Нэг удаагийн нийлэг хальсан уутнаас татгалзъя

Aдмин / Эрүүл мэнд

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 01/22 тоот “Хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээнд хэрэглэж буй хуванцар сав, баглаа боодлын чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд зах худалдааны төвүүдийн лангуу түрээслэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийлээ.

Хяналт шалгалтаар Монгол улсын Засгийн газрын 189 дүгээр “Нийлэг, хальсан уутыг хориглох тухай” тогтоолыг зөрчиж хүнсний зориулалтын бус сав, баглаа, боодол болох 0.035 мм-ээс доош буюу 0.017 мм хэмжээтэй нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаалах үйл ажиллагаанд сав, баглаа, боодлын зориулалтаар ашиглаж байсан үйлдлийг илрүүлж, 3 төрлийн үнэлгээтэй, 3 төрлийн хэмжээс бүхий /10, 50, 100 төгрөгийн/ 3140 ширхэг нийлэг хальсан уутыг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч устгуулахаар Чингэлтэй дүүргийн орон тооны бус Зөвлөлд хүргүүлж ажиллалаа.

Эх сурвалж: НМХГ


Сэтгэгдэл

Гялгар уут бол шалгарчихсан сав юм. [202.131.225.53] 2020-02-13 05:39:54

Монголчууд дээл өмсөх нь маш цөөхөн. Ийд энгэртээ юмаа хийгээд явах боомжгүй. Даавуун уутнууд нөсөрдөөд, кармаанд түнтийгээд онцгүй. Дэлгүүрүүдэд бол нэг удаагийн цаасан том уут байхгүй, давуун уутнуудыг бол үнэтэй зарна. Тэгэхлээр ганц гарц нь гялгар уут л болж байнадаа, тэр нь хямдхан, олон удаа хэрэглэх боломжтой, цомхон амар байдаг юм. Харин гялгар уут хаяхыг багасгах гээд байгаа юм бол түүнийг ЭРГҮҮЛЭН худалдан авч устгадаг болгооч. Шил цуглуулдаг хүмүүс уутыг цуглуулж жоол мөнгөжиг л дээ.

яү эг тг [202.179.3.246] 2020-02-13 01:46:49

mongold uutnaas oor sideh asuudai ih b gaa uut ymai

зочин [103.10.22.57] 2020-02-12 14:00:47

гялгар уутанд сайжруулсан түлшээ савлаад пийшиндээ хийвэл хог багатай зүгээр юмсан

ха ха [202.126.89.92] 2020-02-12 11:52:55

Хэр удаан татгалзах вэ????????????

Зочин [64.119.17.37] 2020-02-12 11:08:33

Лангууны наймааны тухай хууль гаргах хэрэгтэй монголчууд лангууны наймаачидын аманд орж багагүй чамгүй хохирч байгаа. Монголд хамгийн элбэг юм гэвэл Лангууны хувийн нмймаа Гэвч ямарч хяналт зохицуулалт байдаггүй.Тэдэнд дүрэм журам үйчилдэггүй

Зочин [66.181.176.151] 2020-02-12 10:18:04

Ёстой ёоёотой хүмүүс байх юм. Хэрэглээд солих, хаях маскаа уутанд хийгээд байгаа юмсан. Маскаа хийчих гялгар уут ч олдохгүй болгох нь

Зочин [182.160.2.87] 2020-02-12 09:43:28

Наад нийлэг уутнаас чинь илүү чухал асуудлууд дүүрэн байна тэдгээрийг эхлээд цэгцэлчихээд дараа нь наад асуудлаа ярь.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.