Хилчид шуурганд төөрч, сураггүй алга болсон иргэдийн амийг аварчээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутгаар энэ сарын 13-14-ний өдрүүдэд хүчтэй цасан шуурга болж тус сумын хоёр иргэн сураггүй алга болсныг хилчид олж амийг нь аварчээ. 2020 оны хоёрдугаар сарын 13-нд цаг агаар муудаж, цасаар шуурч байхад Сулин багийн иргэн Д.Наран, Б.Галбадрах нар малаа эргүүлэхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон талаарх мэдээллийг Хилийн 0168 дугаар ангийн удирдлагад өгснөөр эрлийн ажиллагаанд оролцсон байна.

Тус ангийн Хилийн албаны тасгийн дарга, хошууч Д.Доржпалам ахлагчтай бүлэг хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09.45 цагт иргэн Д.Наранг Хатанбулаг сумын Сулин багийн нутаг Талын худаг нэртэй газраас бээрсэн байдалтай байхад нь олж анхны тусамж үзүүлжээ.

Мөн хилийн 0171 дүгээр салбарын хилчин, дэд түрүүч Л.Сэдэд, байлдагч Б.Пүрэвдорж нар хоёрдугаар сарын 15-ны 16.00 цагт Сулин багийн Эрдэнэдалай хэмээх газраас иргэн Б.Галбадрахыг айлын эзэнгүй, хоосон гэрт хоол хүнсгүй, бээрсэн байдалтай байхад нь олж, анхны тусламж үзүүлэн шаардлагатай арга хэмжээг авчээ. Бээрсэн иргэдэд цэргийнхэн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсний үр дүнд эрүүл мэндийн байдал сайжирч, хэвийн байдалдаа орсон байна хэмээн ХХЕГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл

хилчид төөрөө юү [82.254.1.159] 2020-02-17 12:06:06

гарчгийг уншихад хилчид төөрсөн мэт

Зочин [202.131.235.198] 2020-02-17 09:13:24

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597

zochin [122.201.24.76] 2020-02-17 00:48:42

bayar xurgeye xilchiddee amjilt xusiye

Hilchin [139.5.219.88] 2020-02-16 23:18:06

Bayar hurgie. Amjilt

Баярлалаа, хилчин дайчиддаа. [202.126.89.162] 2020-02-16 19:00:25

хилийн цэргийнхэн эх орны соргог манаа байсан байгаа байсаар ч байх болно.Харин Зэвсэгт хүчний радиолокацийн хэдэн ротоос бусад нь бол байхын бараа идэхийн дараа болсон хоолны савнууд. мөнгөний төлөө дурандаа их сайндаа ганц жил гадаадад энхийг дэмжих ажиллагаанд явсныгнаа нэг их гавьяа байгуулсан баатар мэт өргөмжилдөг өөрсдийгөө. дарга нар нь генерал хурандаа нар нь Энхийг дэмжих ажиллагааны бэлтгэл болон явцын мөнгийг хувьдаа завшиж чанааргүй бараа материал шахдаг. Доод тушаалын сонгон шалгаруулалтын хэдэн амьтад нь өөрт нь хэн их хахууль өгнө түүнийг л явуулдаг.зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгөөр гараа угаадаг үе үзийн сайдаар ажилласан авлигачид.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.