Д.Нямхүү: Ухань хотоос ирсэн 31 оюутны давтан шинжилгээний хариу сөрөг гарсан учраас маргааш ХӨСҮТ-өөс гаргана

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийлээ.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Мягмардорж "Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар 63 дугаар тогтоолыг баталж, БНХАУ-тай хиллэж байгаа автозам, агаарын зам, төмөр замын боомтын зорчигч тээврийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоосон" гэлээ.

БНХАУ-ААС ОРЖ ИРЭХ ИРГЭДИЙГ 14 ХОНОГ ТУСГААРЛАНА

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Хил хаасантай холбоотойгоор БНХАУ-д байгаа Монгол Улсын иргэдийг авчрах асуудлыг ГХЯ зохион байгуулахаар болсон. Тиймээс ЭСЯ, Консулын газруудаар дамжуулан иргэдээ дахин бүртгэлжүүлж байна. Урьдчилсан байдлаар 400 орчим иргэн маань БНХАУ-д байгаа. Гэхдээ иргэдийг авчрах ажлыг өөрсдийнх нь хүсэлт дээр үндэслэж зохион байгуулна. Мөн Эрээн орчимд эх орондоо ирэхээр төлөвлөж байсан 50 иргэн галт тэрэгний тасалбар захиалаад байсан байна. Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу хил хааснаас хойш БНХАУ-аас орж ирэх иргэдийг 14 хоног тусгаарлана” гэв.

ГОЛ НЭРИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨӨЦ ХАНГАЛТТАЙ БАЙГАА ТУЛ ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газраас гарсан тогтоол, шийдвэрийн дагуу ХХААХҮЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хил хааснаар бараа бүтээгдэхүүний импортыг хориглоогүй. Харин урд хөршид гарсан шувууны ханиадны улмаас шувууны мах, махан бүтээгдэхүүнд л түр хязгаарлалт хийгээд байна.

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хомсдол үүсэхгүй. Тиймээс иргэд хүнсээ бөөнөөр нь худалдан авч нөөцлөх шаардлагагүй. Иргэд та бүхэн өдөр тутамдаа шинэ, шимтэй хүнс, тэр дундаа адууны мах, аарц хэрэглэж дархлаагаа дэмжихийг зөвлөж байна" гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Хоёрдугаар сарын 12-нд тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариунууд сөрөг гарлаа. 13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн, Хунань мужид сурдаг зургаан оюутан ирснийг тусгаарлаад байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 8 хүн, Архангай аймагт нэг хүн тусгаарласан. Шинжилгээний хариуг хүлээж байна. Ухань хотоос ирсэн 31 оюутны дахин шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан тул эмч нар зөвлөлдөөд маргааш ХӨСҮТ-өөс гаргахаар шийдвэрлэсэн" гэв.


Сэтгэгдэл

Zaavar [66.181.182.191] 2020-02-16 10:13:26

Delhiin eruul mendiin baiguullaga 24 honog ajijlaj harah gesen zaavar ogson . Yavaa? Bitgii mongolchlood medemhiireed bai

Эрлийзүүд [103.229.123.97] 2020-02-15 00:10:53

Яаран гаргаад хэрэггүй 24 хоног байлгаж дахиад 2 удаа шинжилгээ ав.Цэвэр монголчууд гудмандаа үхмээргүй байна шүү

Зочин [64.119.26.89] 2020-02-14 23:16:41

1 сарын 31 үханиас японд очсон иргэнээс вирус илэрлээ.Иймд үханиас ирсэн монгол оюутнуудыг гаргаж болохгүй 24 хоног хар шаардаж байна.

Зочин [64.119.23.215] 2020-02-14 13:21:21

Гарах хүмүүс чинь ямар хороололд хаана хаана гарч байгаа юм бэ яарвал даарна гэгчээр ариа болоогүй юм бишүү

Зочин [43.242.243.111] 2020-02-14 10:37:56

Одоо орж ирэх хүмүүс болзөвхөн хувиа бодсон бэртэгчин БАЙГАА. Ийм хүмүүс бусдад халпвар тараах нь хамаагүй өөрсдөө л яаж амьд үлдэх вэ гэж бодож БАЙГАА. Ийм хүмүүс орж ирвэл битгий оруул,орж ирвэл шууд ард түмний нэрийн өмнөөс хатуу цээрлэл үзүүл

баяраа ах [192.82.75.79] 2020-02-14 09:46:18

сайхан хүүхдүүд минь санаа амар гэр орондоо оч доо та нар зүгээрээ , бяцхан жижиг өвөө эмээдээ очно шүү дээ өвөө эмээгээ таних уу танихгүй бол онжгон дээр нь алгадаарай

Зочин [122.201.23.28] 2020-02-14 07:45:21

Нууц үе 24 хоног гэж байхад дахиад 7 хонуулна уу? Халдвар тархвал хэн хариуцах вэ?

Зочин [66.181.161.48] 2020-02-14 07:29:24

Эх орондоо ирсэн л бол болоо шүүлээ 21 хоног тусгаарлаачээ

Зочин [203.91.116.119] 2020-02-14 07:13:02

21 хоног тусгаарлах хэрэгтэй ш дээ. Эх орондоо ирчихээд юунд нь яарсан юм бэ. Хаа газрын өвдсөн хүмүүс нь бүгд Хятад улсад зорчсон байх юм. Эмнэлэг, гаалийнхан маань болгоомжтой л байгаарай даа. Хамгаалалтаа сайн хийгээрэй.

Зочин [112.72.11.67] 2020-02-14 06:57:37

Тайван амгалан байгаач монголчууд тусахгүй

иргэн [192.82.65.90] 2020-02-14 06:34:08

нууц үе нь 24 хоног гээд бхад мөнгө хэмнэх гээд 14 болгоод бх юм. Хэрэв дэгдэлт гарах юм бол манай ДНБ - ээс давсан зарлага гарна гэж бодоод найдвартай юм хийсэн нь дээр бх шүү. Шинжилгээг 2- 3 давтаж хийхгүй бол "зальтай" нэр авсан вирус оношлогдохгүй бх магадлалтай бна гэж оросын эмч нар бичээд бх юм.

5 udaa shinjilgee hiisen yum uu [139.5.216.238] 2020-02-14 06:23:47

za ene l buruu shiidver bolno shuu 24 honuulaa 5 udaa shinjilgee hiih estoi yum bishuu

zochin [202.131.243.190] 2020-02-14 06:14:56

Mongoldoo irsen yum chini emnelegees garah gej yarsanii hereg bauudaa ar ger ard tumenee sain bodooroi delhii diilehgui bgaa uvchin shuudee.

zochim [202.131.243.190] 2020-02-14 06:11:36

31 oyutnuudiig 14-24 honuulaachee dalg ue ni ter bizdee.Dald ue ni ulam l sungagdaad bashdee

hun [66.181.164.214] 2020-02-14 05:58:17

nuuts ue n 24 honog yum bish uu

Зочин [192.82.71.101] 2020-02-14 05:26:04

Соvid 19 бол тахал учираас хэд дахин шинжилгээ авах орж ирж байгаа иргэдийг 21 хоног тусгаарлаж,хөл хорионд байлгах хэрэгтэй

Зочин [103.14.38.134] 2020-02-14 05:57:34

Хэрэв гаргах гэж байвал нэр ус, гэрийн хаягыг нь дэлгэх хэрэгтэй. Хаана амьдарч байна гэдэг бусад хүнд чухал зүйл.

зочин [202.179.24.7] 2020-02-14 05:09:33

Далд байдалтай байгаа юм биш биз яарах хэрэг байгаамуу.

bek [202.131.231.86] 2020-02-14 04:10:46

8 n shinjilgeenees 1 udaad iereg garsan geed baisan vnenvvv 7n sorog

Зочин [66.181.187.205] 2020-02-14 03:58:27

3-4 удаа шинжилгээ авах естой гэсэн биз дээ, бас алдаад вирусийг тархуулах боломжийг олгочихов доо

Зочин [66.181.187.205] 2020-02-14 03:56:21

Хангалттай шинжэлгээ хийлгэсэн юм уу, 24 хоног болсон юм уу


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.