БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чай Вэньруй Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Aдмин / Нүүр

Бүгд Найрамдах Хятад Ард улс (БНХАУ)-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй өчигдөр /2020.02.12/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд ноён Чай Вэньруйг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, Монгол Улсад олон жил дипломат алба хашсан, Монгол Улсыг сайн мэддэг Элчин сайд томилогдон ирсэнд олзуурхаж байгаагаа илэрхийлж, баяр хүргэлээ.

Элчин сайд Чай Вэньруй БНХАУ-ын дарга Ши Жиньпиний халуун мэндчилгээг уламжлаад, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд тулгуурлан харилцан хүртээмжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг нээлттэй, илэн далангүй хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглээд, Элчин сайдын хувиар онцгой анхаарал хандуулан ажиллахыг хүслээ.

Уулзалтын үеэр талууд БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарсан шинэ коронавирус (Covid-19)-ийн халдварын тархалт, өвчлөлтэй холбогдуулан санал солилцлоо. Дэлхий нийтийн анхаарлын төвд буй шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улс шийдвэртэй арга хэмжээ авч, хэрэгжүүлж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцлоод, БНХАУ-ын ард түмэн халдварын тархалтыг бууруулж, даван гарна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Эх сурвалж: ЕТГ


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.77] 2020-02-13 05:43:14

Манай 3.ын зогсож байгааг

Зочин [192.82.73.95] 2020-02-13 02:50:31

Энэ хүн монгол хэлийг маш сайн мэдэж байсан. Сэтгүүлчийн ярилцлаганд бүр үг болгонд нь оносон хариулт өгнө. Манайхан шиг хадуураад халуураад бүр сүүлдээ талыг нь мартаад эцэстээ холин бантан болдоггүй маш цэгцтэй хүн. Хятад хүний ухаан цухалзаал байсан шүү.

Зочин [202.131.235.198] 2020-02-13 01:13:30

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.