн баярын мэнд дэвшүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

irgen [202.180.218.37] 2020-02-09 04:12:17

xa xa

Зочин [202.180.218.37] 2020-02-09 04:11:34

xa xa

цогоо [202.126.89.135] 2020-02-08 17:14:07

Ямар ч туухгуй улс шуу дээ туухээ одоо л зохиож ядаж байгаа нехдууд ш дээ манайхан дургуйц лээ илэрхийлэх хэрэгтэй шдээ тэгээд ч алтан ордны улсын хурээнд ямар ч нелеегуй ястан ундэстэн байсан шуудээ наадуулчинь монголчуудын нудэнд нь ч тордогуй л омог ястангууд л байсан байхгуй юуу даа юуун 750 жил бэ аан

Цагаанаа [66.181.161.105] 2020-02-08 11:42:29

казак бол маш олон үндэстний улс. Алтан ордны улс бол Монгол улсын нэг хэсэг байсан. Тиймээс Монгол улсын түүх юм. Ямар ч түүхгүй казакууд, Монголын мэргэд, найман, хэрээд, жалаар, хонгираад гэх түрэгжсэн Монгол аймгуудын нэрийг ашиглан түмний шившиг болж байна.

Цагаанаа [66.181.161.105] 2020-02-08 11:11:46

Мэргэд, найман, жалаар, хэрээд, хонгираад зэрэг Монгол улсын аймгуудын цөөн тооны цэрэг, иргэн буюу 4-5 мянган цэрэг, 4-5 мянган өрх айл нийтдээ 15 мянга Монгол үндэстэн Зүч хааны хамт одоогийн казакын нутагт Зүчийн улсыг байгуулсан юм. Эдгээр Монголын аймгууд, Сартуул улсаас маш олон хүүхнүүдийг олзолж татвар эмсээ болгосон билээ. Тэдгээр хүүхнүүд бол Сартуулын кивчакууд юм. Тэр үед кивчак морин цэргүүд Сартуулын нэгэн жигүүр нь байсан юм, Тэгээд тэр цэргүүд манай Монголын цэргүүдээс зугтсаар Унгар хүрсэн юм. Харин кивчак эмс хүүхнүүд, хүүхдүүд, манай цэргүүдэд олзлогдож Зүч болоод түүний хүү Бат хааны иргэд болсон ажгуу. Тэр үед Нэг монгол цэрэгт маш олон кивчак хүүхнүүд оногдож байсан юм. Монгол цэргүүд гэр орноо орхиж хэдэн сар, хэдэн жилээр дайн хийж явсан болохоор кивчак хүүхнүүд, Монгол цэргүүдийн хүүхдүүдийг төрүүлж өсгөж хүмүүжүүлдэг байсан учраас тэдгээр хүүхдүүд кивчак салбарын хэлээр ярьдаг болсон юм. Монголчууд оросыг дайлахдаа кивчакын нутагт цөөн тооны монгол цэрэг

Цагаанаа [66.181.161.105] 2020-02-08 11:32:28

Чингис хааны ууган ач нарын аян дайны үед кивчакын нутаг буюу казакын нутагт цөөн тооны Монгол цэрэг, айл, тухайн нутгийн иргэдийг сахин үлдсэн юм. Тэдгээр монгол цэрэг, иргэн маш олон кивчак эхнэр авч, кивчакжсан ажгуу. Та бүхэн, одоогийн казакуудын царай төрхийг харахад л бүгдийг мэднэ. казак иргэдийн царай төрх нь, Монголжуу, кавказжуу, монгол, кавказын ирлийз төрхтэй хүмүүс байдаг. Дашрамд сануулахад, казак гэдэг нэр бол нүүдлийн шувуу гэсэн утгатай киргиз үг гэж ярьдаг юм.

Иргэн [59.153.114.88] 2020-02-07 10:14:06

Алтан ордын улсын ойг хасгууд тэмдэглэх бус монголчууд тэмдэглэх ёстой бус уу?!

ИРГЭН [202.9.46.87] 2020-02-07 07:04:37

АЛТАН ОРД ГЭДЭГ ЧИНЬ ЗҮЧИЙН ХААНТ УЛСЫГ ХЭЛЭЖ БАЙГАА ЮМ, ГАЗАР НУТАГИЙН ХУВЬД ОДООГИЙН УЗБЕКИСТАН , ТАДЖИКСТАН, КАЗАКСТАН , ТУРКМЕНИСТАН ХАВЬЦАА , ЭНЭ ХЭДЭН УЛС АЛТАН ОРДЫГ БУЛААЦАЛДААД ХООРОНДОО УЛААН ХЭРҮҮЛ БОЛОЖ БАЙГАА

Зочин [64.119.19.192] 2020-02-07 06:15:51

Монголийн хасагууд их азтай улс шүү монголын тайван энэрэнгүй ард түмэн дотор яг уугуул монголчууд шиг эрх тааваараа ямарч хавчлага зовлон үзээгүй тэгш эрхтэй 100 жил амьдарлаа өөр улс оронд бол ингэж жаргаж чадахгүй л байсан байх тэхээр агтны хариу жилдээ гэж монгол төрөө хүндлээд түүх үүх гуйвуулахгүй түвшин амгалан амьдарцгаая бүгдээрээ

Зочин [103.111.68.3] 2020-02-07 06:11:12

АЛИЙН БОЛГОН ӨНГӨРСӨН ТҮҮХЭЭРЭЭ МӨРӨӨДӨН СУУХАВ, ОДОО ЦАГТАА УЛС ШИГ УЛСЫН ИРГЭН БОЛЖ, ХҮН ШИГ АМЬДРАХСАН...

Naiman [69.253.43.151] 2020-02-07 05:59:05

Naiman aimag chini kazak shuu dee unendee bol

Зочин [202.126.88.154] 2020-02-07 06:55:15

Shaa,naimanii huchulug zugtaj ochood hasagiig tur zahirsan

mgl [122.201.31.71] 2020-02-07 05:34:18

ugui yahaaraa uhjeesen hasaguud Altan ordnii oig temdegledeg bilee ene chini Mongoliin tuuh bizdee tor zasag n bdag bol duugaraachee mgl chuudaa

Зочин [202.131.239.170] 2020-02-07 04:42:19

алтан ордны улсын үед казак гэж улс байсымуу

БИ БАТ [66.181.168.81] 2020-02-07 04:33:26

НААД ЗАНДАНШАТАРЫХАА СУУЖ БАЙГАА ХАРДАА. ДЕПЛОМАТ ТҮВШИНИЙ УУЛЗАЛТ ШҮҮДЭЭ.

Зочин [69.253.43.151] 2020-02-07 06:02:16

Zandan bolood kk

BB [103.80.211.14] 2020-02-07 04:05:54

Utgagui um bool bsan humuus ni temdeglene geed.

Зочин [202.126.88.132] 2020-02-07 03:49:38

Алтан орд ой бvр дvvрч бvр давараад Их хаан Чингисийг маань хvртэл казакийн vндэсний баатараар ергемжилсен шvv

ЗОЧИН [64.119.19.192] 2020-02-07 03:41:15

Монголыг дээрэлхэхгүй улс үлдсэнгүй арай хэтэрлээ түүхийн булааж авна газар нутгийн булааж авна одоо байгаа монгол улсыг булааж авах санаатай бид ямарч эсэргүүцэл үзүүлэхгүй үхэр шиг л хэвээд хэвтээд байна арай дэндүү үхээнц байна жагсаж цуглаад эсэргүүцэх хэрэгтэй түүхийн эрдэмтэд гэж байнуу үгээ чанга хэлээч Бат хааны сүнс гомдож байгаа даа бидэнд ийм арчаагүй үр удамтай болсондоо

Зочин [103.9.88.154] 2020-02-07 03:39:43

Монголчуудын харьяат гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэрэг

Зочин [66.181.190.82] 2020-02-07 02:57:27

яахараа Алтан ордоны улс энэ хасгуудад хамаардын бэ

Зочин [66.181.186.15] 2020-02-07 03:08:38

өөрийн гэсэн түүхгүй юм чинь


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.