Нийслэлийн түргэн тусламжийн төвийнхөн 1450 ширхэг амны хаалт оёжээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс дотоод нөөц бололцоогоо ашиглан нийт эмч, сувилагч, жолооч, эмнэлгийн ажилчдын амны хаалтны хэрэгцээг нэмэлтээр хангах, хомсдолоос урьдчилан сэргийлэх, халдвараас хамгаалах зорилгоор 1450 ширхэг амны хаалт оёжээ.

Нэг удаагийн амны хаалтыг бодвол, харьцангуй зузаавтар бөгөөд нимгэн марлиар доторлосон нь цан цохиж чийгтэхгүй давуу талтай аж. Мөн нарийн резинэн оосортой, ариутгал халдваргүйтгэл хийсэн уг амны хаалтыг угааж ариутган, дахин хэрэглэх боломжтой юм байна.

Материалын өртөг нь 426,900 төгрөг буюу нэг амны хаалт 295 төгрөгөөр хийгджээ. Уг үйл ажиллагаанд ажлын ачааллыг нь харгалзан үзэж эмийн санч, сувилагч зэрэг нийт 15 ажилтанг ажлын цагаар нэмэлтээр ажиллуулсан байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИН ГАЗАР


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.32] 2020-02-13 08:17:50

Онцгой байдал тохиолдоход ямар ч бэтгэл, хамгамжгүй засаг төртэйдээ гомдох юм. Ямар хүмүүсийг сонгоод байна аа иргэд минь. Эмнэлгийн ажилтнуудад ч амны хаалт хүрэлцээгүй байна гэж юу гэсэн үг вэ? Улсын бүх баялагийг зөөж идсэн харх оготнуудтай вирусээ дарчхад тэмцээрэй

Зочин [202.131.244.210] 2020-02-13 08:00:22

сайн байна, дээр нь яаж оёсноо зөвлөмж болгоод бичсэн бол маш хэрэгтэй байлаа, би ч бас оёноо, чадах чинээгээрээ хүнд өгнөө, амжилт

Зочин [202.9.47.17] 2020-02-13 09:52:46

өөрөө сэтгээд оёчихоо би өөрөө оёсон орос даавуугаар маш сайн маск болсон амьсгалахад таатай


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.