“Оскар” наадмын 92 дахь удаагийн шагнал гардуулах ёслол эхэллээ

Ц.Анударь / Энтертайнмент

Америкийн кино урлагийн академийн “Оскар” наадмын 92 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Dolby” театрт эхэллээ. Энэ удаагийн наадмыг өнгөрсөн жилийнхтэй адил хөтлөгчгүйгээр явуулж байгаа юм.

“Оскар-2020” наадамд “Жокер” уран сайхны кино хамгийн олон буюу 11 шагналд нэр дэвшсэн бөгөөд уг киноны гол дүрийн жүжигчин Хоакин Феникс “Шилдэг эрэгтэй дүр”-ээр шалгарах магадлал өндөр байна. Энэхүү наадмыг "ABC" суваг шууд дамжуулан үзүүлж байна.

Мөн “Шилдэг кино” шагналын төлөөх өрсөлдөөн БНСУ-ын найруулагч Бон Жун Хогийн уран бүтээл “Шимэгч” болон Английн найруулагч Сэм Мендесийн уран бүтээл “1917” киноны дунд өрнөнө хэмээн олон нийт таамаглаж байгаа ажээ.

“Шилдэг найруулагч” шагналд Квентин Тарантино /“Холливудад нэгэн удаа”/, Мартин Скорсезе /“Ирланд эр”/, Тодд Филлипс /“Жокер”/, Сэм Мендес /“1917”/ болон Бон Жун Хо /“Шимэгч”/ нар нэр дэвшжээ.

"Оскар-2020" наадмын улаан хивсний ёслол

“1917” киноны найруулагч Сэм Мендес гэргийн хамтаар

“Холливудад нэгэн удаа” киноны гол дүр Брэд Питт

“1917” киноны гол дүрүүд болох Дин-Чарльз Чепмен, Жорж Маккей нар

“Шимэгч” киноны уран бүтээлчид

Америкийн найруулагч, жүжигчин Спайк Ли домогт сагсанбөмбөгч Коби Брайантын дурсгалыг хүндэтгэн ийнхүү хувцаслажээ

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:16:01

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:16:01

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:10:33

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:10:32


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.