Хүн өдөрт 1.5 литр шүлс ялгаруулдаг бөгөөд нэг мл шүлсэнд нэг саяас дээш нян агуулагддаг байна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Автбусны буудал, гудамжинд дотор арзганатал шүлсээ хаяж, ил задгай нус цэрээ нийж, тамхиныхаа ишийг хаа сайгүй хаях хүмүүс цөөнгүй. Улаанбаатарын гудамжаар алхаж явахад ийм үйлдэлтэй алхам тутам таардаг.

Хүн өдөрт 1.5 литр шүлс ялгаруулдаг бөгөөд нэг мл шүлсэнд нэг саяас дээш нян агуулагддаг байна. Газарт ил хаясан нус, цэр, шүлснээс улбаалж ханиад томуу, сүрьеэ зэрэг халдварт өвчин тархах үндэс болдгийг эмч мэргэжилтнүүд сануулсаар байна. Сүрьеэтэй хүн шүлсээ хаяад өнгөрөхөд хэн нэгэнд халдах магадлал нь 95 хувьтай байдаг гэнэ. Гудамжинд нус, цэрээ хаяж байгаа иргэдийн дийлэнх нь эрчүүд байдаг аж. Харин эмэгтэйчүүдийн хувьд олон нийтийн газар нус цэрээ хаях нь тун ховор.

Хүний ухамсар, биеэ авч явах соёлоос шууд хамааралтай энэ асуудлыг шийдэхээр 2017 онд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд Олон нийтийн газарт зүй бусаар бие авч явах гэх заалт оруулж, 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хувь хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тусгасан ч амьдрал дээр биеллээ ололгүй өнөөдрийг хүрсэн.

Харин нийслэлийн Засаг дарга энэ сарын 11-ний өдөр бүх нийтэд хандан уриалга гаргаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргаж, томуу, томуу төст өвчин болон коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засах болон хог хаягдлаар орчноо бохирдуулахгүй байх захирамжийг гаргасан. Уг Захирамжинд олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан иргэнд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад даалгасан юм.

ТОРГОХДОО ГОЛ НЬ БИШ, НИЙСЛЭЛД ЗӨВ ДАДАЛ БИЙ БОЛГОХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ

Гудамжинд нус цэрээ хаясан иргэдэд ямар шийтгэл ногдуулах талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “ Торгуулийн арга хэмжээ авах хоёр субъект байгаа. Цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нар арга хэмжээ авна. Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, цагдаа нар тасалбар түгээх, бүртгэлжүүлэх журмыг бэлтгэж байгаа. Ирэх долоо хоног гэхэд тодорхой болчихно. Хотын даргын гол санаачлага нь торгохдоо гол нь биш. Нийслэлд зөв дадал бий болгох нь хамгийн чухал гэж үзэж байгаа. Нус цэрээ гудамж талбайд ил хаяснаас эргээд вирус болж байгаа учраас хотын зөв дадал зуршлыг бий болгох зорилго тавьж байгаа. Тамхины иш хаясан тохиолдол 10 мянган төгрөгөөр торгоно гээд Зөрчлийн хуулийн 5.1-т заачихсан байгаа. Иймээс гудамж талбайд нус цэрээ ил хаясан тохиолдолдямар арга хэмжээг яаж авах талаар нарийн журам гаргана” гэлээ.

ХЯНАЛТЫГ ЦАГДАА БОЛОН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААР ХЯЗГААРЛАГДААГҮЙ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар “Нус цэрээ хаясан хүнийг баримтжуулах юм бол торгох заалт нь байгаа. Олон нийтийн газарт шүлс, нус, цэрээ хаядаг асуудалд хүн бүр анхаарч хяналт тавих ёстой. Гудамж талбайд нус, шүлс, цэрээ хаяхаас гадна гэрийн тэжээмэл амьтны ялгадсаар бохирдуулах, авто зам талбайд бие зассан зэрэг зөрчил гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 10 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Зөрчил гаргасан иргэнийг Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна. Хяналт тавихад цагдаа болон мэргэжлийн хяналтын байгууллагаар хязгаарлагдаагүй” гэлээ.

ХАНИАД ТОМУУТАЙ ХҮН ГУДАМЖ ТАЛБАЙД НУС, ЦЭР, ШҮЛСЭЭ ХАЯХ ЁСГҮЙ

Чингэлтэй дүүргийн Халдвар судлаач А. Буянжаргал”Амьсгалын замаар халдварладаг ханиад томуутай хүн ханиалгаж,найтаахаар тодорхой хэмжээний шүлс агаарт ялгаварладаг. Түүнээс халдварыг авдаг. Халдварт өвчин амьсгалаар болон агаар дуслаар халдварладаг.Иймээс иргэд ханиалгаж найтаахдаа ам хамраа дарж, бусдад халдвар тараахгүй байх арга хэмжээавах хэрэгтэй. Эсвэл хамгаалах хэрэгсэл зүүх шаардлагатай. Хүн бүр ингэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг бол халдвар тархахгүй. Ялангуяа ханиад томуутай хүн гудамж талбайд нус, цэр, шүлсээ ил хаяхгүй байх ёстой” гэлээ.

...Энэ асуудалд иргэдийн оролцоо хамгийн чухал. Иргэд нэгэндээ шаардлага тавьж, хэн нэгэн гудамж талбай болон автобуснызогсоолд шүлс, нус, цэрээ хаяж байвал шууд хэлж сануулж, шаардах хэрэгтэй. Зөвхөн хууль хяналтын байгууллагынхан торгууль тавих үүрэгтэй гэж харах биш, бие биедээ зөв шаардлага тавих нь хамгийн чухал юм. Мөн хүний ухамсараас хамааралтай энэ асуудал дээр хүн бүхэн дор бүрнээ анхаарах хэрэгтэй байна. Учир нь, хүний шүлс нус цэрэндмаш олон төрлийн өвчний бактери байдаг. Иймээс хүн бүхэн ухамрсартай байх хэрэгтэй.


Сэтгэгдэл

DiRTY [124.100.123.106] 2020-02-14 20:33:43

Umbuu, ork, teneg, erguu, gajig pizdakuudaa novshiin, lalariin, umhii har hujaa pizdakuud shig gadaa gudamjind nus, tser, shulsee hayahaa bolitsgoo, bas hog hayagdalaa hayahaa boli erguu pizdakuudaa!!!!!.....


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.