Д.Нямхүү: Сэжигтэй тохиолдлуудын хариу бүгд сөрөг гарсан

Ц.Анударь / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яам шинэ коронавирустэй холбоотойгоор өдөр бүр 11 цагт мэдээлэл хийж байна. Ээлжит мэдээллийг Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсээс хүргэлээ. Дэлхий даяар шинэ төрлийн коронавирусын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Энэ талаар ДЭМБ-ийн мэргэжилтэн дараах мэдээллийг өглөө.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн Б .Ариунтуяа “Өнөөдрийн 08.00 цагийн байдлаар ДЭМБ-аас авсан мэдээгээр нийт тохиолдлын тоо 34722 хүрч, нас баралтын тоо 722, нийт нас баралтын түвшин нь хоёр хувьтай хэвээрээ байна. Сүүлийн хоёр хоногт тохиолдлын тоо бага зэрэг буурах хандлага ажиглагдаж байгаа ч ахиад нэмэгдэж магадгүй. БНХАУ-аас гадна дэлхийн 24 улсад бүртгэгдсэн. Нэмж халдвар бүртгэгдсэн улс байхгүй. 24 улсаас гадна нэг усан онгоцонд халдвар бүртгэгдсэн. Нийт 3700 зорчигчдоос 61 хүн халдвар авсан. Тархалтын зэргийг энэ усан онгоцны зорчигчдод аваад үзэхэд 1.6 хувь буюу хоёр хувиас доош байгаа.

БНХАУ-аас хамгийн их тохиолдол бүртгэгдсэн улсаас гарч байгаа тоо баримтад үндэслэх юм бол 17000 мянган тохиолдол буюу 92 хувь нь хөнгөн явцтай, 15 хувь нь хүндрээд гурав хувь нь маш хүнд зэрэгтэй байна. Хүндрэл нь өндөр настай, архаг суурь өвчтэй хүмүүст илэрч байна. Ухань хотын эмнэлэгт эмнэлгийн халдвар бүртгэгдсэн 17 тохиолдол байгаа. Мөн эрүүл мэндийн ажилчид халдвар авсан тохиолдол байгаа. ДЭМБ-аас тархалт багатай улс орнууд хувийн хамгаалах хэрэгслүүдийг нөөцлөхгүй байхыг анхааруулж байгаа” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ 2020 оны Хоёрдугаар сарын 6-нд тусгаарлагдсан есөн тохиолдлын хариу бүгд сөрөг гарсан. ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй зургаан тохиолдол байсан. Сөүл-Улаанбаатрын онгоцоор ирсэн нэг, Бээжин-Улаанбаатрын онгоцоор ирсэн гурав, өмнө нь ирсэн хоёр гээд тус тус. Мөн Дарханд тусгаарлагдсан нэг, Ховд аймагт тусгаарлагдсан хоёр сэжигтэй тохиолдлын хариу бүгд сөрөг гарсан. Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй” гэлээ.


Сэтгэгдэл

Nn [218.37.48.144] 2020-02-08 23:34:16

Vhsniih n ilreegui baih we dee. Hyatadtai hil zalgaa, naimaachid n udur shunugui naash tsaash holhij baraa zuuj orj garch bhad yag l ilreegui baij haragdaach. Umhii malnuud n japanaas bagaj tuhuurumj avchraad ch ilrvvlj chadahgui l dee ugaasaa shine virusiin tuhai medleg n hvrehgui l dee. Bas ehen uedee shinjilgeenii hariu n surug garch baisnaa hed honogiin daraa eireg garsan tohioldol garsan shd solingost Uhanaas irsen hvnees. Uhanaas irsen mongol oyutnuudaa dahin shinjilgeend oruulj vzeesei.

Л [64.119.16.13] 2020-02-08 17:58:29

Та бүхэнд Талархая

zuw zuw [1.25.155.42] 2020-02-08 17:54:51

Хөл.хилээ сайн хорихийн байна шүү. олон хүнтэй газраас зайлсхийж амны хаалт. дархлаагаа сайн хамгаалаарай. цагаан сараа түр хойшлуулсан нь маш зөв

Иргэн [202.126.89.250] 2020-02-08 17:08:40

Энэ НЯМХҮҮ сонгон шалгаруулалтад ялагдчихаад тахимаа өгдөггүй бөх шиг олон жил явлаа Одоо ажлаас нь чөлөөлөөчээ САРАНГЭРЭЛ САЙДАА. Монголын Феодалын засгийн үеийн Ноёны бөх унасан байсан ч түрүүлдэг шиг, НЯМХҮҮ СОНГОН шалгаруулалтандаа унчихаад одоо огцроочээ, ЭМЯ мэдсээр байж яагаад байлгаад байдаг юм бэ. Өөр хүн тавьж цус сэлбэлдээ, арай тэндүү олон жил боллоо НЯМХҮҮ

иргэн [202.126.89.250] 2020-02-08 17:00:27

Бна уу

Зочин [202.126.89.8] 2020-02-08 16:36:12

Тарган шар авгай сонсголгүй хүмүүсийг мал гэсэн байдлаар орчуулж байн.а.солих

Зочин [202.21.109.137] 2020-02-08 16:07:31

yaamai da

zochin [202.9.46.240] 2020-02-08 14:43:46

khamgiin turuund khilee khaasan khoid solongosd ilersen b.na lee. manaikh yaj teseed b.na daa.

Зочин [64.119.23.75] 2020-02-08 14:05:22

Gadaad ugiig shuud orchuulj hereglehguigeer mongoloor hund oilgogdohoor helvel yachih geed baugaa um bol.

иргэн [202.179.26.246] 2020-02-08 13:39:05

Сайн ажиллаж байгаа шүү Та нар ,

Зочин [64.119.19.211] 2020-02-08 16:38:53

Бурхан ивээг биднийг бас эх дэлхийн ард түмнийг

Зочин [202.21.108.177] 2020-02-08 13:35:29

Ура


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.