Цуврал 7: Хөөн хэлэлцэх хугацаа буюу Зууны луйвар

Н.Саранчимэг / Хууль

Мэдээ.мн сайт “Хөөн хэлэлцэх хугацаа буюу Зууны луйвар” гэсэн сэдэвтэй цувралыг явуулж байгаа билээ. Эрх баригчид иргэдийн эрх ашгийг дорд үзэж, албан тушаалтан, авилгачды нтолгойг илэх зорилгоор Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулсны хамгийн сонгодог жишээ бол яах аргагүй Хөөн хэлэлцэх хугацаа байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс бид ийм алхмыг дахинд автуулахгүйн тулд дахин дахин сануулж Зууны луйвар хэмээн нэрийдэж байгаа юм.

Хөөн хэлэлцэх хугацааны талаар дахин давтан сануулахын ач тус түрүүчээсээ илэрч байна. Тодорхой жишээ нь, МХЕГ-ын албан тушаалтнуудын холбогдсон авлига, хээл хахуулийн хэргийн зарим холбогдогч Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болчихсон байсан бол дахин анхан шатны шүүхээр орж хариуцлага хүлээх болоод байна.

Ингээд “Шихихутаг” их сургуулийн Магистр, докторын сургалтын албаны дарга, Хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа Хөөн хэлэлцэх хугацааны талаар юу гэж ярьж байсныг хүргэе.

Улс төр хуулийн дээр байгаа нь ноцтой үзэгдэл

Аль болохоор богино хугацаанд хэргийн халуун мөрөөр орж мөрдөхгүй бол асуудал сунжраад алдаа гардаг. Энэ утгаараа хөөн хэлэлцэх хугацаа маш чухал. Сунжруулах юм бол улс төрийн бохир тогтолцоо түүнийг маш шуурхай ашигладаг. Улс төр гэдэг цаг цагаар өөрчлөгдөж байдаг. Ялангуяа өнөөгийн улс төр аймшигтай хурдан хувирч байна. Ямар сайндаа л хуулийн одоогийн үйлчлэл өөрсдийнх нь эрх ашигт нийцэхгүй болохоор улс төрийн шийдэл гаргаад л хуулийг өөрчилж эхэллээ. Хуулийн байгууллагуудын тогтолцоог өөрчлөх, нураах байдал руу орлоо гэж хэлж болохоор байна. Нийгэм тогтвортой байх ёстой. Улс төр тогтворгүй бол нийгэм хөгждөггүй. Улс төр хуульд тусгалаа олчихож болно. Хууль харин улс төрийн илэрхийлэл болох ёстой юм. Өөрөөр хэлбэл, улс төрөөр хууль, эрх зүйн зохицуулалт хийж огт болохгүй. Тэгэхээр улс төрийн тогтворгүй байдал нь гэмт этгээдэд ял завших боломж олгоод байна.

Гол маргаан нь Эрүүгийн хууль дахь авилгын гэмт хэрэг гэсэн бүлгээс болсон

Миний бодлоор хөөн хэлэлцэх хугацааны гол маргаан нь Эрүүгийн хууль дахь авлигын гэмт хэрэг гэсэн бүлгээс болсон. Улс төрд нөлөө бүхий этгээд авлигын гэмт хэрэг үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг найман жилээс дээш хугацаагаар заасныг хассанд хамаг учир бий. Эрүүгийн хуулийн 1.10-т энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацааг таван жил гээд заачихсан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Ц.Нямдорж гишүүн хөөн хэлэлцэх хугацаа хэлэлцэх үед чимээгүй сонсож сууснаа юу ч хэлэлгүй картаа сугалаад алга болсон. Сүүлд нь хэдэн залууг турхирсан” гэж хэлсэн. Ц.Нямдорж одоо “Та нар хөөн хэлэлцэх хугацааг бүтэн жил хэрэглэлээ, ашиглалаа, бөөн маргаан боллоо. Үнэн хэрэгтээ энэ их алдаатай болсон” хэмээн дуугарч байна. Хөөн хэлэлцэх хугацааг практикийн улсууд сайн мэддэг. Тэгэхээр арай жаахан мэдэж магадгүй хүн бол Ц.Нямдорж байсан. Харин Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, О.Баасанхүү нар асуудлыг судлаагүй, ямар нэг тооцоололгүйгээр оруулжээ гэсэн үг. Тэд амьдрал мэдэхгүй, ер нь ганц ч хэрэг уншиж үзээгүй байх. МАН-ын олонх хуульч найман жилийг таван жил болгоно гэж зүтгэсээр байгаад оруулчихсан. “Энэ хуульчдыг Ц.Нямдорж төөрүүлчихээд картаа сугалж аваад алга болчихсон” гэх Б.Пүрэвдоржийн үгийг тунгааж үзье. Тэр хүн гүтгээгүй, үнэн хэлсэн байна. Хуулиар тоглодог хүмүүс нь улс төрчид байдаг. Нэг санкцыг нэг хоёр жил хэрэглэхийн тулд таван жилийн судалгаа хэрэгтэй. Нийгэмд, тэр бүү хэл, уламжлалд нь яаж тусах вэ гэдгийг тооцох ёстой. Өөр улсад сайн хэрэгжсэн гээд сохроор шүүрч авч болохгүй.

Нийгэм, нийтийн эрх ашигт учруулсан хохирлоо төлдөг байх хэрэгтэй

Монгол орныг сүйрүүлсэн аймшигтай хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хаадаг болжээ. Гэмт хэрэгтэн шоронд орохгүй байж болно. Шийтгэх нь гол биш. Гагцхүү нийгэм, нийтийн эрх ашигт учруулсан хохирлоо төлдөг байх хэрэгтэй юм. Зарим хүмүүс санаж байгаа байх. Олонх нь мартаа биз. Америкийн иргэн Жастин Капла Ц.Элбэгдоржийг хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдох үед Монголд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж, ихээхэн ашиг олсон ч, 34 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас гурав хоногийн дараа АНУ-ын Элчин сайд Ц.Элбэгдоржтой хоёр ч удаа уулзсан гэдэг. Удалгүй Ерөнхийлөгч түүнд уучлал үзүүлсэн. Манай улсад 34 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг нь анхан шатны шүүх үндэслэлтэй байна гэж тогтоосон. Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн хэрэг дээрээ хүчин төгөлдөр биш байдаг. Давж заалдах шатны шүүхээр орж хүчин төгөлдөр болдог юм. Давж заалдах шатны шүүх хурлаар хэргийг хэлэлцээгүй байхад уучлал үзүүлсэн нь шүүх засаглалаа доромжилж, үл тоосон хэрэг болсон. Энэ үед Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх, УИХ-ын гишүүдийн аль нь ч дуугүй өнгөрсөн.

Хөөн хэлэлцэх хугацаа гэдгийг тодорхой хүмүүст зориулж гаргадаг

Зөвхөн “Жаст”-ын Ш.Батхүү төдийгүй Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар гээд олон хүнд зориулж хуулиа өөрчилсөн байх. Мөн “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийн ард Г.Алтан, С.Баяр, Ц.Нямдорж нар байгаа гэдгийг олон нийт гадарлах болсон. Бие биенээ харааж, зүхэж суугааг нь жүжиг гэж харддаг. Хөөн хэлэлцэх хугацаа гэдгийг тодорхой хүмүүст зориулж гаргадаг. Найм байсныг таван жил болгоно гэдэг ардаа асуудалтай гэсэн үг.Гэнэтхэн хуулиа өөрчлөөд нэг, таван жил гэх мэтээр богиносгосон хугацаа оруулаад ирсэн шүү дээ. “Монгол орныг сүйрүүлсэн, хулгайлсан этгээдүүдийг суллахын тулд ийм зүйл хийсэн” гэдэг жирийн иргэдийн хардлагыг би хуульч хүний хувьд бүрэн үндэстэй гэж үздэг. Энэ бол улстөржсөн гэмт хэрэгтнийг нуух гэсэн солиорол. Наанаа гэнэн дүр үзүүлж, цаанаа бүх зүйлийг тооцсон хэрэг. Хэргийг богино хугацаанд илрүүлэхгүй л бол балардаг. С.Зоригийн хэргийг улс төрийн тоглоом болгосон. Шинэ нөхцөл гэж яриад байгаа нь инээдтэй. Прокурор шийднэ гээд л шийдчихэж байна. Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж нар хичнээн орилоод ч нэмэргүй шүү дээ. Шинэ нөхцөл илэрсэн ч одоогийн хуулийн дагуу л шийднэ. Улс төр хуулийн дээр байгаа нь ноцтой үзэгдэл.

Сунжруулсаар хугацааг нь дуусгаад гэмт хэрэг биш болгож болно

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцыг хөөн хэлэлцэх хугацаанд оруулсан нь хамгийн аюултай. Таны хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээгүй, бүртгэж байна гээд 1.10-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусах бүрэн боломжтой. Дараа нь таныг мөрдөж байна, гэхдээ шүүхэд шилжүүлэх болоогүй гэсээр бас хугацааг нь дуусгаад гэмт хэрэг биш болгож болно. Хөөн хэлэлцэх хугацааны ач холбогдлыг маш их бууруулж, завхруулсан.

Хөөн хэлэлцэх хугацаа бусад оронд ямар байдаг вэ гэвэл...

Францад хөөн хэлэлцэх хугацаа хамгийн хөнгөнд нь нэг жил байсныг хэвээр үлдээж, дунд зэрэгт нь гурван жил байсныг зургаан жил болгож, хамгийн хүндэд нь 10 жил байсныг 20 жил болгон сунгасан. Орост онц хүнд гэмт хэрэг үйлдсэнээс хойш 15 жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж хуульчилсан байдаг. Германд найман жил хүртэл хугацааны ял авах хэрэг үйлдсэн бол хөөн хэлэлцэх хугацаа наймаас доошгүй, 10, 20 жил байна гэж хуульчилсан. БНСУ-д 10 жилээс дээш хугацаагаар хорих ял ногдуулах гэмт хэрэг үйлдээд 10-15 жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасан байдаг.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.87] 2020-02-09 05:18:33

Ямар ард түмэн байна тийм төр байдаг. Бидний олонхоороо сонгосон төрийн түшээ УИХ-ын гишүүд. Ерөнхийлөгч нар минь шүү дээ.

Иргэн [202.179.27.149] 2020-02-08 09:36:58

Энэ асуудлыг хичнээн яриад ч монголын ард иргэдэд тустай зүйл болж чадахааргүй болчихжээ. Яагаад: 1. Ярьж хэлж сануулснаар зөв замд нь оруулах эхлэл болдогч хөөн хэлэлцэх хугацааны хуулийг сэдэж санаачилж хууль болгосон тэр луйварчидын /энэ бол төрд шургалсан гэмт хэргийн томоохон бүлэглэл, одоо ч төрд эрх мэдлээ хэвээр хадгалсан хэвээр байгаа/ өдүүлсэн томоохон гэмт хэрэг улс эх оронд ямар их гай тарьсныг тогтоож, тэднийг яллах боломж нөхцөл бүрдээгүй. 2. Монголд хуулийг л дагаж мөрдөнө гэсэн хэвшмэл сэтгэлээ байгаагаас улс эх оронд балаг тарьсан тэр хуулийг хэн ямар үндэслэлээр боловсруулж, ямар арга замаар хууль болгож монгол эх орныг сүйрүүлж байна гэдэг судалгаа байхгүй. цаашид ч байлгахыг хүсэхгүй асар том хүчин монголд бүрэн хэмжээгээр тогтсон. 3. Хуулийн нэр хүнд, хуульчдын нэр хүнд гэдэг зүйлийг хамгийн эрхэм болгоно уу гэхээс бус амьдралд энэ хууль хэрэгжснээр сайн муу ямар нөлөө үзүүлэв гэдгийг огтхон ч тооцдоггүй

Иргэн [202.9.40.93] 2020-02-08 09:03:58

Элбэгдоржийг шалгах хэрэгтэй

Иргэн [202.9.40.93] 2020-02-08 09:03:26

Хуульзүйн сайдаасаа эхлээд хариуцлага хүлээ

зочин [202.179.25.67] 2020-02-08 05:03:08

Зөвхөн авилгын хэрэгт буюу монгол улсын эрх өшгийг худалдсан хүнд цаазын ялтай байх хэрэгтэй байна. Гэхдээ цаазлана гээд хохирлыг барагдуулахгүй байж болохгүй. Нэг хэрэгт олон санкц байж бролохгүй нэрээр хохирлыг барагдуулахгүй орхидог. Хохирлооч авах, хууль бус үйлдэлд ч санкц оноох шаардлагатай. Хөөн хэлэлцэх хугацаа хүни амь нас ба улсын эрх ашигтай холбоотой хэргүүдэд хугацаагүй байх шаардлагатай. АНУ 30 жилийн дараа ч олоод шийтгэдэг юм билээ

ЗОЧИН [202.9.46.211] 2020-02-08 01:42:24

ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ГЭЖ АМЬТНЫ ХАРААЛ ИДСЭН НЭГ МУУ ШУНАЛЫН ТУЛАМ БИРД БАЙНАА. ТЭРНИЙГ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖ ГЭДЭГ. ТЭР ХУЛГАЙЧ НҮГЛЭЭ ДААХГҮЙ ЭНД ТЭНД ДОНШУУЧИЛЖ ЯВНА. ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ ТЭР ХУЛГАЙЧИЙН ГАР ХӨЛИЙГ НЬ ТАЙРАХЫН ТУЛД ЮУНЫ ӨМНӨ ХУЛГАЙГААР ОЛСОН БҮХ ХӨРӨНГӨ, МӨНГӨ, ОДОО УРСАН ОРЖ ИРЖ БАЙГАА УНДАРГЫГ НЬ БҮРЭН ХААХ ЁСТОЙ. ОЛОН УЛСАД ХИЙСЭН ГЭМТ ХЭРЭГТЭЙ НЬ ЗАРЛАЖ БАРИХ ХЭРЭГТЭЙ. САЙН САНААТ ХҮМҮҮС ЦААД ХУЛГАЙЧИЙН ЧИНЬ ҮНЭН НҮҮРИЙГ ХАРУУЛАХЫН ТУЛД АМЬТАН ХЯДААД ТААХАЛЗАЖ АЛУУРЧИН АЯТАЙ ИНЭЭЖ БАЙГАА, ЦУС УУЖ БАЙГАА ЗУРГИЙГ НЬ НИЙТЭД ЦАЦАЯ ГЭЖ ТОХИРСОН ГЭХ ШИВ ДЭЭ.

Зочин [150.129.143.184] 2020-02-08 02:50:24

Цахиагийн элбэгдорж ринчено монголд их гай болжээ

Зочин [66.181.185.84] 2020-02-08 00:57:54

Энэ шуугч шиг тодорхой ундэслэл гаргаж , авлигачдыг суллагчдыг оорсдийг нь ". ЗААЗЛАХ " хэрэгтэй ! Хангалттай ярилаа , ярьсан яриагуй олон тумэн ойлгож л байсан , одоо ЗААЗАЛ

Зочин [64.119.16.98] 2020-02-08 00:14:29

Sain bodoj huulia gargaj heregjuuleh estoi bh . bas huniig buh nasaar ni gemt heregten gej tsolloj bolhgui bh Avilgiin hereg bol asar ih mungu daguulj yavdag bh . yadarsan ardiin hereg bol 5 , 10 tugrug shu de getel adil hemjeend yalldag ene bol buruu . Ard tumen eserguutsej bdag

Зочин [202.131.225.197] 2020-02-08 08:58:15

yugaa hutsaad bgan


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.