Нийгмийн даатгалын сангийн мөнгө алдагдсанд С.Чинзориг сайд буруутай

Н.Саранчимэг / Эдийн засаг

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа хүлээлгэн өгч байгаа талаар мэдэгдэл хийж, сэтгүүлчидтэй уулзах үеэрээ тэдний асуултад хариулсан. Хэвлэл мэдээллийнхний сонирхсон асуултад хариулах явцдаа олон шинэ мэдээллийг ч бас өгсөн юм. Тухайлбал, олны анхаарлыг татдаг Нийгмийн даатгалын сангийн талаар тэрбээр юу гэж хэлснийг хүргэж байна.

image

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.ЭнхболдНийгмийн даатгалын сан чөлөөт үлдэгдлээ банкинд хадгалуулаад 30 жил болж байгаа. 2016 оны зургаадугаар сарын 30-нд чөлөөт үлдэгдлээ бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Нэг ч төгрөг алдагдаагүй. Н.Номтойбаярын үед ч энэ мөнгө бүрэн бүтэн байсан. Харин С.Чинзориг сайдын үед банкны байдал муудлаа гэж дохио өгсөөр байтал С.Чинзориг сайд энэ мөнгөө аваагүй учраас алга болсон. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд байршуулдаг гэрээ гэж байгаа. Элдэв асуудал гараад байхаар нь гэрээг нь авч үзлээ. Анхны шинж тэмдэг илэрмэгц үл маргалдах журмаар мөнгөө татаж авах боломж нь С.Чинзориг сайдад байсан. Хэрвээ банкинд нь мөнгө байхгүй бол Төвбанкинд хадгалуулдаг нөөц хөрөнгөнөөс нь татаж авах эрх нь хүртэл байсан. Тэгэхээр 2019 он эхлээд Капитал банкийг муутгах дохиог Төв банкнаас өгсөөр байтал мөнгөө татаж аваагүй С.Чинзоригийн буруу. Энэ мөнгийг алга болсныг хуулийн байгууллага шалгаж байгаа болбол маш хялбархан. Тэр Ц.Уртнасан, Ч.Чулуунчимэг, С. Эрдэнэ огт хамаагүй. Дараагийн сайд байсан Н.Номтойбаярт ч огт хамаагүй. Яг мөнгө алга болсон үеийн он сараар хайгаад хариуцлага тооцохын оронд огт хамаагүй хүмүүсийг хорьж шалгаад байгаа нь буруу. Хуулийн байгууллагынхан ажлаа зохих ёсоор хийхгүй байгааг энэ ажлыг хийж байхдаа би шүүмжилж болохгүй байгаа юм. Одоо бол шүүмжилж болно гэсэн үг” гэж тайлбар хийсэн.

Сэтгүүлчийн “Танай нам 2012-2016 онд олуулаа байхдаа “Капитал” банкинд нийгмийн даатгалын сангийн 31 тэрбум төгрөгийг хадгалуулж байсан бол гурван жилийн дотор 207 тэрбум болж нэмэгдсэн. Танай нам ийм найдваргүй ганц банкинд татвар төлөгчдийн мөнгийг байршуулсандаа яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ?” гэсэн асуултад “2012-2016 оны үед “Капитал” банк хэвийн үйл ажиллагаатай байсан. Үзүүлэлт сайтай, мөнгө байршуулсан хэвээр. С.Эрдэнэ ажлаа өгөөд явлаа, хэвийн байсан. Н.Номтойбаяр хоёр жил сайдын ажлыг хийлээ, хэвийн байлаа.

Наад мөнгө чинь эрсдэлд орох процесс нь 2019 оны эхнээс л эхэлсэн. Муудсан үед нь мөнгөө татаж авах ёстой. Энэ мөнгийг байршуулж, хүү авч сангийн мөнгийг арвижуулж байсан хүмүүсийг буруутгаж болохгүй. Хэний үед мөнгө алга болсон бэ гэдгээс ажлаа эхлэхгүй байгаа нь өөрөө буруу. Эрсдэлтэй банк чинь 2019 оноос эхэлсэн байна гэж Төвбанкны бичиг дээр гараад байна. Түүнээс өмнө бүх л банк эрсдэлгүй байлаа шүү дээ. Та нар банк гэдэг байгууллага яаж ажилладгаас ажлаа эхлэх ёстой. “Капитал” банк гэхэд Б.Ундармаа гэдэг хүн Төвбанкинд тодорхой хэмжээний мөнгө аваачиж байршуулж байгаа юм. Манай банкны үйл ажиллагаа доголдоод ирэх юм бол энэ мөнгөөр хариуцлага хүлээнэ гээд. Дүрмийн сан, нөөц хөрөнгө гээд янз бүрээр нэрлэдэг. Хамгийн эхлээд таван тэрбум байсан, тэгээд 10 тэрбум болсон. Одоо 80 тэрбум болж байх шиг байна. Тэгэхээр “Капитал” банкны үйл ажиллагаа доголдоод, хадгалуулсан мөнгөний хэмжээнээс нь доошоо орох мөчид нөөц хөрөнгөнөөс нь татаж аваад харилцагч, хадгаламж эзэмшигч нарыгаа аюулгүй болгодог ажлыг Төвбанк хийдэг. Төвбанк нь тэр ажлаа хийгээгүй,эсвэл Н.Баяртсайхан, С.Чинзориг, Б.Ундармаа гээд бүгдээрээ нэг намынхан байна шүү дээ. Тэд Б.Ундармаагийн банкийг дампууруулахгүйн тулд аюул болчихсон байхад дохио өгөөгүй энэ улсад хариуцлага тооцох болохоос биш, 2016 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хэвийн байсан банк, хэвийн байсан хадгаламж, харилцах данстай зууралдаад нэмэргүй. Ямар ч шатны шүүх дээр очсон гэмт хэргийн бүрэлдэхүүн байна уу, үгүй юу гэдэг зүйлийг л хардаг. 2016 оны зургаадугаар сарын 30-ны өдөр мөнгө алга болсон уу, болоогүй бол гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй л гэсэн үг. 2018 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр анхны шаардлагаар татаж авах мөнгө алга болсон уу, болоогүй.

Тэгэхээр 2019 он гэдэг чинь ганцхан С.Чинзориг сайдтай холбогдоод байгаа юм. Тэр үед Нийгмийн даатгалын сангийн дарга, нягтлан бодогч нь хэн байсан бэ гэдгээс эхлэх ёстой асуудлыг буруу эхлүүлж байгаа нь өөрөө хуулийн байгууллагын алдаа. Шүүх дээр очоод эхний өдрөө л бүрэлдэхүүнгүй гэдгээр хэрэгсэхгүй болох хэрэг байгаа юм. Үүнийг би хэлээд байгаа юм биш. Хуулийн сургуулийн нэгдүгээр курст заадаг байхгүй юу” хэмээн хариулсан юм.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:32:52

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:32:52

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:37:49

DMQuGh http://pills2sale.com/ levitra nizagara

ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛДОД [202.179.26.57] 2020-02-15 03:49:36

НДШ-ИЙН МӨНГӨНИЙ ТУХАЙД ХОЁР ЗҮЙЛ ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. НЭГДҮГЭЭРТ ЭНЭ МӨНГӨ БОЛ ТӨСӨВ БОЛОН ТӨР ЗАСАГТ ОГТ ХАМААГҮЙ ШАХАМ, ИРГЭД АВСАН ЦАЛИНГААСАА, БАЙГУУЛЛАГА АЖИЛЧДИЙНХАА ИРЭЭДҮЙН АМЬДРАЛ САЙН САЙХАНД ЗОРИУЛЖ ТУСГАЙ САНД ХУРИМТЛУУЛДАГ МӨНГӨ. ЯГ ЭНЭ УТГААР НЬ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙСАН. ТА УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА , ХУУЛЬ ТОГТООХ ЗАСАГЛАЛЫН ТЭРГҮҮН БАЙСАН. ЭНЭ АЖЛАА ХИЙГЭЭГҮЙ ОРХИГДУУЛСАН. ХОЁРДУГААРТ ТЭРНИЙ ҮЕЭД ТЭРИЙГ НЬ ЗАВШСАН, ЭНЭНИЙ ҮЕД ЭНИЙГ НЬ АЛДСАН ГЭЖ ЯРИХ НЬ МАШ МУУХАЙ ШҮҮ... ХҮНИЙ ӨӨРИЙНГҮЙ ШАЛГАЖ ОЛОН ТҮМНИЙ МӨНГИЙГ ОЛЖ ТӨЛӨХ Л ЁСТОЙ

зочин [66.181.177.53] 2020-02-15 01:52:21

Тэтгэвэр, тэтгэмжээ, зээлээ тэглуулчихээд газар доогуур ортол муулах юмаа.

АН [192.82.76.241] 2020-02-14 17:50:21

Муу зика вирус Алуурчинг хамгаалах хэрэггүй шүү

Чинзориг сайдад [66.249.82.168] 2020-02-14 11:09:25

Чинзориг юү ч хийгээгүй гэдэгтэй л санал нэг байна. Удаа дараалан Нийгмийн хамгааллын Сайд болголоо. Мөнгөө олж авч чаддаггүй сайдаар юү хийхийм бэ. Өөрийнх нь мөнгийг Ундармаа шаацан бол яаж улаан нүдлэн дайрч байгаа бол

Зочин [202.21.109.58] 2020-02-15 10:50:21

ene chinzorig chn undarmaagiin amrag n bsna yum bishuu , muu novsh undarmaag chinzorigtoi n bari

Зочин [66.181.185.156] 2020-02-14 14:35:07

Үлбэгэр, аялдан дагагч!!!! Эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй ажилласан буруугаа хүлээ!! Чинзориг ооо!!!! Тэтгэврийн 2- р сарын мөнгийг хүртэл 3 хоног хойшлуулж бгаам даа!!! Чадваргүй , ийм юмнууд төрийн ажлыг алж бгаам шд !!!!!

өвөрхангайн иргэн [202.179.4.250] 2020-02-14 08:53:33

Чинзориг асуудал шийдэж чадах хүн биш. Хүний ам харж явдаг нэгэн. Нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөх тал дээр юу ч хийсэнгүй. цаг өнгөрөөж халамжийг нэмэгдүүлэхээс өөр юм хийсэнгүй

Зочин [66.181.185.156] 2020-02-14 14:32:09

Маш зөв! Чинзориг хариуцлагагүй бсан !!!!

Зочин [66.181.161.84] 2020-02-14 10:00:02

Халамж нэмэгдүүлсэн нь засгийн ажил Чинзориг юу ч хийгээгүй

НДЕГ [202.180.218.37] 2020-02-14 08:38:37

Яаж ч бодсон С.Чинзоригийн буруу байгаа юм.Хүний нүд рүү харж чадахгүй гөлөн гөлөн гэсэн цаанаа хулгай муур шиг балиар амьтан.Яамныханд нь үздэггүй юм байлээ. Энэ хүнтэйгээ хариуцлага яриачээ МАНгаруудаа

Хр [103.26.195.55] 2020-02-14 08:38:12

Угаасаа Чинзоригийн буруу энэ новшоор төлүүл . Дахиад гишүүн болох санаатай. Шоронд байх хүн өөр юм бодож хийж болохгүй.

зочин [202.21.117.2] 2020-02-14 07:58:04

ЭНЭ ХЭЛЭЭД ТЭРНИЙГЭЭ ЗОГСОО ЛОО ЮУ НАМЫН НӨХДӨӨ ЦУГ ХУЙВАЛДАГЧУУ

Зочин [202.179.24.122] 2020-02-14 07:57:19

капитал банкны мөнгөнд Чинзориг хамаагүй байхаа хүн гүтгэдэг нь болж байгаа юм бишүү

Зочин [119.40.100.66] 2020-02-14 07:56:19

2012-2016 онд байршуулсан мөнгийг авах гэж өчнөөн бичиг явуулаад ч авч чадаагүй , төлөх чадваргүй байсан гээд байсан Эсвэл хүч хэрэглээд өмч хөрөнгийг нь булаагаад авах байсын болуу даа

ЗОЧИН [202.21.117.2] 2020-02-14 07:56:11

ундармааг адмпууруулсан төрийн банкөнд зээлээ төлөхгүй байгаа ямар нөхөд байнаа ил болгоочээ . цаана нь энэ мөнгийг хэн завшив нэг нам гараад банк дампууруулдаг нь энэ 2 намд холбоо биЙ ЮУ

Зочин [103.57.94.77] 2020-02-14 06:39:49

erx medeltei tom darga nariin l hiij bgaa ajilshdee

зочин [202.179.31.89] 2020-02-14 05:53:24

Хаа очиж З.Энхболд үнэн шударга хэлдэг гэж боддог . Хариуцлага алдсан хүмүүс нь тодорхой байхад хүмүүсийг харлуулж хориж байдаг нь юу билээ МАН ны увайгүй байдал харагдах юмаа 1937 оны хэлмэгдүүлэлт явагдаад байгаа л мэт харагдах юм .Цаг үнэн зөвөөрөө эргэх үе байгаа байлгүй дээ .

Оожоо [202.9.46.11] 2020-02-14 04:04:07

З.Энхболдыг харлуулах гэж оролдоод байгаа бичээч нар МАН-ханых гэдэг нь тодорхой байна. З.Энхболд хийж байгаа ажил хэлж байгаа үгээрээ шууд үнэн үг хэлээд байхад ингэж бичээд байгаа нь инээдтэй юмаа. Он сар өдөртэй нь тэр үед нь хариуцаж байсан хүнтэй нь хэлжээд байхад зориуд мэдрэлтээд байгаа нь эргүү юмуу даа өөрөөр дүгнэх үндэслэл алга

*Додоо [202.131.239.190] 2020-02-14 03:54:50

Энэ гөлгөн нүдэт.хүний өөдөөс эгц харж чадахгүй байж албан тушаал,ашиг хожооны талаар амь тавьж ҮХЭН ХАТАН зүтгэгч нэгэн. Тань эр зорилготоо хүрэхийн төлөө ХНХ-ийн сайд байсан өөрийн намын журмын нөхөд болох Батбаяр,Гомбожав, Гандий,Одончимэд,Дэмбэрэл,Номтойбаяр, Хүний намын Эрдэнэ нарын бөгсийн нэг УХАХ шиг болсныг ХҮН БҮР мэднэ дээ. Энэ чонын бэлтгэрэг шигЗОЛИГ монголчуудад мөнч их гай тарьсан даа Зуучлын газрын Сүхбаатар гэх эрхэмын ҮХЭЛЧ түүнтэй холбоотой гэдэг юм билээ шүү. Эрх мэдэлтэнд ДОЛЬГОНОЖ, албан тушаалд хүрэхийн тулд ТЭР ЮУЧ ХИЙХЭЭС буцахгүй нэгэн

Зочин [202.21.117.2] 2020-02-14 03:52:03

ТЭР КАПИТАЛ БАНКНЫ ЭД ХӨРӨНГӨ ААВ ОХИН ХҮРГЭНИЙХ ГЭД ЗАРЖ НИЙГМИЙН ДААТГАЛД ТӨВЛӨРҮҮЛЭЭЧЭЭ ЭНЭ УЛСАД ШҮҮХ ПРОКУРОР ЮУ ХИЙЖ БАЙНАА

Зочин [202.21.117.2] 2020-02-14 03:50:36

энэ сайд буруутайг хэзээ капитал банканл мөнгө байршуулж эхэлсэн санхүүгийн баимтаар байж л байгаашдээ тэр буруутай ардчилсан намын уед бол , харин энэ чинзориг сайд тэрнээс хойш хувиЙН БАНКАНААС ОДООГ ХҮРТЭЛ ОЛЖ АВАХГҮЙ ЮУГАА ХИЙГЭЭД БАЙГААН

Цэгмид [66.181.185.108] 2020-02-14 03:50:33

Чинзориг ч 461 явах нь явчижээ. Даанч их сандрад өмнө байсан сайд Номтруу бухаад байсан юмаа.

Зочин [103.26.195.129] 2020-02-14 03:22:57

Яагаад ганцхан Чинзоригийг боорлоод байгаам бэ? Нийгмийн даатгалаас их ЭМ-ийн даатгалын менге тэр Капиталд булшлагдсан шд. Сарангэрэл тэрийг хамгаалаагvй бас буруутай. Ер нь энэ чихэр хvлхсэн авгайн тухай vнэнийг яагаад сэтгүүлчид бичдэггvй вэ? ЭМ-г дэмжих сангаас сэтгүүлчидтэй хаалтын гэрээ хийхээс ажлаа эхэлсэн. Эхийн эндэгдлийг зоогvй явдал нтр гэж дарж бvртгэсэн ч нэмэгдсэн. Сургуульд гарсан сvрьеэг жил гаруй нуусан. Эрvvл элэг, эрvvл шvд, улаантариа гээл баахан аян нэрээр менге угаасан, хуулиндаа им аянг даатгалаас санхvvжvvлж болохгvй гээд байхад санхvvжvvлээд яваа да. Тэгээд аймр евчин тулж ирэхэд маскны неец чгvй мэлрээд сууж бна. Гэхдээ хэрэг хуучрахгvй л дэ. Хуучирсан ч хулгайн менге хоол болохгvй

Сонгогч [66.181.184.134] 2020-02-14 03:11:30

Өчүүхэн, хөгийн, хогийн амьтан гэдгээ мөн ч сайн, өөрийн биеэр харууллаа даа. Хулгайч бэлтрэг.

Зочин [202.21.109.79] 2020-02-14 04:01:09

ene xvneec mongolchyyd cain yum xvleene gej baixyui vxtlee beltreg tsarailaad l ybna.baas xatabch umxiigee tabdaggui geder dee. Ene olon olon jileer daxun daxun dabtagdaj baij xelegdder bolson. En zud xamaarna

Зочин [66.181.161.25] 2020-02-14 02:49:04

Хуулийн дагуу зөв ярьж бна шү

Зочин [202.131.242.122] 2020-02-14 01:59:33

Энэ хүн Өвөр хангай аймагт өрсөлдөх санаатай юм байхдаа. Бусдыг муулсан жийсэн энэ бодол санаа чинь хоцрогдсон ш дээ. Харин АН аас гарсан таны шагшин магтаж шуугуулсаар байгаад гаргасан Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол улсын ерөнхий сайд Чимэдийн Сайхан билэг нар хаана юу хийж явна даа. Хоёулаа эх орноосоо урваад хүний баруун хаяанд толгой хорогдож суугаа бусуу. Эндээс олон юмны нүүр царай харагдаж байна шүү

Зочин [202.21.109.79] 2020-02-14 04:07:19

Одоо яагаад элбэгээ. Сайханаа нараа жийгээд унав даа. Эд нартайгаа баяр гомдлоо хуваалцаад , сугдалцаад явсан биш билүү. Чи Гишүүн болохгүй.

өьвөө [202.9.46.60] 2020-02-14 01:50:31

бэлтрэг хүү өвөрхангайд сонгуульд үзэх гээд л хүчтэй өрсөлдөгч болох чинзоригийгоо шааж өгч байгаа юм аа даа чааваас гэж

Зочин [202.179.31.13] 2020-02-14 01:56:39

Solior MAN bol MANGAS shu dee!!!!!!!!!!!!!!!!!

Zochin [192.82.67.68] 2020-02-14 01:32:53

Undarmaagiin hurungiig huraa huraa huraa

Зочин [83.20.243.139] 2020-02-14 01:23:20

Durak chinzorgiig ziilee beltreg ovorhangaigaas garah ni kkkkkkk

Зочин [202.131.235.198] 2020-02-14 01:21:59

ЗХУ, ОХУ болон СНГ- д 5 жил сурч төгссөн хүмүүст магитсрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597

Зочин [103.26.193.234] 2020-02-14 01:08:13

Зов шуу дээ ундармаа чинзориг хоероос оор хэнч уунийг мэдэхгуй ардын намын хулгайч нар арай л даварч байна шуу дээ одоо болно ард тумэн оор сонголт хийх байхаа

ЗОЧИН [66.181.181.31] 2020-02-14 00:47:03

НДС-ИЙН 145 ТЭРБУМЫГ ЭНЭ ХУЛГАЙЧ ЭМЯ-САЙД ГЭХ САРАНГЭРЭЛ, УНДАРМАА НАРТАЙ ХУЙВАЛДААД Л ЗОРИУД КАПИТАЛ БАНКИНД ШИЛЖҮҮЛЭЭД БАЙРШУУЛЧИХСАН ЮМ БИЛЭЭШ ДЭЭ, ТЭГЭЭД БҮГДЭЭРЭЭ МАН-ЫНХАНТАЙГАА НИЙЛЭЭД ХУВААЖ АВЧ ХУЛГАЙЛЖ ЛУЙВАРДААД ЦӨЛМӨЧИХӨӨД БАНКАА ЗОРИУД ДАМПУУРУУЛЧИХСАН, ОДОО КАПИТАЛД БАЙСАН ТӨРИЙН ГЭХ АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН 345 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЭРГҮҮЛЭЭД АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ТӨЛҮҮЛНЭ ГЭЭД ХЭЭВ НЭГ ЗОГСОЦГООЖ БАЙХ ЮМ, ХУУЛИЙНХАН НЬ БОЛОХООР ТАГ ДУУГАЙ, ЭНЭ ЮУ ВЭ, ЭНЭ БОЛ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ХИЙСЭН МАН-ЫНХНИЙ ТОМЧУУЛЫН УЛААН ЛУЙВАР, ХУЛГАЙ, БАТХҮҮГИЙН ЭРДЭНЭТЭЭС ХИЙСЭН ХУЛГАЙ ЛУЙВАР МӨН ЯГ ИЖИЛ.


38 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
38 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.