Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын үүрэг чиглэлийн дагуу Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнөөдөр нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээг тогтмол хийх, өнгөрсөн хугацаанд хийсэн шалгалтын талаар ажлын хэсгийхэнтэй уулзлаа.

Хуралдааны эхэнд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас үйлчилгээнд явж байгаа автобусны жолооч нар маск тогтмол зүүх, гар ариутгагч тогтмол хэрэглэх, автобуснуудад өдөрт хоёр удаа тогтмол цэвэрлэгээ, ариутгал хийх , автобусан дотор халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг байршуулах зэрэг ажлуудыг өдөр бүр тогтмол хийж байна гэдгээ хэлэв. Энэ үеэр Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлэхдээ "Нийслэлээс нийтийн тээврийн халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ, ариутгалын явцыг өдөр бүр шалгаж, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Мөн вирусын заавар, зөвлөмжийг байршуулсан байгаа. Өдөрт хоёр удаа ариутгалыг хийж ажиллаж байна. Харин энэ ажилд хариуцлаггүй хандаж байгаа автобусны компанидад газар дээр нь асуудлыг шийдэж ажиллаж хэрэгтэй. Учир нь нийтийн тээврийн автобус бол хамгийн эрсдэлтэй авто тээврийн хэрэгсэлд ордог. Өнөөдрийн байдлаар хөл хориог тодорхой хэмжээгээр хязгаарлаад байгаа боловч тав дахь өдрийн байдлаар 358000 мянган зорчигч давхардсан тоогоор зорчсон гэсэн мэдээлэл байгаа. Тиймээс нийтийн тээврийн өдөр тутамдаа ариутгалыг сайн сахиж ажиллаарай” гэв.

Хуралдааны төгсгөлд ариутгал, халдваргүйжүүлэлт болон цэвэрлэгээ сулхан байгаа автобус компанидуудад хариуцлага тооцох, ариутгал, цэвэрлэгээгээ сайн хийж байгаа компаниудын ажлыг илүү сайжруулах чиглэлээр үүрэг, даалгавар өглөө. НМХГ, НОБГ, нийтийн тээврийн салбар 24 цагаар ажиллаж байна. Мөн нийтийн тээврийн автобусны жолооч нар болон зорчигчдод ариун цэвэр болон халдваргүйжүүлэлтийн талаар зөвлөмжийг газар дээр нь өгч ажиллаж байна. Түүнчлэн иргэн бүр хувийн ариун цэвэрээ сайн сахин гадуур маск зүүж явж, ЭМЯ болон бусад байгууллагаас өгч буй зөвлөмжийг сайн хэрэгжүүлэхийг хүсэж байна" гэсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ


Сэтгэгдэл

Зочин [122.201.23.201] 2020-02-11 00:23:59

Автобусны сандлын бүрээсийг ядаж сардаа 1 удаа ч болов угааж байгаач, удирлагууд нь санаа тавиасай билээ.За тэр бариул бол нээрэн хүмүүсийн өөрсдийн гараар л цэвэрлэгддэгдээ. Ажилтан, удирлага бүгд л санаа тавьбал, ганц хувин ус хэнд ч олдох л зүйл дээ уул нь СЭТГЭЛ СЭТГЭЛ СЭТГЭЛ үнэндээ алгаа!!!!!!!

zochin [103.229.123.108] 2020-02-10 11:32:55

шалаа ч угааж мэддэггүй автобуснууд үнэн үү..кк оросууд бүр хүн барихад зориулсан бариулнууд ч ариутгаж харагдана лээ..

Зочин [202.9.40.189] 2020-02-10 10:09:43

дугаарын хязгаарлалтаа цуцал


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.