Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ

Н.Алтанцэцэг / Хууль

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 10-наас 13-ны өдрүүдэд нийт 963 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 724 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын улмаас арван хүн гэмтэж бэртсэн бөгөөд нийслэлд нэг, орон нутагт гурван хүний амь нас хохирчээ.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -11
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр – 1 хэрэг тус тус бүртгэгдсэн байна.
  • Зам тээврийн ноцтой ослоос дурдвал:

Хоёрдугаар сарын 10-ны өдрийн 01.20 цагийн орчимд Завхан аймаг Их-Уул суманд Toyota prius маркийн автомашины жолооч П нь явган зорчигч 31 настай, эмэгтэй С-ыг мөргөж, амь насыг нь хохироосон.

Хоёрдугаар сарын 11-ний өдрийн 20.30 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсан сумын Буянт гуравдугаар багийн нутаг Өндөр толгой гэх газар асфальтан замд Sybaru Forester маркийн автомашин онхолдож, жолооч 37 настай, эрэгтэй Г нас барсан.

Хоёрдугаар 13-ны өдрийн 06.00 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2-р багийн нутаг Чоно гол гэх газар шороон замд Dayon маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 31 настай, эрэгтэй Б нас барсан.

Мөн энэ өдрийн 00.02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Толгойтын зам, Наран төвийн урд замд Honda Fit маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч овог, гэрийн хаяг нь тодорхойгүй 30-35 насны орчим эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон байна.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 22.5 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 23.1 хувиар, хүний амь нас хохирсон осол хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа аж.


Сэтгэгдэл

deegii [80.169.46.153] 2020-02-14 23:23:21

dandaa shunu dund bolson osluud baina. boduul sogtuuralh undaanii turliin yum heregleed joloo baridag yumuu esvel het ydarsan noirmogloson ydarsan uydee joloo barij hunii ami nasiig hohiroodog bololtoi. sain shalgaj sergiileh l heregteidee. uhtelee hicheej end tend surch surchaad neg muu hariutslagagui sogtuu nuhruus bolj uhchihmeergui l baina shuu !

Хүк [203.91.115.56] 2020-02-14 18:20:37

ХАРАМСАЛТАЙ.ГЭХДЭЭ МАНАЙ ЗАМЫН ЦАГДАА НАР САЙН АЖИЛЛАЖ ОЛОН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ ИРГЭДДЭЭ ХҮРЧ АМЬ НАСЫГ НЬ ХАМГААЛЖ СЭРГИЙЛЖ ЧАДАЖ БАЙГААД БАЯР ХҮРГЭХ ХЭРЭГТЭЙ.ХАРИН НЭГ ИХ АНХААРАЛ ТАТАХГҮЙ БАЙЖ БАЙГААД АР ХУДАРГААР ТӨСВИЙН МӨНГИЙГ ЦУСАЛАГЧ ОДОО АТГ ААС ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН ОБЁГ ДАРГА ГЁНЁРАЛ БАДРАЛ ДЭД ДАРГА АРИУНБУЯН НАРЫН ҮЁД ТҮҮХЭНД БАЙГААГҮЙГЭЭР ГАНЦХАН САРЫН ДОТОР 20 ГАРУЙ ХҮН ГАЛД ӨРТӨЖ БҮР ГЭР БҮЛЭЭРЭЭ ҮР ХҮҮХЭДТЭЙГЭЭ АМЬ НАСАА АЛДАЖ ХОРВООГ ОРХИСООР БНА. 7 ХОНОГТ 4 ООС 5 ХҮН ЗӨВХӨН ГАЛД АМЬ НАСАА АЛДСААР БНА. ТЭД ЯМАРЧ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙГЭЭР БАРАХГҮЙ НАС БАРСАН ИРГЭДИЙГ ӨӨРСДӨӨСӨӨ БОЛСОН ГЭЖ ТЭДЭНД БУРУУГ ӨГСӨӨР БНА. ЭЛБЭГДОРЖИЙН БӨГСИЙГ ДОЛООЖ ЭНЭ 2 ГЁНЁРАЛ БОЛСОН МЭРГЭЖИЛИЙН БУС НӨХӨД. ЭНЭ 2 МУУХАЙ МӨНГӨНД ШУНАСАН СЭТГЭЛГҮЙ НӨХӨДӨӨС БОЛЖ ХҮҮХЭД ИРГЭД АМЬ НАСАА АЛДАХ ЁСГҮЙ ЁРӨНХИЙЛӨГЧ ТА ЯЛТАНГУУДЫН ЦОЛЫГ ХУРААХ ЁСТОЙ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.