З.Нарантуяа: “Эмэгтэй юм даа хөөрхий, дэмжчихье” гэдэг зүйл улс төрд байхгүй

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

“Ганцхан худалдан авагчаас хамааралтай улсын хувьд мажоритар тогтолцоо тохирохгүй”

-2019 оны УИХ-ын намрын ээлжит чуулганаар олон асуудлыг хэлэлцсэн, үр дүнтэй чуулган болсныг УИХ-ын дарга онцолсон. Таны хувьд намрын чуулганд ямар дүгнэлтийг өгөх вэ?

- 2018 оны намрын чуулгантай харьцуулахад энэ удаагийн намрын чуулган үр дүнтэй болсон. 2019 онд УИХ-ын гишүүдҮндсэн Хуульдаа нэмэлт өөрчлөлтийг оруулж чадлаа. Мөн Үндсэн Хуулийн дараагаар ордог хамгийн том хууль болох Сонгуулийн тухай хуулийг өөрчиллөө. Орж байгаа өөрчлөлтүүдийн сайн муу, эерэг сөрөг гэдэг дээр гишүүд янз бүрийн байр суурьтай байгаа байх. Миний хувьд Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтүүдээс тодорхой хэдэн зүйлийг дэмжиж байгаач сонгуулийн тогтолцооны асуудалд сэтгэл дундуур байгаа. Хөгжиж буй улс орнуудын хөгжлийн гол нууц юунд байна вэ гэхээр зөвхөн эдийн засгийн нөөц баялгаас гадна улс төрийн орчин, сонгуулийн тогтолцоо, улс төрийн намуудын соёл, төлөвшил, санхүүжилтын ил тод байдал, авлига, хээл хахууль, хууль бус зүйлийг хааж өгдөг гол хуулиуд дээрээ их ач холбогдол өгч түүнийгээ зөв тодорхойлсон улс орнууд хөгжиж чадаж байна. Одоогийн бидний сонгосон жижиг мажоритар тогтолцоо бол Монгол Улс шиг жижигхэн эдийн засагтай, ялангуяа нэг хөрш буюу ганцхан худалдан авагчаас хамааралтай улсын хувьдүнэхээр тохирохгүй. Тохирохгүй гэдэг нь маш үрэлгэн гэсэн үг.

“Байгалийн баялгийн үнэ нэмэгдээд төсөв жаахан орлоготой болоод ирэхээр жижиг тойргоос ирсэн хүмүүс тойрог, тойрогтоо төсвөөс их хөрөнгө оруулалтыг авчирсан хүн болж үнэлэгдэх гээд төсвийн зардлыг ямар ч хязгааргүйгээр тавьж байна”

Та бүхэн харсан байх. Энэ удаагийн сонгуулийн төсөв яг ийм байдлаар хуваарилагдсан. Энэ нь манай улсын эдийн засагт маш хор хөнөөлтэй. Ингэж тэлсэн төсвийг үр ашигтай, зөв хуваарилалттай төсөв болгохын тулд дахин дөрөв, таван жилийг зарцуулна. 2011, 2012 онд тохиолдсон зүйл. 2011 онд уул уурхайн хөгжлийн оргил үе байсан. Төсвийн орлого маш их нэмэгдсэн. Тэр үед төсвийн нийт зардлыг зарим салбарт 57-61 хувьд хүргэж, зарлага талаа нэмэгдүүлж байсан. Ингэж их өссөн төсвийг эдийн засаг агших үед хумих маш хэцүү. Маш олон хүн ажилгүй болдог. Эдийн засгийн бусад салбарууд маш их хумигддаг. Ийм тогтворгүй буруу бодлогыг явуулах эх үсвэрийг сонгуулийн тогтолцоо бий болгочихоод байгаа юм.УИХ-ын чуулганы үеэр жижиг мажоритар тогтолцоог миний бие хамгийн их эсэргүүцсэн. Сонгуулийн хуулийн үед ч эсэргүүцсэн.

“Хамгийн гол нь бодлого ярьдаг, бус нутаг, улсын хөгжил түүнтэй нийцсэн хөдөөгийн хөгжил гэх мэт дэс дараагаар асуудлаа ярьдаг парламенттай болмоор байна”

Эмэгтэйчүүдийг дэвшүүлэхгүй байх жижиг хуйвалдаан аль ч улс төрийн намд байгаа

мэгтэйчүүдийн квотыг нэмэх асуудал хэлэлцэгдээд харамсалтай нь дэмжигдээгүй. Ер нь квот тогтоох нь зөв юм уу? Эрэгтэй улс төрчдийн тухайд квот гэдэг зүйл яригддаггүй шүү дээ?

-Эмэгтэй улс төрчдийн квотыг хуулийн хүрээнд юм уу, улс төрийн дотоод дүрмийн хүрээнд ихэнх орнууд байлгадаг. Энэ нь хоёр хүйсийн тэгш оролцоо, боломжийг хангах тал дээр дэвшилттэй. Ихэнх хөгжиж буй орнуудын хувьд уламжлал зарим талаараа хамааралтай байх. Зарим талаараа баялгийн ялгарал хамааралтай байдаг. Эрэгтэйчүүд илүү хүч түрж, эмэгтэй хүмүүсийн улс төрийн оролцоо, нийгмийн хөгжилд оролцох оролцоо гээд олон оролцоог хязгаарлах зүйл байгаа учраас хүний эрх талаасаа хоёр хүйсийн хувьд аль болох тэгш боломжоор хангах гэдэг утгаараа энэ квотууд яригддаг. Парламентад гарч ирээд, сонгогдоод, нэрээ дэвшүүлээд явах тэр цаг үеийн тухайд “эмэгтэй юм даа хөөрхий, дэмжчихье” гэдэг зүйл байхгүй.Энэ парламентын гишүүн байх чадвартай юу, Засгийн газрын гишүүний үүргийг гүйцэтгэх чадвартай юу гэдэг талаас нь сонгогчид хардаг. Энэ боломжийг ашиглаад чадвартай олон эмэгтэйчүүдийгнамдаа оруулж, дэвшиж чадаж байгаа тэр баг бол илүү давуу байх юм. Норвегийн жишээг дурдахад хуулиараа бол квот байхгүй. Гэхдээ улс төрийн намууд эмэгтэйчүүдийг олноор нь оруулж, нэр дэвшүүлээгүй тохиолдолд нийгэм нь тухайн намыг жендэрийн мэдрэмжгүй, эмэгтэйчүүдэд боломж олгодоггүй нам гэж үзэн сонгодоггүй байна. Энэ өөрөө нийгмийн соёл болчихсон. Аль ч улсад хүйсийн харьцаа ойролцоо байдаг. Нийгмийн хөгжилд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил хөдөлмөр эрхлэх, нийгмийн баялаг бүтээх тэр хэмжээ ч гэсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд ойролцоо түвшинд байж байж хөгжлийн хувьд харьцангуй давуу болдог гэдгийг олон улсын харьцуулсан судалгаанууд харуулж байна.

“Эмэгтэй хүн зөвхөн хүүхдээ хараад гэртээ суух нь нийгмийн баялаг бүтээх процессд харьцангуй бага оролцож байгааг харуулж байна”

Улс төрийн намуудын шударга өрсөлдөөн хангагдаагүй учир эмэгтэйчүүд гарч ирэх нь хамгийн хүнд сорилт

Мэдээж эрүүл хүн, ирээдүйн бүтээгч хүнийг хүмүүжүүлэх үүрэг нь их байгаа ч гэсэн өөрийнх нь эдийн засгийн хөгжил, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд оролцох оролцоо бага байгаа нь тоо баримтаар давтагдаад байгаа юм. Манай орны бүхий л салбарт эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байдаг. Эдгээр идэвхтэй эмэгтэйчүүдийн оролцоо улс төрийн шийдвэр гаргах түвшинд өндөр байх ёстой гэж үздэг. Тийм учраас Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль гарч байсан. Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн дүрмүүдэд байгаа. Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын дүрэмд нэр дэвших хүмүүсийн 30 хүртэлх хувийг аль нэг хүйсийн төлөөлөл эзэлнэ гэж хуулийн баталгаа гаргаж өгсөн нь зөв. Харамсалтай нь өнөөдөр 30 хувиараа болоогүй. 2008 оны сонгуульд 30 хувь байсан бол өнөөдрийн байдлаар 20 хувь болоод буурчихаж байгаа юм. Энэ нь нэг талаасаа улс төрийн шийдвэр гаргах түвшинд ч тэр, сэтгэлзүйн хувьд ч тэр бэлтгэгдэх байдал эмэгтэйчүүдийн хувьд арай хангагдаагүй байна уу гэдгийг харуулж байна. Хувь хүнээс болон өөр хүчин зүйлээс хамаарч байгаа. Улс төрийн намууд доторх цэвэр, шударга өрсөлдөөнтөдийлөн хангагдаагүй учир эмэгтэйчүүд нам дотроосоо гарч ирэх нь хамгийн чухал, хамгийн хүнд сорилт болдог. Аль болох эмэгтэй хүмүүсийг дэвшүүлэхгүй байх жижиг хуйвалдаан аль ч улс төрийн намын доод шатанд байгааг үгүйсгэхгүй.

-УИХ дахь эмэгтэй гишүүд нийгэмд чиглэсэн ажлыг илүү идэвх санаачлагатай хийдэг шүү дээ. Энэ хаврын чуулганаар нийгмийн бодлогод чиглэсэн ямар асуудлыг хэлэлцэх вэ?

- Хэд хэдэн хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна. Монголын нийгэмд тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал угаасаа ядуурал, ажилгүйдэл байгаа. Ажиллаж байгаа хүмүүсийн цалингийн хэмжээ амьдралын хэрэгцээг хангаж чаддаггүй. Үүнийг өөрчлөхийн тулд бүх УИХ-ын гишүүн, улс төрчид ажилладаг гэж ойлгодог. Эмэгтэй гишүүдийн хувьд иргэд, масс руугаа илүүтэй нэвтэрч, хүн болгонтой тулж, тэдгээрийн амьдралд тулгамдаж байгаа зүйлийг сонсож, яавал энэ хүний амьдралд нэмэр тус болох вэ гэдэг шийдлийг хайх гэж ажилладаг. Доод шатанд шургууажилладаг нь эмэгтэй улс төрчдийн давуу байдалтай холбоотой. Тийм болохоор парламентад ямар нэгэн шийдвэр гарахад тухайн шийдвэр массын амьдралд яаж нөлөөлөх вэ гэдэг өнцгөөс нь дүгнэлтийг хийж, өөрийнхөө байр суурийг илэрхийлдэг.

Цалин хөлсний өнөөгийн тогтолцоог өөрчлөхгүй бол болохгүй

Нэгдүгээрт, Цалин хөлс үнэхээр доогуур байгаа. Цалин хөлсний өнөөгийн тогтолцоог өөрчлөхгүй бол болохгүй байна. Ямар ч улс орны төсөв, санхүү хүндрэлтэй л байдаг. Тийм учраас ямар байдлаар энэ тогтолцоогоо өөрчлөх вэ гэдэг дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх асуудал дээр манай эмэгтэй гишүүд сайн ажилласан. Ихэнх гишүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дээшлүүлэх талаас нь ярьдаг. Миний хувьд хөдлмөрийн хөлсийг тооцож буй энэ тогтолцоог цагаар тооцдог систем рүү оруулж байж төр, хувийн хэвшлийн хоорондын цалингийн зөрүү, ялгааг арилгахад нэмэр болох юм шиг санагддаг. Үүн дээр мөн судалгаа хийгээд ажилласан. Одоо бол хууль болгоод өргөн барих саналтай байна.

Хоёрдугаарт, Гэр бүлийн асуудал байна. Тухайлбал, хүчирхийлэл, хүүхдийн асуудлууд, хурцаар тавигддаг нийгмийн асуудлууд байна. Гэр бүлийн тухай хууль хэлэлцэгдээд явж байна. Үүнд нийгмийн хамгийн анхан шатны нэгж болох гэр бүлийн гишүүн болгоноос саналыг нь авах ийм саналаар өөрийнхөө хэмжээнд хэлэлцүүлгүүдийг эрчимтэй зохион байгуулсан. Нийгмийн бодлого байнгын хорооноос санаачилж, дэмжсэн. АН-аас сонгогдсон ганц эмэгтэй гишүүний хувьд АН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоотой хамтраад 21 аймаг, Улаанбаатар хотын бүх дүүрэг дээр энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулаад нийтдээ 10 гаруй мянган саналыг цуглуулж, ажлын хэсгийнхэнд хүлээлгэж өгсөн байгаа. Тэдгээр саналуудыг хуулинд тусгуулахын тулд ажиллана.

Түүнчлэн ядуурлын түвшин гэж ярьдаг хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ үнэхээр доогуур байна. Үүгээр хүн нэг сар амьдарна гэдэг бол өнөөгийнүнийн өсөлт, хэрэглээний түвшин, импортоор оруулж ирж буй барааны үнийн өсөлт зэргээс хамаараад наад захын хэрэглээг хангахад чамлалттай байгаа юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яавал нэмэгдүүлэх боломж байна гэдгийг олон талаас нь судалж байна. Энэ бол ганцхан цалин, тэтгэврийн доод хэмжээний асуудал биш. Монгол өрхийн орлогыг нэмэгдүүлэх тухай асуудал. Үүн дээр сүүлийн хоёр жил ажиллаж байгаа.Байгалийн баялгийг хэрхэн бүх айл өрхийн орлого дээр нэмэлт орлогын эх үүсвэр болгоххэмжээнд аваачих вэ, хууль зүйн орчныг хэрхэн бий болгох вэ гэдэг дээр ажилласан. Норвеги явсан гол шалтгаан бол баялгийн санг хэрхэн бий болгох вэ, яаж арвижуулах хийгээд тухайн мөнгөнөөсөө нийгмийн хэсэг бүртзөв зохистой хуваарилж байж айл болгоны орлогыг зөвхөн өнөөдрийн ажлын цалингийн орлогоор бус өөр олон хувилбараар бий болгох вэ гэдгийг судалсан явдал юм. Монгол Улсын санхүүгийн зах зээл ч хөгжил муутай байгаа. Санхүүгийн зах зээлд дурын хүн арилжааны зөрүүгээс орлого олох боломж байхгүй байна. Дээр нь хувьцаа эзэмшсэнээр хувьцааныхаа ногдол ашгийг авдаг тэр тогтолцоо хөгжихгүй байна. Үүнийг уях замаар төрийн томоохон компаниудын хувьцааг нийт иргэдэд эзэмшүүлээд ногдол ашгийг нь өгүүлэх, тодорхой хэсгийг нь сан болгож нийгэм, хүүхэд, гэр бүлийн болон боловсролын хөгжлийн асуудлыг дэмжсэн тусгай хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхбаялгийн менежмэнтийн зөв удирдлагыг үр дүнгээс гаргах ийм нэг багц хууль хийгээд байгаа юм. Үүнийг хаврын чуулганаар хэлэлцэх байх. Гуравдугаар сарын сүүлчээр хуулийн төсөл бэлэн болох учраас иргэдийн дунд болон мэргэжилтнүүдийн дунд жижиг хэлэлцүүлгийг явуулах төлөвлөгөөтэй байна.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

Зочин [150.129.142.168] 2020-02-15 10:57:37

saykhan awgay shuu

йыйы [64.119.26.176] 2020-02-14 15:54:59

бөөрөнхий авгай

Зочин [192.82.74.9] 2020-02-12 22:24:54

Гайгүй юм болов уу гэсэн чинь бас л бүтэхгүй амьтан бна лээ энэ авгай

зочин [202.179.24.86] 2020-02-12 17:31:02

60-н тэрбумын талаар хэлсэн үгний чинь шүлс гүйцэд хатаагүй байхад 100-н саяын хандив гэж дэмжээд л чиний хийж бүтээгээд хүнд харуулсан юмыг мэдэхгүй л юм СЗХ-нд байхдаа олигтой гарц шийдэл гаргаж байсныг ч мэдэхгүй юм Чиний хэлсэн үгийг нэг л ойлгохгүй эргэж буцсан хүний үгээр үг хийсэн нэг их уймарсан хүн юмуу даа.

Уншигч [202.9.46.200] 2020-02-12 15:36:46

Эм, авгай, эмгэн, гичий гэхчлэн хэл амаа билүүдэгч эрс ээ. Та нар тэгээд удирдаад улс орноо сайхан аваад явж байгаа чинь энэ үү

Зочин [103.9.90.130] 2020-02-11 09:37:08

za er ni geriin gadnahaa hiij em ni ger dotrohoo em ni duhnuulj irsen tuuhen ulamjlaltai ard tumen garch irsen gichiinuudiin hiij bgaa ajliig haraarai ta nar

Зочин [202.9.46.200] 2020-02-12 15:33:49

Эрчүүд удирдлаа гээд өөдөлсөн нь хаана вэ

Зочин [203.91.115.56] 2020-02-11 09:17:29

аймшигт өвчин гараад хүн бүр түгшүүртэй байхад юуны чинь улс төр сонгууль яриад зураг хөргөө тавиад байгаан . тийм л сайн юм бол сонгууль гэж өгдөг их мөнгөө ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө хандивлаач тэгвэл таныг харин ард түмэн сонгох биз

Зочин [64.119.20.210] 2020-02-10 23:26:46

ямааны мах ямбанд ордоггvй!! янтгар хатан зарга шvvдэггvй !! гэдэг Монголын зvйр vг зvгээр нэг гараагvй байхаа!!

Зочиэ [202.21.108.162] 2020-02-10 22:56:30

Эсрэг нам Ми Энхболдын Хүн хахаха Завхан Сайн Бод Сайн бод

Зочин [150.129.142.34] 2020-02-10 22:12:54

ЭНЭ НЭГ МАЯГТАЙ АВГАЙ ХУДАЛ ЖАЛДАГНАХ ХЭРЭГГҮЙ. ШАЛ ХУДЛАА ШУДАРГА ДҮР ЭСГЭХЭЭ БОЛИОД ҮР АЧТАЙ БОЛ ТЭРИЙГЭЭ ХАР!!!

Зочин [64.119.23.50] 2020-02-10 21:29:07

Намаас эмэгтэйчүүд дэвших боломжгүй бол бие даагчаар дэвших эрх нээлттэй.

Pablo [202.9.47.12] 2020-02-10 20:52:38

Good luck to your job.Deomocrated party will win.

Зочин [202.70.33.242] 2020-02-10 20:08:14

MAHAH 60 тэрбумын гар хөлнүүд хаа сайгүй хэдэн ядарсан зүдэрсэн ардуудаар шоудаад л сууж байхаас хөөрхий дөө

Зочин [66.181.184.157] 2020-02-10 19:45:05

Энэ аниа харин намынхаа шахаанд орчихгүй бол давгүй юм шиг бгаан

zavhan [103.9.88.162] 2020-02-10 19:10:22

Zavhanchuud bid Narantuya gishuunee dahij songonoo. Bidnii itgeliig daaj ih zuil hiisen .JDU ,ene terd holbogdoogui songoson bidniihee huuriig tuleegui gishuunde am bardam helnee. HUmuus ataarhaad ami tavih ni ee. Zavhanchuud bid dahi songonoo hureed ireereei. Narantuyaa

Зочин [203.91.115.44] 2020-02-10 17:29:13

их хурлын гишүүн болоод яг юу хийсийн бидний төлөө

АМЖИЛТ ХҮСЬЕ [202.70.34.114] 2020-02-10 17:08:32

ЗАВХАНЧУУД АЗТАЙ ХҮМҮҮС, БИ ЭРДЭНЭТИЙН СОНГОГЧ БНА, ТАНЫ Г ХҮНДЭЛЖ ЯВДАГАА ИЛЭРХИЙЛЬЕ........... БИД 2016 ОНД ТОЙРОГООСОО ДАМБА-ОЧИР ГДГ ХҮНИЙГ СОНГООД ЯВУУЛТАЛ АЛГА БОЛЦОН ЮМ, ТА СУРГИЙГ НЬ ГАРГАХ БОЛОМЖ БНА УУ....... ДУНДГОВЬД ОВООНЫ НААДАМ, ҮСНИЙ НАЙРАН ДЭЭГҮҮР АЛГАСАХГҮЙ ДЭМИЙ ТЭНЭЭД БГАА СУРАГТАЙ БХЫМ АА... ТА МАНАЙ ЭРДЭНЭТЭЭС ДЭВШИЖ БОЛОХ УУ??????????????????

Иргэн [202.9.46.226] 2020-02-10 16:47:07

З.Нарантуяа гишүүн уг нь их чадалтай байрын оюуны өндөр потенциалтай болов уу?гэхээр хүн. АН -аас 2020 оны сонгуульд нэр дэвшээд хэрэггүйдээ гарахгүй. Харин сонгуулийн хэдэн төгрөгөө бариад өөр нам эвсэлрүү эртхэн явсан нь дээр байхаа. 2020 оны сонгуульд АН гарахгүй янз харагдаад байнаа. Энэ нь 2012-2016 оны бүтэлгүйтэлтэй нь шууд холбоотой бизээ. АН-д сайн хүмүүс бий шүү. Эртхэн намаа орхиод өөр газраас нэр дэвшээд нүхээ малтсан нь дээр. Улс оронд хэрэгтэйгүүд нь сонгуульд гарахгүй хаягдчихвийдээ.

Иргэн [202.126.89.235] 2020-02-10 16:33:24

ИХ -н гишүүн ер нь эрх үүрэгтэй яг юу хийх ёстой вэ ? Төсвийг үр ашиггүй захиран зарцуулж , тендер концесс шалгаруулж хувь хүртэж , сум хороо дүүрэг аймгийн дарга нарын ажлыг булааж хийж , гэр бүлээрээ баяжихийн төлөө байдаг юм уу . Уул нь сонгогч ард түмэн төрийн жолоо атгалцаж улс Монголынхоо төлөө хөгжил дэвшилийн төлөө зүтгэ гэж ИХ-н гишүүн сонгодог . Гэвч Их -н гишүүд баг хорооны даргын хэмжээнд үйл ажилгаа явуулах юм . Дэндүү арчаагүй юмдаа .

Зочин [192.82.64.215] 2020-02-10 15:55:52

ЭР ЭМИЙН БУЮУ ХҮЙСИЙН ЯЛГАА ХУУЛЬ ТОГТООХОД БДАГГҮЙ ЮМ БНА. тЭГВЭЛ ЗҮГЭЭР ЭМЭГТЭЙ ГЭЭД БАЙЛГҮЙ ХҮНЭЭ Л СОНГОЁ, НАМ Ч ДЭЭ

Зочин [80.214.75.68] 2020-02-10 15:29:59

Энэ эргүү авгайгаар монгол дутахгүй

Зочин [192.82.73.95] 2020-02-10 15:03:36

Битэгий маягал чи

зочин [202.126.89.140] 2020-02-10 14:24:27

Эмэгтэй гишүүд олон байна гээд эд нар эмэгтэйчүүд хүүхдүүд ахмадууд залуучуудийн төлөө яг юу хийсэн бэ? та нарын төлөө ийм ажил хийж ийм хууль батлууллаа гэж хэлэх эмэгтэй гишүүд нэгч байхгүй байхаа одоо болхоор нээх их мундаг улсууд дахин нэр дэвших санаатай байх шиг байна та нарийн яаж ажилласныг ард түмэн мэдэж байгаа болхоор наад санаагаа больж үз ичиж амьдар нарантуяа гишүүн одоо болно дахин чамайг сонгохгүй байх

иргэн [64.119.23.146] 2020-02-10 12:44:33

МАН ын идэж ууж хулгай хийдэг эмэгтэй гишүүдийг бодвол цэвэр байх. Гэхдээ нам дагаад намын эрх ашиг гээд хол явахгүй.

Эрдэнэээ [103.9.88.154] 2020-02-10 12:44:05

Янз бүрийн хоронд ороогүй сайн гишүүн. МАН.ын хэнтэй ч зүйрлүүлэшгүй өндөр боловсролтой. Асуудлыг томоор нь хардаг шиг санагддаг. Томоор харсан болохоор жижиг асуудлыг тоохгүй байгаа байлгүй.

Зочин [103.229.122.75] 2020-02-10 12:10:35

Эрэгтэй эмэгтэй гэлтгүй улсад өч төчнөөн тэрбум төгрөгийн хохирол учруулсан хулгайч нар өөдөөс чинь хараад мэлийгээд сууж байхад юуч хэлж чадахгүй ийм хүлцэнгүй,бусдын амыг харсан чадал муутай цэцэрхсэн хүн тэр их хуралд байх ямарч шаардлагагүй ээ?! Энэ гөхөр ажлаа мэддэггүй гэж энхболдод баалуулж байсан нөхөр,завханаас ах дүү хоёрын хэрүүл дундаас аз нь шовойж гарч ирсэн чадалгүй,хүний зангаагаар ярьсан сув сулхан нөхөр дөө!! Харин одоо чадах уу???

зочин [202.179.24.93] 2020-02-10 11:59:38

Нарантуяа одоо таны байгаа нам даанч санал аьахгүй шдээ Өргөсөн хандиваа бариад өөр нам бараадвал дээр байж мэднэ.

Зочин [66.181.161.20] 2020-02-10 12:16:22

Нам гэхээс хэн юу бодож хийж хэлж байгаа нь чухал ялсан бүхэн хийж бүтээдэг юм биш

Зочин [182.160.39.119] 2020-02-10 11:51:28

энэ авгай АН намынхан ми овогтыг хамгаалаад 60 тэрбум зөв гээд байлуу? одоо сонгуульд дэвших гэж 100 100 саяыг өгч бүүр аймаар болж байна.

Зочин [202.126.89.206] 2020-02-10 14:32:30

Би энэ хүнийг маш хүндэлдэг учир үйл хөдлөлийг нь байнга ажигладаг. Харин ч 60 тэрбумыг эсэргүүцээд, наад Миеэг чинь огцруулах эхний 19 хүний дунд бас дараагийн 40 дунд хлёуланд нь бсн шд! хараагүй эсвэл зориуд ингээд бдаг юмаа да ӨрсӨлдөгчийнх нь хүн бололтой

Зочин [203.91.115.44] 2020-02-10 11:41:37

Ийм 50 гарчихсан хуучин нийгмийн ялангуяа эмэгтэй хүмүүс одоо яахийм бэ гэртээ ач зээгээ сайн хараад зөв хүн болгож өсгөвөл энэ та бид 2-ын насны эмээ нарын улсдаа оруулах хамгийн том тус нэмэр бишүү тэр мундаг тулхтай эрдэмтэй хуульч төрийн хар хүмүүс нь төрөө бариг. юм болгон байрандаа байж, чаддаг хүн нь чаддаг юмаа хийвэл улс маань хөгжинө л гэж би боддог.

Зочин [202.126.89.206] 2020-02-10 16:19:03

Эмэгтэйчүүд төрд байхгүй үед лаг хөгжиж бсн юм уу??? Хэхэ. Асар хоцрогдсон юм ярих юм аа

Zochin [174.237.137.253] 2020-02-10 11:20:14

Chadaltai bol uursduuu ursulduuud garaad ireech!!!! Emegteichuuudiiiin erh gej het tuilchirch baigaaa bas l huiseeer yalgavarlan hgaduurhsan asuudalshd ug ni!

zochin [202.126.89.247] 2020-02-10 11:08:29

ene avgai odoo bolnoo hen gedgee haruulsan yu ch hiij chadaagvi bizdee odoo arai onfor bolovsroltoi zaluu emegteichuud ajillasan n deer bhaa bye bye

Zochin [202.126.89.249] 2020-02-14 08:03:37

Ta nar bolildo 76-g harhaaraa Sonin ym biheel hel amaraa doromjlool chaddag ym bol uursduu hiigeech ta nar yamar salhinii ayasaar hiisdeg hamhuul bish. negniigee duuraigaal gaihuulchihiimaa

Зочин [103.14.38.134] 2020-02-10 11:08:17

Уучлаарай энэ цаг үед эдийн засаг, эрүүл мэндийн салбар, цаашлаад батлан хамгаалах салбарт гамшиг нүүрлэх аюул байна. Үймээн самуунгүй, энэ халдварт өвчнийг давах хэрэгтэй. Хяналтаа алдахгүй байх нь халдварт өвчинтэй тэмцэх хамгийн сайн арга зам юм.

Зочин [139.5.217.12] 2020-02-10 11:00:13

Мэдлэг мэргэжил хүний хувьд одоогийн МАН-ын эмэгтэй гишүүдийн хэнтэй ч харьцуулалт байхгүй ээ толгой өндөр

Зочин [103.14.38.134] 2020-02-10 11:10:29

Ирж яваа цаг үед тохирохгүй хүн. Энэ хүн өнгөрсөн цагт амьдарч, үр дүнгээ гаргасан. Шинэ цагт амьдрах зохицох аргагүй болсон эмэгтэй байна.

Нэг цэцэн үгийн эхийг мартсан байна. Хэлээд өгөөч. [202.131.225.53] 2020-02-10 10:59:01

Энэ гишүүн Монголын байгаа байдлыг үнэнээр нь хэлж, дүгнэж байна ш дээ. "...-д нохой өшөөтэй, Үнэнийг хэлсэн хүнд хүн өшөөтэй" гэдэг байх аа.

Zochin [59.153.112.52] 2020-02-10 10:34:24

Ediin zasgiin bolon huuliin medleg saitai gishuun

зочин [202.126.89.140] 2020-02-10 10:31:23

Нарантуяа одоо болноо юу ч хийж чадсангүй дүр эсгэхээс өөр ажил хийж чадахгүй сохор азаар гарч ирсэн гэж Жаргалсайхан хэлж байсан үнэн шүү

Зочин [202.126.89.206] 2020-02-10 15:21:06

7 гишүүнтэй сөрөг хүчин 65 гишүүн, 60 тэрбумын эсрэг юу хийж чадах юм. Харин ч чадлаараа зөв дуугарч, хийж бга шв

зочин [202.126.89.140] 2020-02-10 10:27:48

Энэ олон авгай хүүхнүүд төрд гарах гэж яамар их улайрдаг болоо вэ олон эмэгтэй хүмүүс гарлаа гээд эх хүүхэд ахмад настнуудад ганц олигтой зүйл хийсэнгүй энэ 4 жилд бүгд л албан тушаал ахчих санаатай хэдэн суудлийн баглөөнүүд 2020 онд эмэгтэйчүүд огт хэрэггүй эд нар сайн юм хийж чадахгүй сэтгэл байхгүй мэдлэг боловсрол байхгүй намийн дарга нартаа ая тал засаж байж их хуралд суудаг тэгээд ямарч үр дүн гардаггүй хэдэн улс байсаар л байна одоо бас баахан сэтгүүлч авгай нар нэр дэвшинэ гээд гараад байна бас л нэг суудлийн бөглөө болсон хэрэггүй юмнууд их хуралд 4 жил юугаа ч мэдэхгүй суух нь түрүүчийн сэтгүүлч авгай нараа яая гэж байхад та нар төрд гарах гэж зүтгэж байхаар гэртээ хүүхдээ болон ач зээгээ хараад хүмүүжүүлээд сууж байвал болоо

Уншигч [202.9.46.200] 2020-02-12 15:34:51

Эрчүүд удирдсаар өөдлөв үү тэгээд

иргэн [103.111.68.3] 2020-02-10 10:21:28

Мундаг бүсгүй шүү, амжилт хүсье

Зочин [202.21.108.180] 2020-02-10 09:39:21

Хуцооо чи Эсрэг намын дарга болох Ми Энхболд огцоруулахгүйээээ гэсэн Ээ нэг сайн тайлбарла долоогч чи зайлдаа үтэр түргэн шүүү ухаант үг их цээжилсэн гар гэж үнэ шүүү

Сонсогч [124.197.153.227] 2020-02-10 09:18:37

Жон жон

Зочин [182.160.36.191] 2020-02-10 08:48:22

хулгайч АН зайлаа.

Зочин [66.181.185.84] 2020-02-10 08:16:14

Ер нь МАН ,АН - н нэр дээр дэвшвэл явуургуй шуу гэдгийг олон нийт БОЛОМЖИЙН гэж тархиныхаа бор хальсанд хадгалж явдаг хумууст хандаад хэлчихье !!!

Зочин [203.91.115.44] 2020-02-10 10:19:46

за яршигаа өөрөө бичээгүй биз

zochin [202.55.183.178] 2020-02-10 08:44:52

Нарантуяа шиг 10 гишүүн байхад энэ улс орныг өөд нь аваад явчина.

ene demii [122.201.23.226] 2020-02-10 08:08:22

?

Зочин [103.229.121.42] 2020-02-10 07:50:47

Нарантуяа намаасаа татглзаад биеэ дааж нэр дэвшвэл яасан вэ? Адаглаад улсын их хурал дээрээс чөлөөт индрээс өөрийн бодол санаагаа хэлж хэлцүүлэх болно.Намын занганд нэг хайрцагний бодлогыгсөрж зогсвол яасан?Биеэ дааж нэр дэвшвэл зүгээргүй юу.,?Андаа

zavhan [64.119.16.218] 2020-02-10 07:43:41

bailgui yadgiin chamaig tegej songoo bizdee, garchaad daraan olom um yarid hereggui

zochin [202.55.183.178] 2020-02-10 08:45:57

Чи энэ хүний хаана нь ч хүрэхгүй э


56 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
56 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.