Ховд аймгийн хэмжээнд 200 гаруй тонн мах нөөцөлжээ

Ц.Анударь / Орон нутаг

Монгол Улсын Засгийн газрын 04 тоот албан даалгаврын дагуу Ховд аймгийн хэмжээнд махны нөөц бүрдүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах тухай албаныхан ярилцав.

Ховд аймгийн хэмжээнд махны үнийг тогтвортой болгох, иргэдэд хямд үнээр мах худалдах зорилгоор одоогийн байдлаар хувийн хэвшлийн мах бэлтгэлийн компаниуд нийт 200 гаруй тонн мах нөөцөлсөн байна.

Цаашид 40 гаруй тонн махны нөөц бүрдүүлэхээр төлөвлөж байгаа. Иймд “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу МХГ, ХХААГ-ын дүгнэлтэд үндэслэн нэг кг махыг 7000 төгрөгийн үнэ тарифт багтаан гэрээ байгуулах замаар худалдан авахаар шийдвэрлэлээ.

Үүнд шаардлагатай 300 сая төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг “Хөшөөт хөгжил сан”-гаас 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл түр хугацаанд гаргаж, гүйцэтгэлээр тооцож ажиллахыг холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болгожээ.

Одоогийн байдлаар Ховд аймагт хонь, ямааны мах 7500-8000, адуу, үхрийн мах 10-12 мянган төгрөгийн үнэтэй байна. Махны үнийг өмнөх сарын мөн үетэй харьцуулахад 1000-1500 төгрөгөөр өссөн дүн мэдээтэй байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:03

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:03


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.