"Шивээхүрэн”-гээр нүүрс тээврийн 400 автомашин нэвтэрч байна

Ц.Анударь / Нүүр

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь “Шивээхүрэн” хилийн боомтод ажиллаж байна.

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ боомтуудыг Хятадын хаврын баяраар буюу нэгдүгээр сарын 25-27-нд түр хааж, 28-наас цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Түүнээс хойш 2 дугаар сарын 6-ныг хүртэл хоёр орны 1349 зорчигч, 843 тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлээд байна.

Нүүрс тээвэрлэлтийн 50 компани үйл ажиллагаа явуулдгаас өнөөдрийн байдлаар 16 компанийн 400 орчим автомашин нүүрс тээвэрлэлт хийж байна.

Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Шивээхүрэн боомтод онц халдварт өвчин гарах үеийн ажиллагааны урьдчилсан төлөвлөгөө”-г шинэчлэн баталж, холбогдох байгууллагуудтай харилцан ажиллагааг тодотгосон. Боомтын нөхцөл байдал болон зорчигч, тээврийн хэрэгслийн хил нэвтрэлтийн мэдээг 2 цаг тутамд өгч, холбогдох үйл ажиллагаа авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга, Онцгой комиссоос шийдвэрлэсэн 10 сая төгрөгөөр халдвараас хамгаалах багаж хэрэгсэл, ариутгагч шингэн, биеийн дархлааг дэмжих витамин, шүүсээр алба хаагчдыг хангасан ч 2 хоногийн нөөцтэй байна. Иймд алба хаагчдын хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, тусгаарлах байрыг шийдвэрлэж өгөхийг “Шуурхай бүлэг”-т уламжлалаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.