Бээжингийн утаа аюултай түвшинд хүрчээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд аюултай түвшинд хүрсэн тухай нийслэл хотын Цаг уурын алба мэдээлжээ.

Хятадын нийслэл хотын зарим дүүрэгт агаар дахь PM 2.5 нарийн ширхэгт тоосонцрын агууламж шоо метр тутамд 325 болон түүнээс дээш микрограммд хүрсэн бөгөөд энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон аюулгүйн хэмжээнээс /шоо метр тутамд 25 микрограмм/ 13 дахин давсан үзүүлэлт ажээ.

Ийм үед хотын эрх баригчид ихэвчлэн барилгын талбай дээрх үйл ажиллагааг, мөн хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох, зарим үйлдвэрийн ажлын цагийг багасгах тухай мэдэгдлийг илгээдэг. Гэхдээ одоо нийслэл хотод амны хаалт заавал зүүх, албан газрууд болон үйлдвэрүүдэд ажиллаж буй хүмүүсийн тоог багасгах зэрэг хорио цээрийн олон арга хэмжээ хэрэгжсэн хэвээр байгаа юм.

Шинэ төрлийн коронавирус дэгдэж, үйлдвэрлэлүүд түр зогссонтой холбоотойгоор агаарын бохирдол хангалттай бага хэмжээнд байна гэж хүлээж байсан боловч ийм зүйл болсонгүй гэж Бээжингийн “Жунго жибао” сонинд онцлон тэмдэглэсэн байна. Тус сонинд үүнийг “байгаль орчны албадын агаарын бохирдлыг бууруулах ажилд ихээхэн саад учруулдаг цаг агаарын таагүй нөхцөл байдалтай холбон тайлбарлажээ”.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:40:20

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:40:20

зочин [202.131.226.166] 2020-02-14 04:02:36

ийм байхаар короно байхаас

А АХМАД [103.10.21.58] 2020-02-14 02:37:02

САНАДАГ санаа дэмжиж байна Гэхдээ энэ жилдээ амжихгүй дараа жилээс болох л юм

Эзэнгүй Төр [66.181.186.42] 2020-02-13 15:01:43

Сайжжуулсан түлшээ экпортлооч энэ хэд


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.