Ховд аймгийн Жаргалант суманд 23 иргэнийг түр хугацаанд тусгаарлажээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

Баян-Өлгий аймгийн Өлгий хотод шинэ төрлийн коронавирусын халдварын сэжигтэй тохиолдол энэ сарын 11-ний өдрийн 20:00 цагт бүртгэгдсэн.

Тэрбээр 21 настай бөгөөд энэ сарын 7-ны өдөр Замын-Үүд боомтоос Улаанбаатарт, энэ сарын 11-ний өдөр хувийн унаагаар Өлгий хотод очсон байна.

Түүнийг замдаа Ховд аймгийн төвөөр дамжиж, Жаргалант сум дахь Цамбагарав зочид буудалд хоёр өдөр амарсан болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн Цагдаа, Онцгой байдлын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд халдвар авсан байх магадлалтай иргэний шинжилгээний хариу гартал Цамбагарав зочид буудалд түр хугацаанд хөл хорио тогтоож, хамгаалалтад авлаа. Тус зочид буудалд 23 иргэн байгаа бөгөөд тэднийг хоол хүнсээр хангах асуудалд анхаарч байна. Мөн тус өвчтөнтэй хавьталд байсан иргэдийг орон гэрт нь тусгаарлаж хамгаалалтад авчээ.

Мэргэжлийн байгууллагууд эрсдэлтэй бүсэд зорчсон, тухайн иргэнтэй уулзсан иргэдийн судалгаа гаргаж, хяналт тавьж байгаа гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

зочин [103.80.210.155] 2020-02-13 05:30:55

энэ малууд өөрийлийг бодоод гадуур явж доншуучлахаа болиоч тэр хятадаас ирэхдээ бусдыг бодож тусгаарлуулах сэтгэл байдаггүй тэнэгүүд юм аа яая даа байз

зочин [202.179.27.0] 2020-02-13 03:42:50

Арай л дэндээд байна уу. Халуурсан хүн болгоныг барьж хориод байх хэрэг үү. Ардын элч кинонд гардаг шиг. Сайхан хүүхэн болгоныг бариад байх хэрэг үү. гэдэг шиг.

Бариулаад байхаас өөр яахав. [202.131.225.53] 2020-02-13 04:02:22

Коронавирус тусч байснаас дахин дахин халууна шалгуулж хориулж байсан нь дээр. Тэгэхгүй бол эсхүл өөрөө халдвар авна, эсхүл ойр дотныхондоо өвчнөө халдаана.

h [202.179.31.113] 2020-02-13 03:49:22

korono shaachihsan ium bish uu

Ганцаараа Хятадаас орж ирээгүй л байлтай. [202.131.225.53] 2020-02-13 03:24:45

Хятадаас тухайн унаа (вагон, автобус, микробус, суудлын машин???)-гаар нэг казах иргэн дангаараа орж ирээгүй л байх. Бусад зорчигч нь тэгээд хаашаагаа явсан юм бэ? Тэд УБ, Сэлэнгэ, Дорнод, Өвөрхангай гээд хаашаа л бол хаашаа явсан байх талтай. Тэдгээрийг тогтоож хөл хорих талаар ямар арга хэмжээ авч байгаа юм бэ? ЭМЯам аа, мэргэжлийн хяналт аа!

Муу эр Дайнд хөөрнө гэдэг [202.131.239.166] 2020-02-13 03:10:15

Мөрөөрөө амьдарч, ард ирдгэдийнхээ сэтгэлзүйгээр тоглолгүй, тайван, эрүүл байлгахаа бодохгүй, улам л сүр бадруулаад Нэг л мундаг харж, хамгаалдаг мундаг Төр Засаг болох гээд мөн ч мундаг Попрох юм. Иргэн бүр нь л хариуцлагаа ухамсарлаад асуудалдаа ул суурьтай хандахад л энэ ханиадыг Монгол Улсын Иргэд эрүүл саруул даваад гарна даа. Арай л хэтрүүлэх юм. Юм хэтрэхээрээ дэмий дээ. Дэмий.

Зочин [202.179.31.113] 2020-02-13 03:51:47

demiireed bai. Busad oron iim l standartaad temtsej bn!!!!!!!!! Mongol hun erdy n hatgaagaar 400 uhsen bn llee. Covid corona bol haldvartai hatgaa gsen ug. Hatgaa aimaar htgaj ovdonoo. Hund ueydee tatalt ogno. Ene bol tam.

зочин [202.179.27.0] 2020-02-13 02:51:44

Нууц үе нь 24 хоног энэ хугацаанд "3-4 давтан шинжилгээгээр илэрч байна. гэж ДЭМБ үзэх гээд байгаа юм биш үү. Хөдөөгүүр халуурсан хүн болгоныг барьж хориод байгаа юм биш үү.

Зочин [103.57.94.162] 2020-02-13 02:00:03

ард тvмнийг бужигнаж сандралдана гээд л нуугаад бнаа да

batchuiuun [66.181.161.87] 2020-02-13 01:43:47

nuucaad bna uu


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.