Японд коронавирусын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

Японд шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас Канагава мужийн оршин суугч 80 гаруй настай эмэгтэй нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Японд коронавирусний халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм.

Эрүүл мэндийн сайд Кацүнобү Катогийн мэдээлснээр, уг эмэгтэйд өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ноос шинж тэмдгүүд илэрч эхэлсэн бөгөөд энэ сарын 1-нд эмнэлэгт хэвтэж, пүрэв гарагт нас баржээ. Түүнийг нас барсны дараа коронавирусээр халдварласан байсныг тогтоосон бөгөөд тэрбээр гадаадын орон руу зорчоогүй байжээ.

Нас барсан эмэгтэйн хүү нь таксины жолооч бөгөөд түүнээс мөн коронавирусний халдвар илэрсэн байна. Уг эрэгтэй Хятадын Хубэй, Жэжян зэрэг мужид очиж байгаагүй боловч хоёр долоо хоногийн өмнөөс шинж тэмдгүүд илэрч эхэлжээ. Мөн тэрбээр тус хугацаанд гадаадын жуулчин тээвэрлээгүй гэж мэдээлсэн байна.

Мөн Японы баруун нутгийн эмнэлэгт ажилладаг эмч, Токио хотод амьдардаггүй эрэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд тэднийг уг вирусээр хэрхэн халдварласныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

зочин [202.179.31.89] 2020-02-14 06:29:43

Манайд дандаа л сөрөг гарлаа гэх юм харин ч маш олон хүн урагшаа явж наймйй хийдэг дээ . ХОЛУУР Л байгаасай билээ дээ

Zochin [103.57.93.81] 2020-02-14 04:08:18

Hvmvvs min dotoroo zalibirch baiy TV -9 gadaad medeenii ter Gantulga gedeg hvn Japanaas irsen onoshluuriig hudlaa ged yriad bhin tegj bolohgvi bizde oorsdoo ymgvi ondor hogjiltei ornoos irsen onoshluuriig onoshloj chadahgvi bn geheer bid yahiin yund itgehiin boljin

зочин [202.179.27.29] 2020-02-14 03:42:11

илрүүлж чдахгүй бна

Зочин [202.9.40.84] 2020-02-14 03:05:52

80 настай хун нас барсан энэ вирус байгалын шалгарал хэт оодор настангуудыг ухуулэх

Зочин [202.131.228.20] 2020-02-14 02:36:04

Nildee tartsan yum bn doo. mongold yagaad ilruulj chadahgui bn ve.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.