Африк тивд коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрчээ
Египет улсад ирсэн гадаадын иргэнээс шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрч, тусгаарлах арга хэмжээ авсан тухай тус улсын эрүүл мэндийн яам Баасан гарагт зарлажээ.
Өвчтөн ямар улсын иргэн болох талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад халдварын тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлж, цааш тархахаас сэргийлэх арга хэмжээг авснаа Египетийн эрх баригчид мэдэгджээ.
Өвчтөнөөс одоогоор халдварын ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ. Ингэснээр Африк тивд анхны коронавирусийн халдвар бүртгэгдэж байна.
Коронавирусийн халдварын тархалын тоон мэдээг хүргэе. Өнөөдрийн байдлаар уг халдвар дэлхийн 29 улсад бүртгэгдээд байгаа бөгөөд БНХАУ-ын мужуудад нийтдээ 66484 бусад улс оронд 218 тохиолдол бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:40:20
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:40:20
Ua [69.253.43.151] 2020-02-15 12:07:10
Egypt ch yakhav tuv afrikt garval diildekhgui geed bgaa daa eniig
Зочин [64.119.20.130] 2020-02-15 11:31:06
За одоо л төрийн томчуудад мөлжлөгдсөн ядуу ард иргэдтэй улсад эхэллээ шүү дээ.бүгд сэрэмжтэй байгаарай..биднийг мөнгө идсэн томчууд аврахгүй бид халдвартын хэдэн эмч сувилагчтай л тэмцэнэ шүү дээ.тэхээр иргэд минь тахалын эсрэг өөрсдөө чамбай хандаарай
Зочин [202.179.31.9] 2020-02-15 08:40:18
Сирид яагаад гарахгүй б наа.тэнд биe биeнээ хороох гээд бөөн юм болж б.