Эрдэнэт хотын үерийн даланг шинэчлэхэд 14 сая.ам доллар зарцуулна

Aдмин / Орон нутаг

Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Европын холбооны санхүүжилтээр Эрдэнэт хотын үерийн нэгдсэн даланг шинэчлэн байгуулахаар болсон. Үүний хүрээнд үерийн нэгдсэн далан барих ажлын судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудад танилцууллаа. Уг судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг “Sweco” групп, “Монкансалт” ХХК зэрэг байгууллагууд хийж гүйцэтгэсэн байна.

Өнөөдөр танилцуулсан ТЭЗҮ-д туссанаар төслийн хүрээнд хотын хэмжээнд 14 мянган м3 далан, 1900 метр үргэлжлэх бетон доторлогоотой суваг, 23 мянган метр байгалийн суваг, 15 ширхэг хоолойг шинээр солих, усны энерги унтраах байгууламж долоог байгуулахаар туссан байна.

Төслийн хүрээнд Эрдэнэт хотын үерийн нэгдсэн даланг шинэчлэх ажилд нийтдээ 14 сая ам.долларын санхүүжилт хийнэ. Үүний 7 саяыг нь Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Засгийн газрын урт хугацааны зээл хэлбэрээр, 7 саяыг нь Европын холбооны Азийн хөрөнгө оруулалтын сангаас буцалтгүй тусламж хэлбэрээр олгоно. Нийт 14 сая ам.долларын 11 саяыг нь үерийн далан шинээр барих, засварлах ажилд, үлдсэнийг нь ус, дулааны хангамжийг сайжруулахад зарцуулах талаар Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн мэдэгдлээ.

“2013-2018 оны хооронд Эрдэнэт хотод нийт 9 удаагийн үер усны гамшиг тохиолдсоны улмаас 7 хүний амь нас эрсдэж, иргэн, ААНБ-уудад олон сая төгрөгийн хохирол учраад байна” гэсэн тоо баримтыг 2018 онд мэргэжлийн байгууллагуудаас танилцуулж байсан гэж Орхон аймгийн мэдээллийн төвөөс мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:38:59

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:38:59

эрдэнэт хот анхны суугуул 1973хүүхэд байна. [103.229.121.42] 2020-02-13 23:11:08

Орхон аймагт хотын араар ттависан ЗХУын бариллгачидын 4км орчим далан шуудуу одоо хүртэл эвдэр ч гэмтээгүй байж байна.Харин даланг цэвэрлэх хэрэгтэй.Батлут аа.Харин гэр хороололд тавих далангийн асуудлаа маргэжлийн хүмүүс зураг төсөл 50жил ирээдүйн хотын тэлэлт дандаа гэр хороолол байхгүй байлгүй дээ .Их мөнгө сураг сонссон тамга тэмдэг кармалсан ганц ажилчин техник машин механизм үгүй олон засаг ноёны болон шадар дарга нарын халаас зузаалагч олон бий.Тендерийн ард олны нүдэн шудрага явуул..

Зочин [66.181.169.162] 2020-02-13 10:00:24

Odoo baigaa Erdenetiin zasag nuhduur hiilgej bolohgvie.Itgel daah nuhud bish

Өглөгт Охин ХХК [202.126.89.212] 2020-02-13 09:40:46

Хамгийн гол нь насны юм барих хэрэгтэй дээ.Нөгөө л хуучны Орос школоор хэвтэн хавтанцар тавьсан болоод нөгөөх нь урсаж овооролдоод хагараад байх вии.Манай компани яг стандартаар нь барина даа.Даанч энэ мөнгний сургаар нөгөө хэдэн хулгайчууд нойр нь хүрэхгүй танил тал гээд би чаднауудыг оруулна даа харж л байгаарай.

Зочин [202.126.89.232] 2020-02-13 07:26:27

dandaa hardsan setgegdel baih um sain saihaniig bodoj chadahaa baij dee

зочин [103.212.118.119] 2020-02-13 06:37:40

Мэргэжлийн байгууллагаар сайн хийлгэх хэрэгтэй дээ Ээлт өлгий кампанаар хийлгэж замаа алдавдаа

Зочин [202.9.46.69] 2020-02-13 06:01:25

Ажлын өртгийг зөв тооцоолж хийх хэрэгтэй.Ажлын явцыг байнга шалгаж хүлээж авахдаа маш хянуур хандах хэрэгтэй.Сүүлд нь мөнгө идсэн,чанаргүй,үр дүн муутай,баталгаат хугацаандаа хүрээгүй гэх мэт яриа гаргаж болохгүй.Дарга Батлутыг даруй солих хэрэгтэй.Энэ хүн өмнөх хэрэгтээ ялаа эдлэхэд хангалттай.Цензургүй нэвтэрүүлгийг АТГ,цагдаа шүүх ажилдаа ашиглах хэрэгтэй шүү дээ.Өөөрсдөө илрүүлж чадахгүй байж бэлэн "гоймон"-г залгих хэрэгтэй.

зочин [64.119.23.146] 2020-02-13 05:38:23

Хийж болно. Гэхдээ хэдэн хувь нь нөхдүүдийн халаасанд орох бол


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.