ХӨСҮТ 200 ор тусгаарлаж, бэлэн байдалтай байна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх ХӨСҮТ, Цэргийн госпитал, Нэгдүгээр төв эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч эмнэлгийн ажилтнуудтай уулзлаа. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Бид H1N1, SARS, Эбола гэх мэт олон улс дамнасан олон халдварт өвчинүүдийг амжилттай давж гарч чадаж байсан. Хэдийгээр манай орон өндөр эрсдэлтэй улсад тооцогдож байгаа ч эрүүл мэндийн салбарынхан маань бүгд л эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгааг харахад урамтай байна. Аюулт вирусын эсрэг хичээл зүтгэл гаргаж байгаа хүн бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье" хэмээн онцоллоо.

Тэгвэл өнөөдрийн байдлаар ХӨСҮТ 200 ор тусгаарлаж, бэлэн байдалтай байна. Цэргийн госпитал 2-4 цагийн дотор 570 ор нүүлгэн шилжүүлэх боломжтой бэлэн байдалд ажиллаж байна. Улсын төв нэгдүгээр эмнэлэг 65 ор эмнэлэгийн хэрэгсэл тусгаарлан бэлэн байдалтай ажиллаж байна.


Сэтгэгдэл

Б [139.5.216.12] 2020-02-18 02:09:23

TV9 гадаад мэдээгээр Гантулга гуай Монголын засгийн газар өвчинийг нуун дарагдуулж байгаа гэж өдөр бүр мэдээлээд байна. Хэнд итгэх вэ.

Эрка [66.181.185.54] 2020-02-17 22:24:47

Тэнд бга гайг нааш нь дуудаад яахав.Монгол хүн амны бэлгээрээ гэдэг

Иргэн [66.181.186.198] 2020-02-17 16:49:34

Новшийн сүгсэлзүүрүүд Асуудал тийм хурц болоогүй хариэч тогтворжиж байнагэж Хятэд ДЭМБ с хэлээл эхлээд байна Гэтэл энд хэтэраий сүгсэлзэжд худлаа баахан хөрөнгө мөнгб хүний ажил удсан ажил болоод байна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.