ЭМЯ: Хилээр орж ирсэн 104 иргэдийг Замын-Үүдэд 14 хоног тусгаарлан ажиглалт хийнэ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Шинэ коронавирусийн халдварын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цаг буюу өчигдрийн байдалтай харьцуулахад өвчлөл 2,009 тохиолдлоор нэмэгджээ. Нийт өвчлөлийн тоо 68,584 болсон байна. Нас барсан хүний тоо 142-оор нэмэгдэж нийт 1666-д хүрчээ. Хүнд байгаа өвчтөний тоо 216-аар нэмэгдэж байна.

Өчигдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар БНХАУ-аас гадна 25 улсад бүртгэгдсэн байсан бол өнөөдөр Египет улсад шинээр бүртгэгдсэн байна. Тус улсад бүртгэгдсэн тохиолдол нь БНХАУ-д аяласан гэдэг өгүүлэмжтэй байгаа. Манай улсад өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар гараагүй байгаа. Гэхдээ тодорхой хэмжээний хүмүүсийг ажиглалтадаа авч хянаж байгаа” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны хоёрдугаар сарын 14-нд тусгаарлагдсан таван тохиолдлын шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарсан. ХӨСҮТ-д нэг, Налайх дүүрэгт нэг, Завхан аймагт тусгаарлагдсан тохиолдлууд бүгд шинэ коронавирусээр халдварлагдаагүй нь тогтоогдлоо.

Харин 2020 хоёрдугаар сарын 15-нд ХӨСҮТ-д хоёр, Замын-Үүдэд нэг, нийт гурван тохиолдлыг тусгаарлан, үзлэг шинжилгээ хийж байна” гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсын 104 иргэн хил нэвтрэн орж ирсэн. Тэдгээр хүмүүст холбогдох байгууллагууд эрүүл мэндийн үзлэг хийж, асуумж авсан. Хилээр орж ирсэн иргэдийг Замын-Үүдэд чөлөөлж бэлдсэн байсан гурван зочид буудалд 14 хоног тусгаарлан ажиглалт хийнэ.

Термокамер болон, эрүүл мэндийн асуумжаар нэг зорчигч халуунтай байсан нь илэрсэн. Тиймээс тухайн хүнийг тусгаарлан үзлэг, шинжилгээ хийж байна. Нийтдээ 104 хүн Замын-Үүд боомтоор орж ирснээс нэг иргэнийг тусгаарлан, 103-ыг ажиглалтад байлгаж байна” гэлээ.


Сэтгэгдэл

Hetsuu yum be [66.181.182.191] 2020-02-17 16:01:58

24 honog, tusgaarlah ba 3-5 test hiih!!!! Manai EM yamyg DEMB d mattag yum uu yadag yum.

Зочин [66.181.178.53] 2020-02-17 01:14:52

Боомтуудад Гоц халдварт халдварт өвчний үед ашиглах 300 ортой эмнэлэг ХӨСҮТийн харьяанд барьчихмаар л юм байна даа Төрөөс зөв бодлого баримталбал үхэр.хужаадаа тулаад иргэд хэрэлдэж маргахаа болино бхо

Зочин [202.55.188.40] 2020-02-16 22:11:35

Хилээр орж ирсэн хүн бүр 15 хоног тусгаарлан ажиглахыг хууль гэж ойлгоосой!

Зочин [122.201.31.111] 2020-02-16 21:15:26

2,3,дахин шинжилгээ хийх хэрэгтэй байх шүү.ийм цаг үед хэнэггүй царайлж урагшаа гарсан хүмүүсийн санаа муухай л байгаа.муу муухай санаа өвөрлөж явбал тахал тойрохгүй дайрч мэдэх байх .Орж ирээд тоохгй Өлгий,ДорнодХөвсгөлд тахал тараагаад явж мэднэ шүү

Bolor [66.181.182.191] 2020-02-16 17:56:29

Delhiin eruul mendiin baiguullaga 24 honog gee biz de? 3-4 sorilt tavih heregtei. Sarangerel setguulchee, bitgii dur medeed bai!

Зочин [66.181.181.61] 2020-02-16 15:19:36

Нууц хугацаа нь 14 хоногоос их биздээ?

Зочин [64.119.20.89] 2020-02-16 14:31:09

Бусдаас өрсөж хил хаахаас өмнө хятад гарч бараа татна гээд гарсан тэнүүлч хувиа бодсо хүмүүсийг тэнд нь хоримоор юм.хатуухан бол Уханьд байлгаад бхймаар юм.

зочин [64.119.26.209] 2020-02-16 13:07:28

хичнээн удаан цувдаг юм бэ? тэнэмэл үхрүүдийг тэнд байгаач. хилээ бүрмөсөн хаа

Зочин [103.57.93.173] 2020-02-17 19:16:32

Яаг үнэн


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.