Өнгөрсөн нэгдүгээр сард аюулт үзэгдэл, ослын улмаас 14 хүн нас баржээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 385 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгджээ.Үүний улмаас 14 хүн амь насаа алдаж, 123 толгой мал, амьтан хорогдож, 1.4 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан байна.

Онцгой байдлын алба хаагчид он гарсаар нийт 213 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн долоон тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 19.1 сая төгрөг зарцуулсан байна.

2020 оны нэгдүгээр сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын улмаас 14 хүн нас барсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7 хувиар өссөн байна. Нийт нас барсан 14 хүний 12 буюу 86 хувь нь эрэгтэй бөгөөд үүний 11 буюу 92 хувь нь объектын гал түймэрт өртсөн байна.

Дээрх графикаас харахад нас баралтын 93 хувийг объектын гал түймэр, 7 хувийг бичил уурхайн осол эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад объектын гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 63 хувь өсч бичил уурхайн осолд өртөж нас барсан хүн 4 дахин буурсан байна.

Насны бүлгээр авч үзвэл:

  • 0-5 0 хувь
  • 6-17 0 хувь
  • 18-35 4 хувь
  • 36-64 79 хувь
  • 65-аас дээш 7 хувийг тус тус эзэлж байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:12:30

wrI6tN http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [202.9.40.112] 2020-02-11 03:10:23

коронатай коронагуй тэртээ тэргуй ухэх юм байна


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.