Цэргийн төв эмнэлгийг бүрэн чөлөөлжээ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

ЭМЯ-ны хэвлэлийн албанаас шинэ коронавирусийн халдварын үед онцгой нөхцлийн үеийн бэлэн байдлыг шалгах зорилгоор Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай албаныхан танилцсан талаар мэдээллээ.

Тус эмнэлэг халдвараас сэргийлэх хяналтыг сайжруулах чиглэлээр орох гарах бүх хаалган дээр хөтөч, харуул ажиллуулж, иргэд, үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүлгэх, гар ариутгах, биеийн халуун үзэх зэрэг хяналтыг тогтмолжуулжээ. Түүнчлэн есөн давхар эмнэлгийн байраа бүрэн чөлөөлж 570 ор дэлгэн ажиллуулж, 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллуулах ажлын хуваарь гарган мөрдөж ажиллаж байгаа юм байна.

Бүх тасаг, нэгжийн эрүүл мэндийн ажилтнуудад нэг удаагийн хамгаалах хэрэгсэл өмсөх, тайлах сургалт явуулсаны зэрэгцээ коронавирусийн халдварын үед авах арга хэмжээ, оношилгоо, эмчилгээний заавар зөвлөмж өгөх сургалт явуулж, мэдлэг шалгах тест авч байгаа аж. Тус эмнэлгийн удирдлагууд халдвартай өвчтөн ирсэн тохиолдолд зөөвөрлөх, тусгаарлах замын схем зургийг гаргаж, тоног төхөөрөмж, машин техникийг бэлтгэснээ танилцуулжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.5.202.132] 2020-02-13 01:23:41

Ер нь халдвартын шинэ эмнэлэг хотоос зайдуу барих болсон юм биш үү. Төр, засаг минь шуурхай хөдлөөч.. Манайх л гэж хотын төвд шахуу халдвартын ганц эмнэлэгтэй.Энэ нь болж байгаа юмуу үгүй юу бүү мэд.дээр үед хөндөгдөж байсан санагдах юм.

Зочин [202.21.108.189] 2020-02-13 01:39:19

Уг нь биднийг бага байхад халдвартын эмнэлгийг хотоос зайдуу гэж наана чинь барьсан юм. Хотын төвд байрны голд авчраад барьцан юм шиг ад үзээд байх юм

Зочин [139.5.216.192] 2020-02-12 23:36:54

Монголд нэг халдвар өвчтөн байхгүй. Хятад болон бусад гадаад улсаас орж ирэх замыг таслах нь чухал. Одоогоор хийх зүйл хилийг хааж, хөл хориг тавих юм.

Зочин [66.249.82.127] 2020-02-12 19:48:57

Энэ хүнд цаг үед ядаж хоорондоо хэрүүл хийхгүй байвал яасан юм бэ монголчуудаа. Энэ аймшигт өвчинг яаж давж гарах вэ гээд хүн бүр маш ухамсартай, тэвчээртэй байх нь зохистой бус уу.

ахмад дайчин. [103.229.121.42] 2020-02-12 19:25:51

Цэргийн байгууллага ийм үед эх орны даалгаварыг биелүүлэх ёстой.Зөв тэгэхдээ бас л олны хөлийн газар шүү.Харуул хамгаалалт сэрэмж өндөр байх нь зөв.

Ритт [192.82.74.66] 2020-02-12 15:13:59

Илэрчихсэн юмаа бэлдэж байгаад зарлах гээд байнаа янз нь их сэжэгтэй

Эрдэнэ [153.173.26.2] 2020-02-13 00:44:05

Ингэж хүмүүсийн сэтгэл санаа үймүүлж дэмий коммент битгий бичээч. Урьдчилан сэргийлж, бэлэн байдлаа л боломж, чадахлаараа л бэлтгэж байна шүү дээ. бүгдээрээ нэг санаатай байцнөөя хүмүүс ээв

Зочин [73.15.211.77] 2020-02-12 20:44:17

yun muu amtai nuhur ve

Зочин [192.82.77.209] 2020-02-12 14:11:58

Neg l no toi bolood yvchlaa emneleg hurtel sullaad korona orood irtsiin bishuu taminee yana daaa

Zochin [192.82.72.101] 2020-02-12 14:07:19

Адуу үргэхэд илжиг үргэнэ гэж Цэргийн төв эмнэлэгийн дарга санаатай хятад мэргэжлийн бүх боловсон хүчнийг хөөж зайлуулсан одоо ажил үүргээ биелүүлж яваа үйлчилгээний ажилчдыг битгий мэргэжлийн хүний бус аргаар ховооо дарамтлаад байгаарай..Чи удахгүй зайлна шүү..Чиний хулгай луйвар бүгд элчлэгдэнэ за...

Зочин [139.5.216.192] 2020-02-12 23:38:38

Хятад хүн бол хөөх асуудал гэж юу яринө вэ. Нөхцөл байдалаа тодорхой хэлнэ үү.

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж [66.181.188.33] 2020-02-12 15:19:21

Та андуурч байна уу даа? Цэргийн төв эмнэлэгт хятад мэргэжилтэн ажиллаж байсан удаа ер байхгүй. Байхгүй хүмүүсийг хөөж зайлуулах гэж юу байх билээ дээ.

зочин [103.9.88.154] 2020-02-12 12:46:33

Хөшгийн хөндийд гэрүүд барьсан нь дээргүй юү


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.