Мэргэжлийн хяналтынхан өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Д.Тулга / Нийгэм

Шинэ коронавирус COVID-19-ийн өвчлөлтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолын дагуу хоёрдугаар сарын 13-ны өдрөөс Мэргэжлийн хяналтын байгууллага бүрэн бүрэлдэхүүнээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, тусгай горимоор ажиллаж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан МХЕГ-т “Шуурхай штаб”-ыг байгуулжээ. Өнөөдөр мэргэжлийн хяналтын төв, орон нутгийн бүх нэгжийг хамруулан цахим шуурхай хуралдаан зохион байгуулан штабын бүрэлдэхүүн, ажиллах горим, төлөвлөгөө, эрсдэлийн үед ажиллах заавар зэрэг мэдээлэл хийж үүрэг даалгавар өгсөн байна.

Ажилтан, албан хаагчдыг халдвараас сэргийлж, хувийн иж бүрэн хамгаалах хувцас, хэрэгслээр хангахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ

Мөн хариуцлагатай жижүүрийг томилон 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд гамшиг болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын албан хаагчдыг тухайн бүс, орон нутагт дайчлан ажиллуулах юм.

Түүнчлэн ажилтан, албан хаагчдыг халдвараас сэргийлж, хувийн иж бүрэн хамгаалах хувцас, хэрэгслээр хангахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон гэж МХЕГ-аас мэдээллээ.

Шинэ коронавирус COVID-19-ийн өвчлөлтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага 2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс хилийн хяналтыг чангатган, хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтэс өндөржүүлсэн байдалд ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:39:45

PqDJLw http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:02:25

EZi6QK http://pills2sale.com/ levitra nizagara

yuo hiigeed baina aa zasag ajuilaa hiigeechee [59.153.112.147] 2020-02-15 13:54:46

yuo hiigeed baigaa yum be oimsondoo yum nuugaad baina uu.hol horio togtoogood.mashinuudiig tegsh sondgoigoor n hodolgoond oruulaad, hodoonii dugaartaa mashinuudiig hotod yavuulah horiod ,hotiin dugaartaigiin hodoo yavahiin horiod geh met ajilaa hiigeechee yuo huleegeed baigaa yum

Зочин [66.181.161.90] 2020-02-15 05:29:01

НМХГынхан болон засгийн газар Гандангийн хэдэн шунал цариалсан хэдэн шар хувалзнуудад хүч хүрдэггүй юм уу.Хамба лам нь бид шашины үйлээ хийж номоо хурна шинэ корона вирсаас хамгаалдаг үрэл тараана ч гэх шиг.Хэдэн лам нарын тарни гэх шүлсээр бохирдсон үрэл гээч нь жинхэнэ халдва тараагч болно шүү.Иймд гандангийн үйл ажиллагааг бүрмөмөн хорих шаардлагатай.

зочин [103.194.176.124] 2020-02-15 04:14:42

Монгол Улсын Хуулийг Уландаа гишгэдэг газрууд бол Шөнийн цэнгээний газар Баар Пааб Дэн Буудал Шөнийн Кароке Бие үнэлэгчид Монголын төр яаж ч чадахгүй ажиллуулсаар л байх тэгэлгүй дээ ганц Төсөвийн бүрдүүлж байгаа болохоор тэр тэдний ард дандаа хурандаа дарга нарын хувь эзэмшдэг болохоор тэр

Hmmm [202.9.40.52] 2020-02-15 03:06:10

Olson hun hahuuliiiin heregt holbogdono dooo yaaanaaaaaa!

Зочин [103.10.21.58] 2020-02-15 02:53:42

МХ хан та нарыг эх орон хэрэгтэй үедээ дайчлан ажиллуулж байна Форм өмсөж тангараг өргөсөн л бол эх орныхоо төлөө амь бие хайргүй зүтгэх ёстой Одоо ч эсрэгээрээ болж дээ

ЗОЧИН [202.179.31.74] 2020-02-15 02:35:30

МХГ -ГЭДЭГ НЬ МЭРГЭЖСЭН ХАХУУЛЬЧДЫН ГРУПП ГЭЭД ОЙЛГОЧИХ.НЭН ЯЛАНГУЯА ОРОН НУТГИЙН МХГ АЖИЛЛАДАГ БААГИЙНУУД НЬ ЯМАР Ч БОЛОВСРОЛГУЙ.ДУРЭМТ ХУВЦАСНЫ ГОЛ БОЛСОН ЭТГЭЭДУУД. 2020 ОНЫ СОНГУУЛИЙН ДАРАА ШИНЭ ЗГ БУРДЭЭД МХЕГ ГЭЭЧ ЮМЫГ ТАТАН БУУЛГАВАЛ ТААРНА.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.