Хөвсгөл аймагт коронавирусын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэн Гашуунсухайтад нүүрсний тээвэр хийдэг байжээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Хөвсгөл аймагт шинэ төрлийн коронавирусын халдвар байж болзошгүй нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.Үүнтэй холбоотойгоор Хөвсгөл аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, шаардлагатай арга хэмжээг авсан байна.

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдтой утсаар холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.

-Хөвсгөл аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай аймагт хоёрдугаар сарын 10-ны өдөр коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Иймээс аймгийн онцгой комисс хуралдаж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн шинэ коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тандалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдлын горимд шилжин ажиллаж байгаа.

-Тухайн иргэн БНХАУ руу зорчсон юм болов уу?

-Сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэн 28 настай Мөрөн сумынх. Гашуунсухайт боомтод нүүрсний тээвэр эрхэлдэг.

-Биеийн байдал нь ямар байгаа вэ?

-Биеийн байдал гайгүй байгаа. Сэжигтэй тохиолдлыг аймгийнхаа эрүүл мэндийн төв дээр өрөө гаргаж тусгаарласан. Харин нэгдүгээр хавьтагч нарыг гэрийн нөхцөлд тусгаарлах арга хэмжээ авч, тандалт судалгааг хийж байна. Одоогийн байдлаар ойр орчмын хүмүүсээс янз бүрийн тохиолдол бүртгэгдээгүй.

-Тусгаарласан тасагт хэчнээн эмч сувилагч ажиллаж байгаа бэ?

-Тусгаарласан сэжигтэй тохиолдол дээр эмнэлгийн гурван хүн ажиллаж байна. Эдгээр эмч, сувилагч нарыг шаардлагатай хувцас хэрэгслээр хангаж, ариутгал халдваргүйжилтийг нь маш сайн хийсэн.

-Шинжилгээний хариу хэзээ гаргах вэ?

-Хоёрдугаар сарын 10-ны өдөр шинжилгээ авч, ХӨСҮТ-ийн лаборатори руу явуулсан. Шинжилгээний хариу өнөөдөр гарна. Бид шинжилгээний хариуг хүлээгээд бусад шаардлагатай арга хэмжээ аваад ажиллаж байна.

-Гашуунсухайт боомтод нүүрсний тээвэр хийдэг гэлээ. Аймагтаа хэзээ ирсэн бол?

-Аймагтаа хоёрдугаар сарын 5-нд ирсэн. Хоёрдугаар сарын 7-ны өдөр халуурч, ханиалгаж, хоолой нь өвдөж, өчигдөр өрхийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Харин өрхийн эмнэлгээс сэжигтэй тохиолдол байж болзошгүй гэж үзээд тусгаарлах арга хэмжээ авсан. Одоо эмч эмнэлгийн ажилчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Аймгийн хэмжээнд шуурхай штаб дээр 168 хүн ажиллаж байгаа. Мөн нөөцийн баг гаргасан.

-Хөвсгөл далай дээр зохион байгуулагддаг "Хөх сувд-2020" мөсний баярын үйл ажиллагааг цуцлах шийдвэр гарсан гэсэн. Үнэн үү?

-Аймгийн онцгой комисс хуралдаж гуравдугаар сарын 2-4-нд зохион байгуулах байсан "Хөх сувд-2020" мөсний баярыг цуцлах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг БОАЖЯ-нд уламжилсан. БОАЖЯ-наас эцсийн шийдвэрийг гаргана.

-Баярлалаа


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:00

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:00

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:38:26

Fbbg7b http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [122.201.22.146] 2020-02-12 11:59:48

Ene ganbold gej nokhor darga nariig urdaas in sain khokhno ardaas in sain doloono oor khiij chadakh yumgui ork baigaa yum daa ukhsen baasnii zasag darga

Зочин [148.60.92.227] 2020-02-12 11:38:10

hezyy ch yum bolj bna daa!ychiraan olj chadah bolob yy daa!!Mongolchyyd ch iim baigaagyisen dee!!ebchin zoblon olon hyniig bysniulah biz ee!!cheehen Mongolchyyd mini syirehgyisen dee!!Hytadad ch tesesgyi yum dyyldana?....

Jdjd [202.126.89.236] 2020-02-12 03:22:45

Neg n shiidver gargana daraagiin darga n daxiad shiidee gargana. Ternii deed dargaa huleene ter n shiid gargana geseer baital uxeed duusax saixan uxernuud shuu

Зочин [66.181.186.126] 2020-02-12 03:07:03

Японы нэг иргэн хятад ажиллаж байгаад совид хүрсэн тэгээд эх орон руу гаа буцах байсан ч буцалгүй нас барсан .эх орондоо очиж өөр хүнд өвчин халдаавал эх орноо хайрлах сэтгэлгүй хувиа бодсон болно. Тэхээр манай хүмүүс хятадын хилд орсон бол өөрийгөө тусгаарлаж чаддаг сэтгэхүйтэй байх хэрэгтэй эх орон чинь 3 хан сая хүнтэй шүү дээ

Зочин [172.58.140.15] 2020-02-12 05:16:44

Tiim uhamsar tolovshiltei Mongol hun mash tsoohon l baigaa bolov uu

zochin [66.181.184.18] 2020-02-12 02:51:03

odoo 2 aimagt sejigtei toxioldol burtgegdeed exellee zarlig xurdan gargaj xilee xaagaachee

zochin [66.181.184.18] 2020-02-12 02:48:15

Eronxiilogch yum bol bayar temdeglexiig xorigloson shiidveree gargaachee xumuus temdeglej baix geed baidag mongoo naimaachdad ogood xumuus zaxaar neg boognorood baix uu

Гашуунсухайт шиг газруудад хөл хорь. [202.131.225.53] 2020-02-12 02:36:43

Гашуунсухайтад байгаа жолооч нарыг тэнд нь хөл хорих хэрэгтэй. Тэндээ ажиллаж байгаа юм бол жолооч нар энэ өвчний үе өнгөртөл тэндээ л цомхон байж байвал зохино. Тэгэхгүй бол улсаар л нэг өвчин тараагаад хаячихна ш дээ. Энэ удаад Хөвсгөлд, дараа нь өөр хаана ч аваачичих юм бил ээ?

Зочин [192.82.68.12] 2020-02-12 02:07:58

Оркууд энэ титэмийг олж ирнэ дээ

Зочин [203.98.76.15] 2020-02-12 01:53:55

Ene muu lalar bnga darga nariin bogs doloono oor hiisen yum bhgui hogiin hulgahch tsataitai lalar

Зочин [103.9.90.98] 2020-02-12 01:28:45

irged hamaatan ah duusiin hoorond hiine l gj yriad bgaa.ogt hiilgehggui gj zarlig gargaad hariutslaga tootsoj bj ayult uvchniig toirch garna.manaihan heneggui shu.zolgood ehelbel diildehgui shu.tas hori,

Зочин [202.21.98.178] 2020-02-12 01:14:10

Энэ шинэ төрлийн короновирус чинь дөнгөж эхэлж байгаа мэт хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байх юм, Гэтэл үүгээр нас барсан хүхий тоо 1000 хол давчихаад байна шүү дээ? Тийм болхоор ард иргэд минь сонор сэрэмжтэй байж ийш тийшээ хол явахгүй байх, олноороо цуглахгүй байх, маскаа зориулалтийн дагуу зүүж хэвших, гараа сайн савандаж угаах, ариун цэвэр маш сайн сахих, Мөн мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвөлгөө зөвлөмжүүдийг сайн дагах ёстой шүү

Зочин [172.58.140.15] 2020-02-12 05:18:49

Tiimee bugdeeree dor burnee hicheeye!

Зочин [103.9.90.98] 2020-02-12 01:32:00

saihan zuvlumj bn

kub [103.57.94.240] 2020-02-12 01:11:56

neg akhuin khureltseegui baidal bidniig suitgekh ni ... yavakhgui gekheer orlogogui yavna gekheer uvchin ... dundyn khuvilbar baikhgui

зочин [203.98.76.100] 2020-02-12 01:08:22

өрхийн эмнэлэг дээр очсон бол асуудалгүй. цаад хэд чинь корона гэж мэдэлгүй эдгээнэ

Зочин [202.131.235.198] 2020-02-12 01:04:42

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас 88671597

Зочин [66.181.180.68] 2020-02-12 01:01:46

Ууц чанасан боов зассан айлыг хариуцлага хүлээлгэ .Маш цомхон хий

Зочин [202.179.25.84] 2020-02-12 00:50:54

Өөрийгөө короноо тусахгүй гээд цээжээ дэлсдэг монголчууд хятдын вухай хотод очоод өөрийгөө шалгаад үзээрэй. Наандаж л энэ вирус орж ирвэл монголын эдийн засагт хүнд цохилт болно биздээ

Зочин [202.179.25.84] 2020-02-12 00:48:38

Маскаар ч хангаж чадахгүй байгаа монголын эрүүл мэндийн салбар короноо вирустэй тэмцэхэд хэцүү шүү

Зосин [202.179.25.84] 2020-02-12 00:47:33

За хүмүүсээ хятдууд цагаан сараа хийж аав ээж ахан дүүс уулзаад одоогийн байдалд хүрсэн шүү

Zochin [64.119.18.60] 2020-02-12 01:30:00

Yag unen eronhiilogch yagaad etssiin shiid gargahgui udaad bnaa songuuliin show hiihee bolildoo


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.