Хоёр сумын 75 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж олгожээ

Ц.Анударь / Орон нутаг

Монголын Улаан загалмайн нийгэмлэг /МУЗН/-ээс тус аймгийн Сүхбаатар, Халзан сумын 75 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багцын тусламжийг үзүүллээ. Хүмүүнлэгийн тусламжийг МУЗН-ийн ЕНБД-ын орлогч Т.Баярчимэг, аймгийн УЗХ-ны дарга Т.Содномцэрэн тэргүүтэй ажлын хэсэг малчдын хотонд нь очиж хүлээлгэн өгчээ.

МУЗН нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт” буюу гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үүднээс эрт хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны журмыг боловсруулан ажиллаж эхэлсэн. Үүний дагуу МУЗН болон аймгийн УЗХ-ноос бүрдсэн ажлын хэсгийнхэн энэ сарын 05, 06-ны өдөр Сүхбаатар, Халзан суманд ажиллалаа. Нэг өрхөд бэлнээр 240 мянган төгрөг, малын витаминжуулсан тэжээл, 100 гаруй мянган төгрөгийн өртөг бүхий загасны, туурайн, нүдний тос гээд нийт дүнгээр 400 мянган төгрөгийн дэмжлэгийг үзүүлжээ.

Өөрөөр хэлбэл Сүхбаатар аймгийн 75 малчин өрхөд нийт 30 сая төгрөгийн дэмжлэгийг МУЗН-ээс үзүүлсэн. Энэхүү хүмүүнлэгийн тусламжид хамрагдах малчин өрхийг аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо хамтран сонгосон. Ингэхдээ 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл бөгөөд 200-аас доош малтай өрхүүдийг сонгожээ.

Мөн энэ үеэр аймгийн УЗХ-ноос малчин өрхүүдэд томуу томуу төст өвчин болон шинэ төрлийн коронавирусний халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх тухай заавар зөвлөмжийг хүргэж, мөн малчин өрх тус бүрийг витаминжуулсан байна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:04

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:04

zochin [202.55.191.130] 2020-02-09 14:28:38

Монгол түмэн минь өөрөө ийм үйл хэзээ ч хийхгүй байж сөрөг сэтгэгдэл бичихээ болих хэрэгтэй. Юу ч хийдэггүй юм аа гэхэд сөрөг сэтгэгдэл бичихгүй байвал таарна. Заавал муулдаг зангаа болимоор юмдаа. Би ч гэсэн ажил хийдэг гэр бүлээ авч явдаг улсдаа татвар төлдөг. Улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулдаг хэдий ч бусад хүмүүст хандивлаж чадахгүй л явдаг.

zochin [103.229.121.117] 2020-02-08 04:13:23

Naaduul chini shal xudlaa neg l ix orovduulsen garuud Unen vhanartaa bax uned oroxyg xuleegeed xeden togrog tuslamjaar zugeer avaxyg bodoj baigaa xumuus tuslamj tedend xereggui

Zochin [76.28.228.54] 2020-02-07 20:50:56

Yaduugaa hurheer uneheer orovduulj chaddag tsagaan saraar naaduul chine yaav iiv gemeer hangaluun tansag bolj huvirna!ogch baigaa n yalgaagui tsavchaa


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.